Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит

Гуурсан хоолой буюу бронх нь агаарыг уушиг руу дамжуулах үүрэгтэй янз бүрийн диаметр бүхий хоолойнуудын сүлжээ бөгөөд үүнийг өөрөөр гуурсан хоолойн мөчирлөл ч / модны мөчир адил харагддаг тул /гэж нэрлэдэг. Гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит гэдэг нь гуурсан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл юм.

Шалтгаан

Анхдаг биеэ даасан өвчин болоход :

  • Төрөлхийн гаж хөгжил
  • Агаарын бохирдол
  • Тамхидалт, үүнд дам тамхидалт ч орно 
  • Агаарын хэт тоосонцортой орчинд ажиллах :

Уул уурхай, Зам тээвэр, Гагнуур, Барилга, Цементний үйлдврийн ажилчид, Үсчин, Оёдолчид, Архивын ажилчид ихээхэн бронхит өвчнөөр өвчилж, цаашид УУШГИНЫ АРХАГ БӨГЛӨРӨЛТӨТ ӨВЧНИЙ ХҮНДРЭЛЭЭР нас бардаг байна 

Хоёрдогч байдлаар : 

  •  Вирүс, бактерын халдвар /ханиад томуу, сүрьеэ/
  •  Зүрх, элэгний дам өвчлөл
  •  Аутомины өвчин

 “Идэвхгүй тамхи таталт” нь л өвчний дараа /ханиад, хатгаагаар / суларсан бие махбодод гуурсан хоолойн үрэвсэл үүсэхэд хангалттай. Үүнийг ялангуяа тамхи татдаг эцэг, эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. 

 ХҮҮХДИЙН УУШГИ БҮРЭН ХӨГЖИЖИ АМЖААГҮЙГЭЭС бронхитод амархан нэрвэгдэж насан туршийн эмгэг үүсдэг байна. Бие махбодын дархлаа суларсан байдаг хавар, намрын улиралд гуурсан хоолойн үрэвсэл үүсэх эрсдэл нэмэгддэг.

 

Шинж тэмдэг : 

  1.  Хүчилтөрөгчийн дутагдал буюу Хүйт даах : Толгой өвдөх, бие сулрах, Ялангуяа гарын үзүүрүүд хүйтэн байх, удаан хугацаандаа хумсны толионы өнгө алдагдаж хөхөрнө. Бронхын цочмог үед хүүхдийн гар хөл дулаацахаа байлаа гэж эцэг эхчүүд их ханддаг билээ. 
  2.  Ойр ойр өвдөх : Амьсгалын замын эрхтнүүд үр хөврөлийн нэг эсээс үүсдэг тул уушгины гүнд болж буй үйл ч хамарт нөлөө үзүүлдэг. Тиймээс бронхитын үед ойр ойр хамрын ханиад хүрэх, харшил намжихгүй байх, хоолой сөөх, цээжээр өвдөх мэдрэмж төрдөг байна.
  3.  Ханиалгат: Ихэвчлэн үүрээр хуурай хяхтнасан цэргүй ханиалгалттай байна. Яваандаа ханиалгалтын хугацаа уртас ч унтахаас өмнө үүснэ
  4.  Цэр : шар саарал, эсвэл ногоон цэр гарах нь гуурсан хоолойн үрэвслийн үндсэн шинж тэмдэг юм. Зарим тохиолдолд цустай цэр гарна. 
  5.  Амьсгалахад саад үүсч буй мэдрэмж : Хоолой боох, хөндүүрлэх, өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болж дэрээ өндөрлөмөөр санагдана.  
  6.  Бие зарайх: Бага зэрэг халуурах шинж илэрнэ.

Өвчнийхөө явцаас хамаараад гуурсан хоолойн үрэвсэл нь хурц, архаг, бөглөрөлттэй буюу обструктив гэж хуваагддаг.

 

Хүүхдийн цэрний ховхоролт муу байдаг нь насанд хүрэгчдээс ялгаатай. ҮҮнийг бодолцохгүй хэт хүчтэй цэр ховхолох эм өгөхөд ханиадны дараа гуурсан хоолойн архаг үрэвсэл үүсдэг. Энэ нь мөн эмчийн заасан эмчилгээг цаг хугацаанд нь дуустал хийгээгүй, эсвэл эмчийн зааснаар хийгээгүйгээс болдог. Бага насны хүүхэд, өндөр настнуудын хувьд хурц үрэвсэл нь архаг хэлбэрт шилжиж амархан ойр ойр ханиад хүрэх, хүрсэн үедээ хатгаагаар хүндрэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна. 

Хүндрэл : 

  • Гуурсан хоолойн архаг үрэвслийн үед жил тойруу өглөөд ханиах, хоолой сэрвэгнэх зовиуртай хүмүүс байдаг.
  • Цаашид 90 %нь гуурсан хоолойн архаг бөглөрөлттэй үрэвсэл, 9% гуурсан хоолойн хүнд багтраа, 1%уушгины анхдагч тэлэгдэлт эзэлдэг. Хамгийн аюултай нь уушигны архаг бөглөрөлттэй өвчнүүдийн үед уушгинд гарсан өөрчлөлтийг эргэн сэргээх боломжгүй юм.

 

Оношлогоо : 

  • Гуурсан хоолойн үрэвслийн оношлогоонд ямар нэгэн хүндрэл байдаггүй. Уушгины эмч зовиурыг асуугаад, уушгийг чагнаад оношыг тавина. 
  • Туслах шинжилгээнд гадаад амьсгалын үйл ажиллагааг шинжлэх, гуурсан хоолойг дурандах, цэрний шинжилгээ хийж өвчний үүсгэгчийг тодорхойлно. Ханиалгалт өгдөг сүрьеэ, уушгины өмөн зэрэг бусад өвчин байгаа эсэхийг тогтоохын тулд рентген зураг авч, уушгины флюрографи хийнэ.

 

Эмчилгээ

  •  Гуурсан хоолойн үрэвслийн эмчилгээнд эмч гуурсан хоолой тэлэх эм, хүнд үед утлага, 
  •  Физик эмчилгээ: Цээжний массаж, эмчилгээний биеийн тамир, нөхөн сэргээх эмчилгээ, цэр шингэлэх болох ховхлох, дархлал засагч эмчилгээг хийнэ. 
  •  Ховор тохиолдолд ханиалгалт намдаах бэлдмэл хэрэглэдэг. Антибиотикийг гуурсан хоолойн үрэвслийн үед тэр бүр хэрэглэдэггүй бөгөөд хэрэглэх эсэхийг эмч шийднэ. 
  •  Гуурсан хоолойн үрэвслийн эмчилгээнд дараах зааврыг заавал дагах хэрэгтэй, Үүнд:
  •  Цэрийг шингэрүүлэх зорилгоор их хэмжээний шингэн хэрэглэх
  •  Халуурах үед хэвтрийн дэглэм баримтлан, сайн амрах.
  •  Байрныхаа агаарыг байнга зохицуулгатайгаар салхилуулах, чийгшүүлэх