Сарын тэмдэг анх ирэх үед хамгийн тохиромжтой нь ариун цэврийн хэрэглэл. Охидын хувьд тампон, сарын тэмдгийн аяга зэрэг нь тохиромжгүй байдгийг анхаараарай.
Ариун цэврийн хэрэглэл гэдэг нь шингэнийг шингээх зориулалт бүхий тусгай хэрэглэл бөгөөд сарын тэмдгийн үед хэрэглэнэ. Ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцсандаа хөдөлгөөнгүй наах бөгөөд гарч буй цусны хэмжээ, үргэлжлэх хугацаанаас хамаарч хэрэглэлийн төрөл, зузааныг тохируулах ба шингээлтийн байдлаас хамааран 3-4 цаг тутам солих шаардлагатай байдаг. Ариун цэврийн хэрэглэлийн төрөл, таних тэмдэг
Ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцсандаа хөдөлгөөнгүй нааж хэрэглэдэг. Цавуутай талаар нь дотуур өмдөндөө нааж, далавчтай бол өмднийхөө захад далавчийг эргүүлж наадаг.
. Чанаргүй ариун цэврийн хэрэглэл ба сарын тэмдгийн үеийн буруу дадлаас эрүүл мэндэд учрах эрсдэл
Ариун цэврийн хэрэглэлийг буруу хэрэглэх, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн зөвлөмжүүдийг дагаж мөрдөөгүйгээс эрүүл мэндэд дараах эрсдэлүүд учирч болзошгүй тул зөв дадлыг хэвшүүлснээр эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэнэ.
Сарын тэмдэг бол нөхөн үржихүйн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг, эрүүл мэндийн чухал үзүүлэлт. Анхны сарын тэмдэг ирэх нь айх зүйл огтхон ч биш бөгөөд харин чиний бие хэвийн өсөж хөгжиж цаашид ээж болох эхлэл бий болж байгаа учраас дээр дурьдсан зөвлөгөөг сахивал амар тайван, хичээл сургуулиа үргэлжлүүлэх боломжтой.