Аминдэмүүд нь үл орлогдох органик бодисууд байдаг. Хүний биед маш бага хэмжээтэй хэрэглэгддэг хэрнээ маш том үүргийг гүйцэтгэж байдаг ба зөвхөн хоол тэжээлээр авах шаардлагатай витамины нэг нь Витамин С юм.
Насанд хүрсэн хүн өдөрт 90-100 мг тун, жирэмсэн, хөхүүл эхчүүд өдөрт 120 мг тун хэмжээтэй витамин С зайлшгүй авч байх шаардлагатай. Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс даруй 50 мг тунг илүү авч байх шаардлагатай хэмээн ДЭМБ зөвлөдөг.
ДЭМБ шаардлагагүй үед өдрийн тунг байнгийн хэтрүүлэн хэрэглэх нь бөөрөнд чулуу болон нойр булчирхайн Лангергасын арлыг гэмтээх аюултай болохыг онцолсон байдаг. Тиймээс та өдрийн тунгаар тогтмол хэрэглэх нь, 1 удаагийн өндөр тунгаах хэрэглэхээс илүү үр дүнтэй.
Ялангуяа бага насны хүүхдэд 100мг-аас дээш тунгаар хэрэглэхийг хориглодог болохыг анхаараарай.
Витамин С хэрэглэхэд гарах 7 ач холбогдлыг ШУ нотолсон байна.
1. Архаг өвчнөөс урьдчилан сэргийлнэ :
Витамин С нь хүчтэй антиоксидант юм.
Антиоксидант гэдэг нь : Хүн бүр хүчилтөрөгчөөр амьсгалдаг билээ хүчилтөрөгч нь О2 буюу 2 атомт нэгдэлтэй ба бодисын солилцоонд оролцохдоо 1 атомаа алддаг. Ингээд 1 атомгүй болсон нэгдлийн чөлөөт радикал гэж нэрлэнэ. Энэхүү чөлөөт радикал өөрийн 1 атомаа нөхөхийн тулд хамгийн хялбар авч болох бүтцийн хэвийн тогтолцоог эвдэн 1 атомаа нөхдөг байна. Эсийн хана хамгийн амархан гэмтдэг ингээд хэвийн байсан эсийн хана гэмтэхэд дархлааны эс энэхүү эсийг гэмтлээ гээд утсгах дохио авч тухайн эдийг задалж устгадаг байна. Эсвэл эс өөрийгөө гэмтлээ гээд хуваагдах процессыг эхлүүлэн хавдар үүсэх шалтгаан болдог байна. Чөлөөт радикал 1 эсд л явагдахгүй олон эсийг гэмтээх, удаан хугацаанд үргэлжилэхэд эд, эрхтний гэмтэл болдог байна. За тэгэхээр бидний антиоксидант үйлчилгээ гэдэг нь хүчилтөрөгчийн 3 атомт нэгдэл бөгөөд 1 атомаа алдсан нэгдэлд 1 атомоо өгч чөлөөт радикалыг үгүй хийдэг байна.
Хүний бие энэхүү антиоксидант үйлчилгээг гаднаас авах болон өөрийн биеийн антиоксидант үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар чөлөөт радикалтай байнгийн тэмцэж байдаг .
Витамин С нь Цайр , Зэстэй холбогдон биед маш хүчтэй антиоксидант үйлчилгээ үзүүлснээр эсийг хамгаалах урвал явуулдаг. Тэгэхээр Витамин С ууж байгаа бол зайлшгүй Цайр уух шаардлагатай юмаа.
Ингэснээр
- Архаг өвчин үүсэх эрсдэлийг бууруулна
- Хавдраас сэргийлнэ
- Коллаген, Эластин уургийн задралаас сэргийлснээр арьсыг уян зөөлөн байлгадаг байна.
Судалгаанаас харахад С аминдэмийг тогтмол хэрэглэх нь цусан дахь антиоксидант төвшинг 30% хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.
2. Цусны даралт ихсэхэд тусалдаг
Америкийн насанд хүрэгчдийн 3/1 орчим нь цусны даралт ихсэлттэй байдаг. Цусны даралт ихсэлт нь дэлхийн хэмжээнд үхлийн тэргүүлэх шалтгаан болох зүрхний өвчинд нэрвэгдэх эрсдэлийг болгодог.
Судалгаанаас харахад С аминдэм нь цусны Даралт ихдэх өвчтэй болон өвчингүй хүмүүсийн дунд хийгдсэн судалгаагаар даралт бууруулдаг болох нь нотлогдсон байна.. Хулгана дээр хийсэн судалгаагаар С аминдэмийг уух нь зүрхнээс цус зөөвөрлөх гол судаснуудыг сулруулж, даралтын төвшинг бууруулахад тусалдаг болохыг тогтоожээ.
Судалгаанд нийт 29 хамруулсан бөгөөд судалгааны дүнгээс харахад С аминдэмийг өдрийн тунгаар 1сар тогтмол уулгахад эрүүл насанд хүрэгчдийн дунд систолын даралтыг (дээд утга) 3.8 мм.м., диастолын даралтыг (доод утгыг) дунджаар 1.5 мм.м.б-ээр бууруулдаг болохыг тогтоожээ. Цусны даралт ихтэй насанд хүрэгчдэд уулгахад /300мг/ дунджаар систолын даралтыг 4.9 мм.м.б, диастолын даралтыг 1.7 мм.м.б-ээр бууруулсан байна.
3. Дархлааг нэмэгдүүлдэг
Хүмүүсийн С аминдэмийн бэлдмэл уух гол шалтгаануудын нэг бол дархлаа нэмэгдүүлэх явдал юм, Учир нь витамин С дархлааны олон төрөлд нөлөөлөх бөгөөд
- Дархлаан эсийн үүслийг дэмжинэ
- Эсийн ханыг бат бөх болгоно
- Эсийн хуваагдах үйл ажиллагааг дэмжинэ
- Шарх эдгэрэлтийг түргэсгэнэ
Жишээлбэл, уушгины хатгалгаа өвчтэй хүмүүс С аминдэмийн хэмжээ буурах хандлагатай байдаг ба С аминдэмийн уух нь эдгэрэх хугацааг богиносгодог болох нь батлагдсан
4. Витамин С өөх шатаана
Өөх шатаах биохимийн процесст Л-КАРНИТИН /өөхний эсийн задралыг идэвхжүүлэгч бодис/ хэмээх биологийн нэгдэл нь өөхний эс дэхь идэвхжсэн тосны хүчлийг митохондрлуу зөөснөөр өөх шатаалтанд оролцдог байна. Л-Карнитин нь хүний биед нийлэгжиж үүсдэг. Л-Карнитин нийлэгжихэд оролцдог 2 фермент нь Витамин С-ийн оролцоотойгоор идэвхждэг байна.
Өөрөөр хэлбэл Витамин С байхгүй бол л-карнитин нийлэгжихгүй гэсэн үг. Иймд витамин с хэрэглээ өндөр байгаа үед хүний бие махбод өөрөө л-карнитин нийлэгжүүлж өөхөө шатаадаг байна. Мөн л-карнитин агууламж хамгийн өндөр байдаг хүнс бол үхрийн мах юм. 100 гр үхрийн маханд 100 мг л-карнитин агуулагдана. Иймд химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан л-карнитин нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэхээсээ илүүтэйгээр витамин С, үхрийн мах хэрэглэх замаар л-карнитиныг дотооддоо нийлэгжүүлж өөхөө шатааж илүүдэл жингээ бууруулах боломжтой.
5. Хоолны дуршил бууруулна
Хоолны дуршил нэмэгдэх нь допамин даавартай холбоотой. Допамин даавар ихсэх нь хоолны дуршилыг үүсгэнэ. Допамин даавар биосинтезийн урвалаар норэпинеприн хэмээх мэдрэл сэтгэцэд эерэг нөлөөтэй нейротрансмиттер болон хувирдаг. Энэ хувирах үйл явцад нь Витамин С оролцоотойгоор өрнөнө. Иймд допамины хэмжээг тодорхой хэмжээнд бууруулж хоолны дуршил бууруулахаас гадна анхаарал төвлөрөхөд эерэгээр нөлөөлдөг нейротрансмиттер үүсгэхэд оролцдог байна.
Эх сурвалж:
https://www.healthline.com/nutrition/vitamin-c-benefits#The-bottom-line
https://www.medicalnewstoday.com/articles/318652#:~:text=Free%20radicals%20are%20unstable%20atoms,them%20from%20making%20people%20sick.