Хөхүүл үед сэтгэл гутралд орох нь элбэг байдаг.

Хөхүүл ээж нарт түгээмэл тохиолдог сэтгэл санааны өөрчлөлт бол сэтгэл гутрал байдаг.

Энэ цусан дахь дааврын өөрчлөлтэй холбоотойгоор ихэвчлэн үүсдэг бөгөөд ихэнхи эмэгтэйчүүд маань үүний талаар огт мэддэггүй.

Сэтгэл санааны өөрчлөлтийг таниж сурах нь сэтгэл гутралаас сэргийлэх чухал алхам байдаг. Ялангуяа анх удаа ээж болж байгаа хүний сэтгэл санаа тогтворгүй байдаг.

Танд дараах шинж тэмдэг  байгаа эсэхийг анзаараарай.

  • Нойргүйдэл үүсэх / хүүхэд унтаж байхад ч таны нойр хүрэхгүй байх/
  • Урьд нь танд сайхан мэдрэмж төрүүлдэг байсан зүйлс одоо сонирхолгүй санагдах
  • Хоолонд дургүй болох
  • Шалтгаангүй гэнэт уйлах
  • Аливаа зүйлийг даван туулах чадваргүй мэт санагдах
  • Хэт мэдрэг болох, амархан гомдох, уурлах
  • Сэтгэл түгших, юунаас ч юм гэнэт айх
  • Ганцаараа байхаасаа айх, эсвэл олон хүнтэй байхаас айх
  • Анхаарал төвлөрөх чадвар буурч, ой тогтоолт муудах
  • Буруутай мэт мэдрэмж байнга төрөх
  • Сэтгэлийн амгалан байдал алдагдаж, үргэлж л юманд санаа зовох
  • Ялихгүй жижиг зүйлст хүртэл санаа зовох

Хэрэв танд дээрхи зовууруудаас 3-аас олон илэрсэн бол сэтгэлээ онгойтол хэн нэгэн хүнтэй ярих нь хамгийн сайн эмчилгээ болдог.  Мөн сэтгэлзүйч эмчтэй уулзаж, асуудал юунд байгааг олж, илрүүлэн сэтгэлээ эмчлэх хэрэгтэй.

Эмийн эмчилгээ:

Жоргүй олгодог бамбайн ханд, долоогоны ханд агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

Мөн эмчийн заавраар сэтгэл гутралын эсрэг  эмийг 5-14 хоног турш ууж хэрэглэнэ.

 

Гэртээ авч болох энгийн 10 арга

  1. Сайхан хөгжим сонсож, өөрт тухтай орчинг бүрдүүлж, өдөрт ганцаараа байх 30-45 минутыг бий болгоорой.
  2. Дуртай зүйлсээ хийгээрэй. Үүнд юм оёох, гүйх, бүжиглэх, гэрээ цэвэрлэх, дасгал хөдөлгөөн хийх, хоббигоо хөгжүүлэх, дэлгүүр хэсэх ...
  3. Найз нөхөдтэйгээ холбоотой байж, сэтгэлээ онгойтол ярилцаж болно.
  4. Бясалгах хийж, өөрийгөө сонсох цаг гаргах хэрэгтэй. Өөрийгөө амгалан тайван, аз жаргалтайгаар мэдрэн , 10-15 минут дасгалаа хийгээрэй
  5. Хөхүүл үеийн сэтгэл санааг тайвшруулах, тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжих, ой тогтоолтыг сайжруулах  үйлдэлтэй В6, В2, В1, В6 , В8 витамин өндөр тунгаар агуулсан #pregnancy витамин уугаарай. Өдөрт 1 удаа ууж хэрэглэнэ. Сүүлийн эрдэмтдийн судалгаагаар Витамин В8 дааврын тогтолцоонд нөлөөлж, сэтгэл гутралын эсрэг нөлөө үзүүлж байгаа нотолсон байна. 
  6. Өдрийн хийх ажлаа эрэмбэлж, цэгцлэн хийх нь таны стрессийг бууруулж, сэтгэл санааг өргөх ач тустай байдаг. Гэхдээ хэт их ажил тавиад , түүнийгээ амжүүлж чадахгүй бол сэтгэл санаа чинь унах учраас өөртөө тааруулж, ажлын жагсаалтаа гаргаарай.
  7. Сэтгэл санаа өргөсөн, сайхан сэтгэгдэл төрүүлсэн инээдмийн , адал явдалт, романтик чиглэлийн ном, сонин сэтгүүл, кино, мэдээлэл авч байгаарай.
  8. Салхинд 7 хоногт 2-3 удаа заавал гараарай.
  9. Хүүхдийнхээ асаргаа, арчилгаанд тодорхой хэмжээгээр ханиа оролцуулж, өөрийгөө амраах 1-2 цагийг гаргаж аваад, өөрийнхөө хамгийн дуртай зүйлсийг хийгээрэй.
  10. Хоолондоо анхаарч, аль болох олон төрлийн ногоогоор баялаг хоолыг өдөрт 2-3 удаа хийж идээрэй. Гэхдээ өөрийнхөө дуртай жимс ногоог түлхүү хийхээ мартуузай.

 

 Эх сурвалж: © Australian Breastfeeding Association January 2016