ХҮҮХДЭЭ ХЭРХЭН ЭРТ УНТУУЛАХ ВЭ?

Ковид-19 вирүстэй холбоотой хөл хорионы энэ үед хичээл сургууль амарсантай холбоотой  хүүхдүүд ихэнх цагийг гэртээ зурагт, утас үзэж өнгөрөөж байгаа нь хүүхэд оройтож унтах, нойрны хямралд өртөх нэгэн шалтгаан болоод байгаа билээ. Хүүхэд бүтэн шөнийн турш хангалттай хэмжээгээр нойроо авч чадахгүйн улмаас маш олон эмгэгийн суурь тавигдаж байна.

Жнь: Мэдрэлийн ядаргаанд орох, Анхаарал төвлөрөлт буурах, Зан төлөвийн өөрчлөлт үүсэх гэх мэт

Тэгвэл бид бүхэн хүүхдээ хэрхэн эрт унтуулах вэ?

Хүүхдээ өөрөөр нь унтуулж сургахын тулд хамгийн түрүүнд унтах хэвшлийг бий болгож өгөх хэрэгтэй. Ингээд өөрөөрөө унтах боломжийг олгоорой. Хүүхдээ буруу хэвшилд дасахаас нь өмнө буюу төрөөд удаагүй байхад нь л унтах зөв хэвшилд сургаж эхэл.

  • Тогтмол нэг цагт унтуулах:

Орой бүр тогтмол нэг цагт оронд нь оруулж дадсанаар хүүхэд хэзээ унтахаа мэддэг болдог. Улмаар унтах цаг нь болмогц нойр нь хүрч эхэлдэг.

  • Тодорхой дараалал бүхий унтах хэвшлийг дага:

Энэ нь 3-4 тайвшруулах алхамтай байна. Тухайлбал: усанд оруулах, үлгэр уншиж өгөх, бүүвэйн дуу дуулж өгөх, бүүвэйлэх эсвэл тэврэх гэх мэт тодорхой алхмуудыг дагаж хэвшсэнээр хүүхэд тухайн алхмуудыг хийж эхэлмэгц л унтах цаг болсныг ойлгодог.

Нойрмоглосон гэхдээ бүрэн унтаагүй байхад нь оронд нь оруул гүйцэд унтаагүй, сэрүүн байхад нь орон дээр  нь тавьбал хүүхэд ээжгүйгээр унтаж сурдаг.

  • Унтах үед нь хооллохоо зогсоо:

Хэрвээ таны хүүхэд мөөмөө эсвэл угжаа хөхөж байх үедээ унтаад сурчихсан бол ээжгүйгээр унтаж сурах нь юу л бол. Ийм тохиолдолд  хооллох цагийг нь урагшлуул эсвэл хооллох цагаа богиносгон бүрэн унтаагүй байх үед нь оронд нь хэвтүүлээрэй.

  • Хугацаа өг:

Өөрөөр нь унтуулах гэхээр унтаж өгөхгүй байна уу? Зарим хүүхдэд илүү их хугацаа хэрэгтэй байдаг. Магадгүй өөрөө унтах хэмжээнд хараахан хүрээгүй байж ч болох юм. Эсвэл таны хүүхэд хэтэрхий ядарчихсан ч байж болно. Ийм тохиолдолд унтах цагийг нь арай эрт болгох хэрэгтэй.

  • Нэмэлт бүтээгдэхүүн өг:

100% Ургамлын найрлагатай Ментат сироп нь нойрыг хариуцдаг мелатонин дааврын хэмжээг нэмэгдүүлэх болон хэвийн үйл ажиллагааг хангаж өгснөөр нойрны хямралыг засна. Үүний үр дүнд хүүхэд бүтэн шөнийн турш тав тухтай тайван нойрсож амардаг. Хүүхэд эрт унтаж амрах цагтаа амарснаар өдөр бүрийг эрч хүч энергиэр дүүрэн өнгөрөөдөг.Мөн бүтэн нойртой амарсан хүүхдийн анхаарал төвлөрөлт нь сайжирч суралцах чадвар нэмэгддэг.

Эцэст нь нэмж хэлэхэд оронд нь тавихаасаа өмнө унттал нь бүүвэйлсээр байна уу?

Уйлмагц нь л өөрөөрөө унтах боломж олголгүй тайвшруулах гэж хичээж байна уу?

Хараахан бэлэн биш байхад нь бүхэл шөнийн турш сэрэлгүй унтах ёстой гэж бодож байгаа эсэхээ бодож үзээрэй.

Өөрөө унтаж сурахад хугацаа их шаардагддаг. Зарим хүүхэд бусад хүүхдээс хойно сурах нь ч бий. Тэвчээртэй байж дээрх алхмуудыг дагасаар байгаарай. Нэг л өдөр таны хүүхэд өөрөө унтаж сурах болно.

                                                                   ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ТЭЖЭЭЛ - МЕНТАТ СИРОП