ХАРШИЛТАЙ БОЛ АШИГТАЙ БАКТЕРИ ХЭРЭГЛЭЭРЭЙ.
Харшлын гаралтай аливаа өвчин нь бидний дархлаа тогтолцоо буюу баланс алдагдсанаас болдог гэдгийг төдийлөн мэддэггүй. Харин пробиотик буюу ашигтай бактериуд нь бидний дархлааны системийг тогтворжуулахад хамгийн гол нөлөө үзүүлдэг тул харшил тусах, харшлын өвчин сэдрэх магадлалыг багасгадаг ач тустай.
Тиймээс Пробиотикуудыг өнөө үед хоол хүнс тэжээлийн шингэцийг сайжруулах, харшлын гаралтай өвчлөл болон аливаа халдварт өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ашиглахыг эмч нар төдийгүй хоол зүйчид ихээр санал болгодог болоод байна.
Түүнчлэн бага насны хүүхдэд хоол хүнсний нэмэлт тэжээл байдлаар өгснөөр хүүхдийн дархлааны системийг удаан хугацааны туршид тогтвортой дэмжиж дархлаажуулж өгдөг ач тустай.
Тэгвэл пробиотик гэж чухам юу вэ?
Бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг бичил биетнийг пробиотик гэнэ. Хүний биед 1-1,5 тэрбум ашигтай бактер байдаг бөгөөд 1-2 кг орчим олон төрлийн бичил организм бактери байдаг. Үүний 60% нь хүний ялгадсаар гадагшилж байдаг. Тиймээс хоол хүнс болон нэмэлт тэжээлээр дамжуулан ашигтай бактериа нөхөж байх ёстой.
Пробиотикийг өдөрт ямар хэмжээгээр хэрэглэх ёстой байдаг юм бэ?
Ер нь пробиотикуудыг өдөрт 1 удаа уух тунгаар савласан байдаг. Болгар улсын Vitamix брендийн PROBIOTIC 7 нь 7 төрлийн ашигтай бактерийг зохимжит тунгаар агуулсан байдаг ба 1 капсулаар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ.
Пробиотик хэрэглэж байх үед харшлах эсрэг заалт гэж байх уу? ямар тохиолдолд хэрэглэвэл илүү үр дүнтэй вэ?
Пробиотикуудад бол эсрэг заалт байхгүй, харшил урвал өгнө гэж байхгүй байдаг. Иймд дараах тохиолдлуудад хэрэглэвэл илүү сайн байдаг. Үүнд: суудлын ажилтай, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс ашигт бактериа нөхөхийн тулд хэрэглэвэл хоол боловсруулах замын бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, хоолны шингэц муудах, таргалалт, суулгалт, өтгөн хаталт, гэдэсний халдварын үед, бүх төрлийн харшилийн эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэвэл зохимжтой.
Пробиотикийн ашиг тус
1. Хүний дархлааны системийн 90% нь хоол боловсруулах замд байршдаг бөгөөд пробиотик хэрэглэснээр дархлааны системийг тэнцвэржүүлэх замаар гадны бусад эмгэг бактеруудаас хамгаалах болон хеликобактерийн тоог цөөрүүлнэ.
2. Пробиотикуудад харшлах нөлөө байхгүй харин ч дархлааны системийг тэнцвэржүүлдэг тул харшил, астматай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
3. Жирэмсэн эхчүүд пробиотик хэрэглэснээр өтгөн хаталтаас сэргийлэх, дархлаагаа дэмжих, төрсний дараа хэвийн жиндээ хурдан очихоос гадна хэвлий дэх ургийг тэжээлт орчноор хангаснаар удахгүй мэндлэх үрдээ ашигтай бактер дамжуулан, эрүүл, дархлаа сайтай хүүхэд төрөх боломжоор хангаж өгнө.
4. Антибиотик нь хэвийн ба эмгэг бактерийн аль алиныг нь устгадаг учир антибиотик эмчилгээний эхний өдрөөс пробиотикийг хэрэглэнэ.
5. Хүний бие дэх холестрины түвшинг барьж, тэнцвэржүүлж байдаг тул илүүдэл жинтэйгээ тэмцэж буй хүн бүр хэрэглэнэ.
6. Хүний гэдэс ходоодонд хоол боловсруулахад шаардлагатай салст бүрхэвч, өнгөр гэж байдаг. Энэ салст бүрхэвч нь гадны эмгэг бактериудаас хамгаалах үүрэгтэй. Эмгэг нянгаас үүдээд биед байх ашигтай бактери пробиотик нь байхгүй болсоноос гэдэсний хямрал болон харшил өвчинүүд сэдэрдэг. Үүнийг пробиотик хэрэглэснээр ашигтай бактерийг байх ёстой хэмжээнд нь барьж, аминхүчлийг организмд нийлэгжүүлж, хүний биед байршуулж өгдөг. Ийм учраас пробиотикууд нь гадны эмгэг бактериуд нянгаас хамгаалах үүрэгтэй байдаг.