Арьс цэвэрхэн бол зүс цаашаа сайхан шүү дээ !!! Өмссөн хувцас ч сайхан зохиод өөртөө итгэх итгэл 100% дээшилдэг. За тэгэхээр танд тус болох болов уу гээд багахан мэдээлэл хүргэе
35+ гарсан батгыг арьс судлаач эмч нар ихэвчлэн эстроген дааврын дутагдал буюу цэвэршилтийн урьдал үетэй холбож үздэг ба хэд хэдэн судалгаанаас батлагдсан байна
Цэвэршилт гэдэг нь: Эмэгтэй хүн амьдралынхаа туршид тодорхой тооны өндгөн эс боловсруулж нөхөн үржих хязгаартай байдаг. Дунджаар 400 гаруй өндгөн эс боловсруулах чадвартай гэж тооцдог бөгөөд, сард 1-2 өндгөн эс боловсрон гадагшилдаг гэж үзвэл нөхөн үржихүйн амьдралын 40 орчим жил байдаг. Эмэгтэйн биед өндгөн эсийн нөөц дуусахтай зэрэгцэн өндгөвчний үйл ажиллагаа бууран эм бэлгийн дааврууд (эстроген, прогестерон) нийлэгжилт багасдаг. Энэ нь нэг л өдөр явагдах үйл явц биш бөгөөд өндгөн эсийн тоо 30%аас доош ороход өндгөвчний үйл ажиллагаа хямарч дааврын гаралтай зовуур гардаг гэсэн таамаглал дэвшүүлсэн байна . Үүнийг бид цэвэршилтийн өмнөх үе гэнэ. Энэ дунджаар 35 нас буюу зарим мэдрэг хүмүүст эрт эхэлж болно. / Тэгэхээр энэ наснаас хөгширөлт эрчимтэй явагддаг ба арьсанд огцом үрчлээ сууж эхэлснээр бид барагцаалж болох юм./
Цэвэршилтийн өмнөх үе : нь Эмэгтэйн бие махбод дааврын бууралтын өөрчлөлтөд бэлтгэгдэж, түүний дагуу шинж тэмдгүүд илэрдэг. Цэвэршилтийн өмнөх үе нь цэвэршилтээс хэдэн жилийн өмнө эхэлдэг. Дунджаар 3-4 жил үргэлжилдэг боловч 8-10 жил үргэлжлэх хүртэл ч тохиолдлууд байдаг.
Сүүлийн жилүүдийн судалгаанаас эмэгтэйчүүдийн цэвэршилтийг зовуурууд эрт эхлэх хандлагатай болоод байгаа бөгөөд энэ нь
- Нийгмийн стресс,
- Дааврын гаралтай хоол хүнс,
- Төрөлт багассан зэргээс үүдэж байгаа бололтой.
За тэгэхээр цэвэршилтийн үед буураад байгаа эстроген даавар нь бидний арьсанд :
- Арьсны коллагены үүслийг дэмжсэнээр арьсыг уян зөөлөн болгоно
- Меланин эсийн үүслийг хэвийн төвшинд барихад нөлөөлдөг тул нөсөөжилтөөс хамгаална / жирэмсэн үед эстроген буурдгаас нөсөөждөг байна/
- Арьсанд чийгийг барьдаг
- Арьс зузаарч өнгө алдахаас сэргийлнэ
- За тэгээд эстроген даавар буурахад тестостроген нэмэгдэж тосны булчирхайн үйл ажиллагааг дэмжсэнээр батга гардаг байна
Даавраас шалтгаалсан батгашилтын хэв шинж :
Ихэвчлэн батга эрүүн доогуур, хөмсөг хооронд зарим үед нуруу, цээж дээр гарч болно. Тууралт өвчингүй толгойгүй ягаан туяатай суурь томтой гардаг. Шахахад идээ гарахгүй шүүс маягийн зүйл гараад хөхөлбөр толботой эдгэдэг.
Бид юу хийж чадах вэ?
- Хэрвээ танд батга гарах зовууртай хамт сарын тэмдэг тасалдах, багасах, хэмжээ багасах зовуур илэрсэн бол өндгөвчний үйл ажиллагаа дэмжих эрт цэвэршилтээс сэргийлэх эм уугаарай
- Сарын тэмдэг огт ирэхээ больсон бол цэвэршилтийн зовуур бууруулах дааврын эмийг эмчтэйгээ зөвлөлдөн хэрэглэж болно
- Тосны булчирхайн үйл ажиллагаа бууруулах эм уух
- Дааврын гаралтай батганд уудаг эм мөн ууж болно.
- Гоо сайхны бүтээгдэхүүнийг өөрт таарсан хэлбэрээр сонгоорой
Үүнд дараах зүйлийг анхаарвал зохилтой :
- Батга дааврын гаралтай тул гаднаас хүчтэй хуурайшуулах зүйл хэрэглэх хэрэггүй. Энэ нь арьсыг улам хуурайшуулж өнгийн алдагдуулна
- Өөрийн насанд тохирсон коллагентай, витаминлаг /хамгийн чухал витамин С,Е орсон байвал сайн/ гоо сайхны чанартай бүтээгдэхүүн хэрэглээрэй
- Нүүрийг 1 өнжөөд угаах нь хуурайшуулахаас сэргийлнэ. Харин бусад өдөр нь тосон , зориулалтын сальфиткан шат дараалсан цэвэрлэгээ хийгээрэй. Арьсыг гүн сайн цэвэрлэх нь арьсыг эрүүл байлгах үндэс тул сайтар анхаараарай
- Тосон суурьтай гэхээс илүү усан суурьтай тос түрхээрэй. Мөн тогтмол чийгшүүлэх маск тавих /Арьс усыг гадаргуугаас 10 мин дараа гүний давхаргалуугаа татдаг тул сальфиткан маск чийгшүүлэх сонгомол арга болдог /
- За тэгээд будахдаа нарны тос, праймер зэрэг хамгаалах бүтээгдэхүүнийг арьсандаа тохируулан хэрэглэж сураарай. 1 талаар будаг бол хэт ягаан туяанаас хамгаалах арга учир огт будахгүй байх нь тийм ч сайн биш