Жирэмсэн үеийн 10 сарын аялал дуусч, бяцхан үрээ бид гар дээрээ өлгийдөн авсаны дараа бид өөрсдийн гайхамшигт сайхан бие махбодидоо талархаад баршгүй билээ. Гэвч жирэмслэлт, төрөлтийн үйл явцын үед бидний бие махбодид сульдан суларсаныг санах хэрэгтэй.
Хөхүүл ээж эрүүл, дархлаа сайтай байхад хэрэгтэй 8 зөвлөмж
1. Зөв хооллож, дархлаагаа сайжруулаарай
Эрүүл хоол хүнсийг өдөрт 4-5 удаа бага багаар идэж байх хэрэгтэй. Олон төрлийн хүнсний ногоо агуулсан шөлтэй хоол хүнс хэрэглэх эхийн дархлааг дэмжихээс гадна сүүний чанарыг сайжруулдаг байна. Мөн кофеноос татгалзах хэрэгтэй шүү Яагаад гэвэл кофе их уудаг ээж нарын хүүхдийн гэдэс амархан цочирч, гэдсээр хатгуулж өвдөх нь их байдаг байна Мөн хүүхдийг тайван нойрсоход саад болдог. Харин буцалсан бүлээн усыг өдрийн турш 8 аяга усыг бага багаар шимж ууснаар хөхний сүүний гарцыг нэмээд зогсохгүй таны биеэс хортой бодисуудыг гадагшлуулахад чухал үүрэгтэй оролцдог байна Хөхүүл үед идэж болохгүй хоол хүнсэнд мэдээж халуун ногоо, хийжүүлсэн ус ундаа, хурц шарсан хуурсан мах, хоол хүнс орно. Мөн бууцай, спинач, турмерик , загас, бүх төрлийн самар, байцаа, цагаан гаа зэрэг нь дархлаа дэмждэг хоол хүнсэнд ордог учраас өдөр бүр хэрэглээрэй.
2. Дасгал хөдөлгөөн 30 минутаас дээш хугацаагаар хийгээрэй
Хөхүүл болсонтой холбоотойгоор зарим ээжүүд маань жин нэмж байхад зарим хэсэг нь турж байдаг. Иймээс жингээ хэвийн хэмжээнд барихын тулд өдөрт өөрт тохирсон иогийн дасгал, усанд сэлэх, гүйх, дээс тоглох зэрэг дасгалаас сонгон 30минутаас багагүй хугацаанд хийхэд таны биеийн бодисын солилцоо сайжирч, цусан хангамж ихэсэн, дархлаа сайжирч, илүүдэл нүүрс ус, өөх тосыг шатаан , жингээ хэвийн түвшинд барихад тусална.
3. Хувийн ариун цэврээ сахих хэрэгтэй
Дөнгөж төрсөний дараах 14 хоногт хувийн ариун цэврийг дээд зэргээр сахих нь чухал юм. Энэ үед ямар нэг оёдолтой бол оёдлын боолтыг өдөр бүр солиж, шинэ боолт хийлгэнэ. Мөн бэлэг эрхтнээ урдаас хойш чиглэлтэй урсгал усаар өглөө, орой бүр угаана. Ямар нэг үнэртэй эмэгтэйчүүдийн саван хэрэглэж болохгүй. Дотуур өмдөө сонгохдоо агаар сайн нэвтрүүлдэг даавуун материалаар хийсэн биед эвтэйхэн дотуур өмдийг сонгож хэрэглээрэй.
4. Гарын ариун цэврийг сайн сахина
Хүүхдээ хөхүүлэх бүртээ гараа сайн угааж, спирттэй гар ариутгагчаар ариутгаарай. Мөн хүүхдийн живх солисоны дараа гараа заавал угааж хэвшээрэй. Ариун цэврийг сайн сахиснаар олон төрлийн нян, вирусээс өөрийгөө болон бяцхан үрээ хамгаалж чадна.
5. Хөхүүл ээжийн витамин уугаарай
Төрөлтийн явцад физиологийн цус алдалт болохоос гадна олон төрлийн аминдэм эрдсийн дутагдал үүссэн байдаг. Иимээс хөхүүл ээжийн витамин ууж дутагдсан аминдэм эрдсийг нөхсөнөөр таны бие амархан тэнхэрч, дархлаа тогтолцоо сайжирдаг байна. Хөхүүл ээжийн витамин нь хөхүүл эхэд шаардлагатай 23 төрлийн аминдэм эрдэс агуулсан бөгөөд хамгийн гол нь байгалиас гаргаж авсан бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.
6. Витамин Д нэмэлтээр 1000 оун нэмж уугаарай
Сүүлийн үеийн судалгаагаар витамин Д 1000 оун нэгжээр хөхүүл ээж нар уухад төрсөний дараах сэтгэл гутралаас сэргийлдэг болохыг нотолсон байна Үүнээс гадна витамин Д хүний дархлааны эсүүдийн үйл ажиллагааг сайжруулж, гаднаас орж ирсэн нян вирусыг залгиж устгадаг залгигч эсийг үйл ажиллагааг ихэсгэдэг байна.
7. Цус багадалттай ээжүүд төмрийн бэлдмэлийг нэмэлтээр уугаарай
Цус багадалттай ээжүүд төмрийг бэлдмэлийг ууж, цус төлжүүлэх буюу цусны улаан эсийн үүсэлтийг ихэсгэн эд эсэд очих хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, эд эсийн хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Гэхдээ төмрийн бэлдмэлийг ууж байхад өтгөн хар өнгөтэй гардагыг анхаараарай. Мөн төмрөөр баялаг загас, өндөг, элэг, бууцай, эрдэнэ шиш, аньс, шош зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.