Хүүхдийн НҮДЭН ДООГУУР ХӨХРӨХ, ХӨЛРӨХ зовуурууд сүүлийн жилүүдэд ихээр бүртгэгдэх болсон билээ:
Тиймээс та бүхэнд хэрэг болох болов уу? гээд багахан мэдээлэл хүргье !!!
Бид хүчилтөрөгч, азот, устөрөгчийн холимогоор амьсгалдаг. Тэр дундаас хүний биеэр гемоглобиныг тараадаг учир бодисын солилцоо болон исэлдэх үйл явцад оролцдог байна. Хүний организмд явагдаж буй исэлдэлтийн дүнд эс дэх шимт бодисууд шатаж, ус болон эрчим хүчийг бий болгоно. Харин хүчилтөрөгчгүй орчинд хүний тархины үйл ажиллагаа 2-5 минут зогсдог аж. Агаар дахь хүчитөрөгчийн хувь 20-21% байхад хүн хэвийн амьсгалдаг аж. Харин бүгчим, олон хүнтэй газар агаар дахь хүчилтөрөгчийн хувь 16-17% болтлоо буурснаар толгой өвдөх, нозоорох зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Иймээс хүчитөрөгчийн хий хүнд зайлшгүй шаардлагатай бөгөөд экологийн бохирдлоос болж хүн биед хэрэгтэй хүчилтөрөгчөө авч чадаагүй тохиолдолд бодисын солилцоо муудаж, элдэв эмгэгт нэрвэгдэх нь ихэснэ
Автомашин, үйлдвэр, түүхий нүүсний утаанаас үүдсэн агаарын бохирдол өсөн өндийж буй хотын оршин суугчдын амьсгалах агаараас хумсласнаар гипокси буюу хүчилтөрөгчийн дутагдалд орж, эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлдэг. Үүнд :
- Нойр муу байх, унтсан ч гүн бат бөх унтахгүй байх
- Хөл гар хүрч, хөлрөх
- Уур уцаартай болж стрессд орох
- Толгой байнга өвдөх, сэтгэн бодох чадвар буурах
- Царай цагаан , Хөл гар хүйт даах
- Доод зовхи хөхрөх
- Өтгөн хатах
- Утас зэрэг суугаа байдалд хийж болох зүйлд донтох хандлагатай байх
- Сурах идэвх сул амархан мэдрэлийн ядаргаанд орох
Хүчилтөрөгчийн дутагдлаас хэрхэн зайлсхийх вэ?
Нэгэнт л агаарын бохирдол, амьдран буй орчноо өөрчилж чадахгүй тохиолдолд организмаа хүчилтөрөгчөөр хангахын тулд нэмэлт үйлчилгээ авах нь илүү үр дүнтэй, эрүүл мэндэд тустайг мэргэжилтнүүд онцолдог.
1. Цус багадалтыг эмчил : Цус багадалт нь гурав хүртэлх насны хүүхдэд хамгийн элбэг тохиолддог бөгөөд ялангуяа төмөр дутлын цус багадалт илүү түгээмэл.
Учир нь бага насны хүүхдийн өсөлт хөгжилт хамгийн эрчимтэй явагддаг ба тэрхүү өсөлтийг хангах шимт бодисын шаардлага өндөр байдаг. Нөгөө талаас хоол тэжээлээр авсан төмөр шингэхэд чухал үүрэгтэй ходоодны шүүсний хүчиллэг чанар хүүхдийн нас бага байх тусам сулхан байдгаас төмөр дутлын цус багадалтад хүүхэд маш өртөмтгий байдаг. Цусны улаан эс нь хүчилтөрөгчийг эд эсэд түгээдгээс цус багадалтаас үүдэн О2 дутагдалтай байх магадлал өндөр байдаг байна.
2. Бронхитыг эмчил : Монгол улсад албан бус тоогоор 2 хүүхэд дутмын 1 нь гуурсан хоолойн БРОНХИТТООр оношлогдож байсан төдийгүй. Өвлийн улиралд байнгийн БРОНХИТЫН хөнгөн зэргийн зовууртай. Үүнээс үүдэн хүчитөрөгчийн дутагдалтай байдаг байна.
- Хүүхэд бронхиттой үед агаарт гаргахад амархан ханиад хүрэх хандлагатай байх
- Багахан гүйж тоглоход хөлрөх, амьсгаадах
- Амархан ханиад хүрч, хүндрэх хандлагатай байдаг