Элгээ хамгаалж ухаалгаар баярлаарай

 

Элэг гэж юу вэ? Элэг нь хүний биеийн хамгийн том булчирхайлаг эрхтэн бөгөөд эрэгтэй хүнд 1.8 кг, эмэгтэй хүнд 1.3 кг орчим жинтэй байдаг. Элэг гэдэг эрхтэн таны бие махбодид 500 гаруй төрлийн үйл ажиллагаа явуулдаг нэн чухал эрхтэн юм шүү.

Манай улсад элэгний өвчлөл нь нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа төдийгүй бид дэлхий дахинд элэгний өвчлөлөөр тэргүүлж байна. Буруу хооллолт, согтууруулах ундаа болон эмийн зохисгүй хэрэглээ нь элэгний үйл ажиллагааг алдагдуулж биднийг ийм байдалд хүргэж байна. Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний өвчлөл үүсгэх гол шалтгаан болж байна. Монголчуудын амьдралд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь энгийн үзэгдэл болж. Бид согтууруулах ундааг бидний бие махбодид, ялангуяа элгэнд хортой нөлөө үзүүлдэг гэдгийг маш сайн мэддэг боловч хэтрүүлэн хэрэглэсээр л байна. Өөрөөр хэлбэл, элэгний шүүж, хоргүйжүүлж чадах хэмжээнээс хэд дахин хэтэрсэн согтууруулах ундааг хэрэглэдэг гэсэн үг л дээ.

Архи, согтууруулах ундааны гол найрлага болох этилийн спиртийг хоргүйжүүлэхэд элэгний 2 төрлийн фермент оролцдог. Альдегид дегидрогеназа, Алкахол дегидрогеназа.... Элгэнд этилийн спирт алкохол дегидрогеназа ферментийн тусламжтайгаар АЦИТАЛЬДЕГИД гэх завсрын хорт нэгдлийг үүсгэдэг. Үүний дараа, Альдегид дегидрогеназагийн тусламжтайгаар хортой ацетальдегид нь хоргүй нэгдэл болдог.

 Ерөнхийд нь ойлговол,  Этилийн спирт ч тэр, түүний задралаар үүсч байгаа ацетальдегид ч тэр адилхан элгийг гэмтээдэг хорт бодисууд юм. Эндээс харахад, Алкахол дегидрогеназа  ферментийн идэвхи сайн байвал спирт хурдан задарч,  Альдегид  дегидрогеназа ферментийн идэвхи л  сайн байвал спиртийн задралаас үүсдэг ацетальдегид гэх хорт бодис хоргүйждэг болж таарах нь...

“Орос ах нарын хөлд чирэгдэх нь”  гэж сонсож байсан уу? Бидний Альдегид дегидрогеназа ферментийн идэвхи Европчуудаас бага байдаг учир тэдэнтэй адил хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэж үед тэднээс илүү их хорддог гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ацетальдегид гэгч спиртийн задралаас үүсдэг завсрын хорт нэгдлийн задрал багасч элгэнд хуримтлагдан элгийг төдийгүй бие махбодийг  ихээр хордуулдаг. Шартаж үзсэн л биз дээ!!! Шарталт нь бидний бие махбод этилийн спирт болон ацетальдегидын нөлөөгөөр хордож байгаагийн илрэл юм.

Согтууруулах ундаа хэрэглэх зайлшгүй нөхцөлд элгийг хамгаалах бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа Альдегид дегидрогеназа, Алкахол дегидрогеназа гэсэн 2 ферментийн идэвхийг дэмждэг бэлдмэл хэрэглэх нь зөв.

Манай зах зээл дээр Himalaya үйлдвэрийн 100% ургамалын найрлагатай Party smart гээд бүтээгдэхүүн худалдаалагддаг. Party smart-ын найрлага дахь 6 төрлийн эмийн ургамал нь элэгний Альдегид дегидрогеназа, Алкахол дегидрогеназа ферментүүдийн идэвхийг нэмэгдүүлж, элгийг спирт болон ацетальдегидын хортой нөлөөллөөс хамгаалдаг. Эхний хундага уухын өмнө 2 капсулыг ууснаар согтууруулах ундаа хэрэглэсний маргааш үүсэх шарталтын шинж тэмдгийг бууруулан, элгийг хамгаална. 1 хундага согтууруулах ундаа уух байсан ч хамаагүй. Party smart-ыг хэрэглэж элгээ хамгаалаарай.

ЭЛГЭЭ ХАМГААЛЖ, УХААРГААР БАЯРЛАЯ!!!!