Биений юм өвдөлттэй ирэх үед авах арга хэмжээ
Биеийн юм өвдөлт ихтэй ирэх нь хэвийн үзэгдэл биш.
Охид, бүсгүйчүүдийн хувьд биений юм бага зэрэг өвдөлттэй 3-4 өдөр ирэх нь  хэвийн үзэгдэл боловч өвдөлт намдаах эмэнд өвдөлт нь дарагдахгүй, ажил сургуулиа тасдах, гадуур явж чадахгүй, өдөр тутмын ажилаа хийж чадахгүй байгаа бол энэ нь биеийн юм өвдөлттэй ирэх хам шинж юм
 Анхдагч, хоёрдогч гэж ангилдаг.
·         Анхдагч гэдэг нь түгээмэл тохиолдох бөгөөд биений юм ирэхээс 1-2 өдрийн өмнөөс хэвлийн доод хэсгээр өвдөж эхлэн 2-4 өдөр үргэлжлэхийг хэлнэ
·         Хоёрдогч гэдэг нь эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүдийн үед тохиолддог Жишээ нь эндометрит Эндометрит нь умайн дотор хананы салстын үрэвсэл юм.Энэ нь ихэвчлэн биеийн юмны үед хэвлийн доод хэсэг, давсаг орчмоор хүчтэй өвдөх шинжээр илэрдэг эмгэг юм.
Ямар шалтгааны улмаас өвдөлт үүсдэг вэ?
·        Умайн булчин хэт агчиж, чангарч, умайн хүзүү тэлэгдсэнээс биеийн юм өвдөлт ихтэй ирдэг байна.
Мөн умайн дотор хананаас простагландин их хэмжээгээр ялгарснаас биений юм ирэх хэдэн хоногт хэвлийн доогуур өвдөх,ууц нуруугаар чилж өвдөх, суулгах, өтгөн хатах,  дотор муухайрах, бөөлжих , толгой эргэх шинж тэмдэг илэрдэг.
 
Биений юм өвдөлт ихтэй ирэх нь хэвийн үзэгдэл үү ?
Тиймээ биеийн юм бага зэрэг өвдөлттэй ирэх нь хэвийн үзэгдэл. Учир нь энэ үед умайн булчин агчин цусыг биеэс гаргаж, буцан булчин суларч байгаа үйл явц юм. Гэхдээ өвдөлтийн хүч нь бага байх ёстой.
Дасгал хөдөлгөөн хийж болох уу?
Биеийн юм ирсэн үед дасгал хөдөлгөөн хийж болно. Гэхдээ хэт их ачаалал өгдөг сунгалт, хүчний дасгал хөдөлгөөнийг аль болох хийхгүй байхийг анхаараарай.
Ямар арга хэмжээ авах вэ?
·         Үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах эмүүдийг 2-3 хоног хэрэглэнэ. Хэрэв өвдөлт ихтэй ирдэг бол биеийн юм ирэхээс 1-2 өдрийн өмнөөс өвдөлт намдаах эмийг ууж байгаарай. Эдгээр эмүүд нь простагландины ялгаралтыг дарангуйлж, өвдөлтийг намдааж, үрэвслийг дардаг.Энэ төрлийн эмэнд ибупрофен, диклофенак натри ордог.Гэхдээ өвдөлт намдаах эмийг хоолны дараа уухгүй бол ходоодны үрэвсэл, шарх үүсгэх аюултайг анхаарах хэрэгтэй.
Дааврын эмийн эмчилгээ :
Маш их  өвдөлттэй , биений  юм хэт их хэмжээтэй ирж байгаа үед эмчийн заавраар дааврын эмүүдийг хэрэглэдэг.
Гэртээ авах арга хэмжээ
 
  •        Халуун жин тавих: Хэвлийн хэсэгт халуун жин тавихад хэсэг газрын булчинг сулруулж, өвдөлт намддаг.
  •     Зүү эмчилгээг зарим тохиолдолд эмчийн заавраар хийлгэж болно
·         Иогийн дасгал нь биеийн юм өвдөлттэй ирэх үед хийвэл хамгийн зохимжтой дасгал хөдөлгөөн байдаг .
·         Өвдөлт намдаах, булчин суллах, нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, эстроген төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамлуудыг агуулсан эвэкер эмийг 3-6 сар үргэлжлүүлэн уугаарай.
          Биений юм ирэх 3-5 хоногт Охид хэрэглэхэд тохиромжтой Диклофенак натри 50мг агуулсан СОЛУДОЛ эмийг 8 цагаар өдөрт 3 удаа ууж, биений юмны өвдөлтийг дараарай.  
 
Хэрэв танд дээрх аргууд туслахгүй бол эмчид хандаарай
Өвдөлт намдаах эм ууж, халуун жин тавиж, иог хийгээд таньд үр дүн өгөхгүй байвал эмчид хандан зөвлөгөө аваарай. Учир нь биеийн юм өвдөлт ихтэй ирж болох өөр олон эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнүүд байдаг. Иймээс  эмч таны биеийг үзээд , шаардлагатай гэж үзвэл эмэгтэйчүүдийн үзлэг, эхо шинжилгээ, цусны шинжилгээ, биохимийн шинжилгээ хийж, ялган оношлох болно.
Биеийн юм нь эмэгтэй хүний амьдралын чухал хэсэг. Энэ таны өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж байвал эмчид хандан, зөвлөгөө авч байгаарай.