45 нас бол эмэгтэй хүний амьдралын дараагийн мөчлөг эхэлж байгаа нэгэн мөч юм. Энэ үеэс эхлэн өндгөвчний үйл ажиллагаа аажим буурч, бэлгийн даавруудын ялгарал эрс багасаж, улмаар бие махбодид өөрчлөлтүүд гарна.
2014 оны байдлаар Монгол эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,8 жил байгаа нь эмэгтэйчүүдийн амьдралынхаа 3/1 -ээс илүү хугацааг буюу 26 жилийг цэвэршилтийн дараах насанд өнгөрүүлж байна. Цэвэршилтийн нас нь дундажаар 49,2 нас байна. Цэвэршилтийн зонхилон тохиолдох шинж тэмдгүүд нь халуу оргих, шөнө хөлрөх, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихсэх, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг зовиурууд эмэгтэйчүүдийн 70%-д тохиолдоно.
Иймээс таны амьдралын 3/1 хэсгийг эзэлдэг энэхүү үеийг аз жаргалтай даван туулах аргуудыг танилцуулж байна.
1. Та биеэ хянаж, артерын даралт тогтмол үзэж байх хэрэгтэй Хэрэв таны артерын даралт ихсээд байгаа бол эмчид хандан өөрт тохирох артерын даралтын эмээ сонгуулж уугаарай. Артерын даралтаа тогтмол байлгаснаар та зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгаалалт болно.
2. Та цусан дахь холестериноо үзэж байх шаардлагатай. Цус шингэн , нас залуу гэдгээр цус шингэн байж, холестерин бага байвал зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдлийг бууруулдаг. Мөн цус шингэн бол царай тунгалаг илүү залуулаг харагдах нэг нууц болно. Цусан дахь холестерин бууруулахын тулд аль болох үхрийн махтай хоол, цагаан идээ, ногоо түлхүү хүнсэндээ хэрэглэнэ Мөн загасны тос хэрэглэж болно.
3. +45 наснаас дээш цэвэршилтийн дараах эстрогены дутагдлын улмаас эмэгтэйчүүдийн 40%-д нь ясны сийрэгжилт үүсдэг. Эрүүл үед бодисын солилцооны явцад ясны эрдэс бодис нь сөнөрч, шинэ эрдсээр солигдож тодорхой баланстай явагддаг бол цэвэршилтийн дараах эстроген дааврын дутагдлын улмаас ясны эрдэс бодисын сөнөрөл илүү хурдацтай болж яс сийрэгжилт үүсэх эрсдэл ихэсдэг. Ялангуяа цэвэршилтийн дараах эхний 5-10 жилд яс сийрэгжилт эрчимтэй явагддаг. Иймээс эрүүл бат бэх ястай байхын тулд кальци, магни, витамин д3 баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн сүү тарагнаас гадна та кальци, магни, витамин д3 өдөрт авах тунгаар савлагдсан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж, ясны сийрэгжилтээс сэргийлээрэй
4. Тогтмол бэлгийн харилцаанд идэвхитэй байх нь илүү залуу харагдах бас нэг нууц юм. Гэвч 45 наснаас эхлэн эстроген дааврын дутагдалтай холбоотойгоор үтрээ хуурайших нь цөөнгүй байдаг Иймээс энэ үед та үтрээг чийгшүүлэх в гелийг өдөрт 2 удаа 5-7 хоног сар бүр хэрэглэж, эмчилээрэй. Энэхүү эмчилгээг хийлгэсэн эмэгтэйчүүдэд хийсэн судалгаанаас үзэхэд эмэгтэйчүүдийн 70% сэтгэл хангалуун болж, өөртөө итгэх итгэл нэмэгддэг гэсэн судалгааны үр дүн гарсан байдаг.
5. Өдөрт 30-45 минутын дасгал хөдөлгөөн хийх эсвэл , бясалгал хийх , сэтгэл зүйн зөвлөгөө авах зэрэг өөрт тохирох аргуудаас сонгон сэтгэл санаагаа тайван байлгаарай. Мөн тайвшруулах үйлдэлтэй эмийн ургамлуудыг агуулсан бүтээгдэхүүн сонгох хэрэглэхийг зөвлөж байна. Шөнийн нойр багасах, өнгөц болох тохиолдол цөөнгүй байдаг тул та өдрийн цагаар идэвхитэй байж, өөрийгөө завгүй байлгавал шөнийн нойр гүн болоход туслана.
6. Үе мөчөөр өвдөх эрсдэл нэмэгдэнэ. 45 наснаас эхлэн үений мөгөөрсөн эдийн нөхөн төлжих чадвар муудаж, үений шингэн багасдаг Иймээс үеийг хамгаалах дасгал хөдөлгөөн хийнэ. Хоол хүнсэндээ цагаан гаа, турмерик түлхүү хэрэглээрэй. Хийжүүлсэн ундаа, халуун ногоо, хэт чихэрлэг хоол хүнсийг аль болох хориглоно
7. Хэвлийн хэсгээр таргалалт үүсэх магадлал ихэснэ. Таргалалтаас сэргийлэхийн тулд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хийнэ. Таргалалт нь артерын даралт ихсэлт, зүрх судасны өвчний эрсдлийг улам нэмэгдүүлдэг Мөн жин нэмэхэд өвдгөнд ирэх ачаалал нэмэгдсэнээс өвдөгний үеэр үрэвсэл үүсэх нөлөөлөх хүчин зүйл болдог.
8. Эмэгтэй хүний шээсний сүв нь эстроген дааварт мэдрэг эрхтэн бөгөөд 45 наснаас дээш болоход эстроген даавар багасаж улмаар шээсний сүв, үтрээний эд хатингиршил үүсч, шээс задгайрч ,шээсээ барихад чадвар аажим муудаж эхэлдэг. Иймээс +45 наснаас эхлэн КЕГЕЛИЙН дасгал өдөр бүр 30-40 удаа хийнэ. Энэ дасгал нь бага аарцгийн булчинг чангалж, давсаг, давсагны амсарыг нээгч хунигч болон хярзангийн булчингийн чангаруулж шээсээ барих чадварыг нэмэгдүүлнэ. Кегелийн дасгалыг хийхдээ та өтгөнөө барих юмуу эсвэл хий барих гаргахгүйг хичээх байдлаар шулуун гэдэсний амсрыг чангалах хэрэгтэй. Энэ үед амьсгалаа түгжиж барихгүй шүү. Дасгалыг 1 сараас дээш хугацаагаар хийхэд үр дүн нь гарч эхэлдэг.
+45 насны эмэгтэйчүүдийн бие махбодид ийм олон өөрчлөлт гардаг. Иймээс та цэвэршилтийг удаашруулах, цэвэршилтийн зовиурыг арилгах, цэвэршилтийн дараах яс сийрэгжих, артерын даралт ихсэх эмгэгийн эрсдлийг буурулах зорилгоор танд меносан эмийг санал болгож байна.
Меносан нь энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд суурилсан 10 гаруй төрлийн эмийн ургамлын агуулсан бүтээгдэхүүн юм Меносан агуулагдах saraca indica asparagus racemosus эмийн ургамал нь эстроген даавар төст үйлдэл үзүүлж, өндгөвчний үйлийг дэмжих, цусан дахь холестерин бууруулах, ясны эрдсийг хэвийн байлгах, арьсны коллагены нийлэгжилтийг дэмжих зэрэг үйлдэл үзүүлнэ
Харин меносанд агуулагдах Centella asiatica нь төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулж, сэтгэл санааны тогтворгүй байдлыг арилгахад тусална Мөн чихэр өвсний ханд нь янз бүрийн шалтгаант үрэвслийг дарахаас гадна, sida cordifolia эмийн ургамал нь дархлаа тогтолцоог дэмжинэ.