Өвдгөнд яс ургасан үед өвдөлт намдаах эмчилгээ

Дэлхий даяар түгээмэл тохиолддог, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг үений үрэвсэлт эмгэг нь яс үений үрэвсэл юм. ДЭМБ-ын судалгаанаас үзэхэд 55 настай хүмүүсийн 80% -д нь рентген шинжилгээнд яс үений үрэвслийн ямар нэгэн өөрчлөлт илэрдэг ба энэ нь гарын сарвуу, өвдөгний үенд түгээмэл тохиолддог.

.  Үений үрэвсэлт өвчний тэргүүлэх 4 шалтгаанаас харахад ревматойд артрит 18,6% , яс үений үрэвсэл 17.6% ,   ясны сийрэгжилт 17.2% , нурууны өвдөлт  15.6% тус тус эзэлдэг.

Хүний үенд өдөр тутам олон бичил гэмтэл тохиолддог ч бие махбодийн нөхөн төлжих явцад хэвийн байдалд ордог.      Яс үений үрэвслийн үед энэхүү тэнцвэрт байдалд алдагдаж,үе тэжээлийн дутагдалд орж, мөгөөрсний эрүүл бүтэц алдагдаж, яс, мөгөөрсний гадаргуу хэлбэрээ алдан барзайж, эвдэрч, зах ирмэгээр нь  үрэвсэж, ясан ургацаг ургадаг.

Энэ үед үений зай нарийсч, үений хөдөлгөөн хязгаарлагдаж, үе, үений хүүдийн архаг үрэвсэл хүндрэн, шар ус хурж, ясны өнгөц, гүн давхрага сийрэгжин хөндий үүсдэг.

Яс үений үрэвслийг ард иргэд ихэвчлэн үенд яс ургах гэж хэлж сурсан байдаг. 

Илрэх зовиур :

Өвдөлт: шатаар өгсөж уруудах болон бусад хөдөлгөөн хийх, явах үед ихэвчлэн илэрнэ. Амарч байгаа тохиолдолд өвдөлт багасана.

- Хөшиж өвдөх: хөлөө амраасны дараа илрэх ба бага зэрэг хөдөлгөөн хийсний дараа зовиур багасна.

- Шажигнаж дуугарах: Хөдөлгөөн хийх үед өвдөгний үеэр шажигнаж дуу гарна.

- Хавирах: Хөдөлгөөн хийх үед үе дотор хавирах мэт мэдрэгдэж өвдөнө.

- Хавагнах: Үеэр хатуу болон зөөлөн байдлаар хавагнана.

Доорх зурагт остеоартрит буюу яс үений үрэвсэлт өвчний 4 үе шатыг харуулсан байна

1, 2-р үе шатанд эмийн эмчилгээ үр дүнтэй бөгөөд бүрэн эдгэрэх боломжтой

3-р үед эмийн эмчилгээ хийхэд хугацаа удаан шаардагдаж, сэргээн засах эмчилгээтэй хавсран эмчилнэ

4-р үед эмийн эмчилгээ нь цаашид даамжирч, хүндрэхээс сэргийлнэ Энэ үед мэс засал эмчилгээ хамгийн үр дүнтэй байдаг.

Яс үений үрэвсэлт өвчний  эмийн эмчилгээ:

1. Мөгөөрсний нөхөн төлжилтийг дэмжих эм

Мөгөөрсөн эдийн нөхөн төлжилтийг сайжруулж, үений үрэвслийг дарж, өвдөлтийг намдаах зорилгоор Глюкозамин сульфат, хондроитин сульфат агуулсан бүтээгдэхүүнийг хоногт 1ш өдөрт 3 удаа 3-6 сарын турш ууж, хэрэглэнэ Хоногийн тун глюкозамин сульфат 1500мг хондроитин сульфат 300-1000мг байхаар тооцно. 

2.Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг дааврын бус эм 

Эмийг сонгохдоо тухайн хүний амьдралын хэв маяг / өглөөд хэдэн цагт босдог, ажилдаа хэдэн цагт явдаг, өдөрт хэдэн удаа хооллодог , махан хоол хэдэн удаа иддэг/ болон ходоод гэдэсний шархлаа , архаг өвчнөөр өвдөж байсан эсэх зэргийг тодруулж, зөв эмийг сонгох хэрэглүүлнэ. 

Өвдөлт намдаах эмийн үений хүүдийнд хэр удаан хадгалагдах, үйлчилгээ хэр удаан барих, гаж нөлөө хэр их үзүүлдэгийг нь анхаарч, судалж авч хэрэглэнэ. 

Үений үрэвсэлт өвчний эмчилгээнд өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийг удаан хугацаагаар хэрэглэх зайлшгүй шаардлага гардагтай холбоотойгоор өвдөлт намдаах эмийг сайн судалж авахыг эмч нар зөвлөж байна.Иймээс орчин үеийн зохицууллагатай задардаг технологиор  хийсэн, гаж нөлөө маш бага,  хоногийн 24 цагийн турш өвдөлт намдаах үйлдэлтэй  ДИКЛОМОЛ СР санал болгож байна.

 Янз бүрийн  гаралтай үений  эмгэгүүдийн үед Дикломол СР нь үений үрэвслийг дарж,  өвдөлт намдаана. 

Ялангуяа тайван үед өвдөх, хөдөлгөөний үед өвдөх, өглөөний хөшингө болон үений хавдалт зэргийн үед хэрэглэхэд үрэвслийг дарж, өвдөлт  намдаах  үйлдэл үзүүлхийн зэрэгцээ хөдөлгөөний  далайцыг  сайжруулна.

 Дикломол СР-ийг хоногийн 100 мг тунгаар өдөрт 1 удаа хоолны дараа уухад илүү тохиромжтой байдаг. 

Мөн өглөөдөө үений хөшингө илэрч, хөдлөхөд үеэр өвдөж байгаа бол хэсэг газарт өвдөлт намдаах үйлчилгээтэй Дикломол гелийг өдөрт 3 удаа үендээ түрхэж хэрэглэнэ.

3.Үрэвслийн эсрэг дааврын эм 

Уухаар хэрэглэхгүй,  эмчийн заавраар үенд  шууд тарина. Нэг үенд 2-оос олон удаа тарихыг хориглоно.

Тарих заалт :

  • Үений өвдөлт маш хүчтэй, үрэвслийн эсрэг өвдөлт намдаах эмэнд дарагдахгүй
  • Үрэвслийн эсрэг дааврын бус эмийг хэрэглэж байх явцад гаж нөлөө илэрсэн
  • Өвчтөн 75-аас дээш настай
  • Бөөрний архаг дутагдал 4 эсвэл 5 шатанд байгаа өвчтөнд 

4. Физик эмчилгээ 

Цахилгаан талбайн эмчилгээ, гэрэл эмчилгээ, тосон эмчилгээ, рашаан эмчилгээнд яс үений үрэвсэл буюу остеоартрит онош авсан өдрөөс эхлүүлэн эмчийн заавраар хийнэ. Энэ хэсэг газрын булчинг суллаж, үений өвдөлтийг бууруулж, хөдөлгөөний далайцыг сайжруулах нөлөөтэй эмчилгээ болно.

 

Нийтлэлийг бичсэн: Б.Даваацэрэн / их эмч/