Цар тахалтай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн өвчин тусгахгүй эрүүл байлгах вэ? Гээд л өндгөө дарах шувуутай адил суугаа байх тиймээс та бүхэндээ хэрэг болох болов уу гээд багахан мэдээлэл хүргье !!!
Цар тахал нэгэнт ярьсных бага насны хүүхдэд өндөр тунгаар ВИТАМИН С уулгаж болохгүйг сайтар анхаараарай. Цар тахлын үед ВИТАМИН С сайн гэж өндөр тунгаар ууж хүндрэл ихээр үүсч байгаа тул нийтлэлийн ихэнд анхааруулая.
Дархлааны систем гэдэг нь таны биеийн хамгаалалт, цэрэг арми, хил гааль гэсэн үг. Гаднаас орж ирсэн бүхнийг байнга хянаж хор учруулж болзошгүй зүйл байна уу үгүй юу гэдгийг шалгаж аюулгүй зүйлсийг “гаалиар” нэвтрүүлдэг. Аюултай зүйл орж ирлээ гэж үзвэл хамгаалалтаа явуулна. Тэд мөн өмнөх довтолгоог ‘санаж’ байгаа тул дараагийн удаа түүнтэй илүү хялбар тэмцдэг. Энэхүү асар их тогтолцоо хүүхдийн тань биед бүрэн тогтож амжаагүй тул эхний 1000 хоног хүүхдийн насан туршийн эрүүл энхийг шийдвэрлэх өдрүүд байдаг билээ.
Нялх хүүхдийн дархлааны систем
Нялх хүүхдийн дархлааг үүсгэгч эсрэг биетүүд нь эхийн хэвлийд байхаас бүрэлддэг. Жирэмсний сүүлийн 3 сард ихэсээр дамжин хүүхдэд очсоноор нялх хүүхдийн дархлааны систем бий болдог байна.
Тиймээс сүүлийн 3 сар ээж ханиад хүрэх, харшил, аутоиммуны өвчнөөр өвдвөл хүүхэд харьшилтай байхаас гадна. Дархлаа уналтын өвчин тусах магадлал 40% хувь байдаг байна. Сүүлийн 3 сар ханиад хүрэхээс сайтар хамгаалах шаардлагатайгаас гадна. Энэ саруудад хүүхэд эхээс дархлааны эсээ авч төрдөг тул гүйцэд нярай гаргахын тулд өөрөөс шаардах бүхий л зүйлийг хийх хэрэгтэй шүү!!!
Эхээс авсан дархлааны суурин дээр үндэслэн төрөх үед дархлааны анхдагч тогтолцоо бий болж, өөрийгөө гадна орчноос хамгаалж эхэлдэг. Нялх хүүхдийн дархлааны систем нь тухайн ээжийн биеийн онцлог, нас, дархлааны тогтолцооноос хамаарч харилцан адилгүй байна. Төрсний дараа дархлааны системийг бүрдүүлэгч эсрэг биетүүд нь хүүхдэд ангир уураг болон хөхний сүүгээр дамждаг. Гэвч нялх хүүхдийн дархлаа нь насанд хүрэгчдийнх шиг төлөвшөөгүй хэвээр байна. Дутуу төрсөн нярай хүүхдүүдийн дархлаа нь эхээс хангалттай олон эсрэг-бие авч чадаагүй тул халдвар авах эрсдэл өндөр байдаг. Хүүхэд вирус, бактерид өртөх бүрдээ эсрэг бие үүсгэдэг. Мэдээж нялх хүүхдийн дархлаа бүрэн төлөвшихөд цаг хугацаа шаардагдана.
Төрөх үед эхээс дамждаг идэвхгүй дархлаа нь удаан үргэлжлэхгүй бөгөөд төрсний дараах эхний хэдэн долоо хоног, саруудад буурч эхэлнэ.Тиймээс хүүхэд 3 сараас эхлэн ханиад амархан хүрэх, чихээр өвдөх өвчлөлд хүүхэд нэрвэгдэх нь ихэсдэг.
Энэ үеэс хүүхдээ илүү халамжлах хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд хүүхдийн төрөлхийн хавдар ихэссэн ба 1 сайн тал нь эхний 3 сар дотор оношлогдвол эхээсээс авч төрдөг дархлаа, хөхний сүүгээр авах дархлааны тусламжтай эдгэрэх процесс өндөр байдаг. Тэгэхээр төрөх эмнэлэгт байхдаа хүүхдээ сайтар ажиглаж , эргэлзээтэй шинж гарвал эмчид хандаарай.
Хүүхдийнхээ дархлааг хэрхэн сайжруулах вэ?
Таны хүүхэд өвдөх бүрд ирээдүйд тэднийг хамгаалах шинэ эсрэг-биетүүдийг бий болдог гэж ойлгож болно. Ингээд нярайн дархлааг дэмжих аргуудыг танд хүргэе.
- Хөхөөр хооллох
Хөхний сүү нь хүүхдийн дархлааг дэмжих уураг, өөх тос, сахар, эсрэг-бие ба пробиотик зэрэг олон төрлийн элементүүдийг агуулсан байдаг. Микроб буюу энгийн нүдээр олж харах боломжгүй бичил амьд биетүүдтэй харьцахдаа халдварын эсрэг тэмцэхэд нь туслах дархлааг үүсгэдэг. Эдгээр нь эхийн сүүгээр дамжин хүүхдэд очдог байна. Ээж, нярай хүүхэд хоёр ихэвчлэн ижил төстэй нянгаар өвчилдөг тул нялх хүүхэд хамгаалагдсан гэсэн үг юм.
- Вакцинжуулалт
Эхийн сүүгээр хооллож буй хүүхдүүд халдвар бага тусч, нярайн сүүн тэжээлээр хооллож байгаа хүүхдээс илүү хурдан эдгэдэг. Гэсэн хэдий ч хөхөөр хооллох нь хүүхдээ полиомиелит, сахуу, улаан бурхан зэрэг ноцтой, амь насанд аюултай халдвараас хамгаалж чадахгүй. Товлолт вакцинд хамрагдаж чадаагүйгээс болж дэлхий даяар 20 секунд тутамд бага насны нэг хүүхэд энддэг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
Вакцинжуулалт нь вирус эсвэл бактеритай адил дархлааны хариу урвалыг үүсгэдэг. Хэрэв таны хүүхэд ирээдүйд жинхэнэ өвчинтэй хавьтах юм бол дархлааны систем нь үр хөврөлийг таньж, өвчинтэй тэмцэх эсвэл ноцтой хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд хангалттай хурдан хариу үйлдэл үзүүлнэ гэсэн үг юм.
- Цэвэр агаар
Хүн биед явагдаж байгаа бүхий л эрхний үйл ажиллагаа нь хүчилтөрөгчийн оролцоотой явагддаг. Нярайг хүүхдийн тархи нийт хүчилтөрөгчийн 60%ийг ашиглаж байдаг. Нярайн амьсгалд оролцох булчингийн хөгжил сул дээр уушгины эзэлхүүн бага учир насанд хүрэгч хүнийг бодвол 40%иар илүү О2 хямралд өртдөг байна. Юу гэсэн үг вэ гэхээр : Хүүхэд бүгчим тасалгаанаас цээж дүүрэн агаар сорж аваад түүнээсээ шаардлагатай хүчилтөрөгчөө авах боломжгүй гэсэн үг юм. Тиймээс хүүхдээ тогтмол агаарт гаргаж байгаарай. Захын гэр хорооллын хүмүүс гэлтгүй байранд байдаг хүмүүсийн хувьд ч агаарын бохирдолд нэрвэгддэгээс хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд ихээр орж байна. 9-11 цагийн агаар нярайд хамгийн тохиромжтой байдаг.
- Д витамины дутагдлаас сэргийлэх
ДЭМБ-аас хүний дархлааны эсийн гадаргуу дээр Витамин Д рецептор байдаг болохыг бүрэн баталсан билээ. Тиймээс ВитД хүүхдийн дархлаа, өсөлтөнд онцгой нөлөөтэй. Өөр бусад төрлийн витамин өсөлт, энерги зарцуулалтанд нөлөөлж болох ч дархлаанд нөлөөтэй эсэх нь тодорхойлогдоогүй байна.
- Нэмэлтээр дархлаа дэмжих
Дархлааг дэмжигдэх тал дээр эрдэмтдийн санад хуваагддаг ч даарч хөрөхөд ханиад хүрч, халуун зүйл уухад бодисын солилцоо эрчимжиж амархан эдгэрдэг шүү дээ. Тиймээс дархлаа дэмжигддэгийг мөн үгүйсгэж чадахгүй байна. Цар тахалтай, агаарын бохирдолтой, хүнсний аюулгүй байдал нь алдагдсан, хэрэглэж байгаа зүйлс нь химийн бодисын агууламжтай / ялангуяа хүүхдийн тоглоом/ энэ үед амьдарч байгаа бид бүхэн хүүхдийн дархлааг дэмжих нь зайлшгүй хэрэгтэй билээ.
Эх сурвалж тодорхой найдвартай, аюулгүй ургамлын зөөлөн СЕПТИЛИН эмээр дархлааг дэмжихэд :
- Цусыг төлжүүлж хүчилтөрөгчийн дутагдлаас сэргийлнэ
- Хүчтэй антиоксидант тул өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ
- Дархлааны эсийн үүслийг дэмжиснээр эдгэрэлтийг түргэсгэнэ
- Хордлогыг гадагшлуулснаар өсөлтийг эрчимтэй дэмжих ач холбогдолтой билээ.
Эх сурвалж: https://www.pregnancybirthbaby.org.au/how-your-babys-immune-system-develops
http://www.tusgal.mn/tanii-khuukhed-zaawal-waktsin-khiilgekh-yostoi-yuu
https://www.nccd.gov.mn/index.php/zuvulguu/zuvulguu-epi/vaccine-zaaval-hiih
https://gogo.mn/r/nyoe9?fbclid=IwAR2f6eUDHdvm8y93Wz4AMs3Y0YZh0pG94tTR2chjDmNsRXIgMsqH_Rd11dw