Таргалуулдаггүй Е витаминыг хэрхэн мэдэх вэ?
Витамин Е нь бидний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай антиоксидантыг агуулсан витамин юм. Е витамин уух шаардлагатай байгаа ч таргалахаас айгаад ууж чадахгүй байна уу?
Тэгвэл Витамин Е-г хэрхэн сонгож авах вэ?
Витамин Е нь байгалийн болон химийн аргаар гаргаж авсан гэж 2 ангилдаг.
Химийн аргаар гаргаж авсан Витамин Е-ийн найрлагад DL-alpha tocopherol агуулагддаг. Ийм найрлагатай витамин Е-г хэрэглэснээр таргалах, дотор муухай оргих, харшлах гэх мэт гаж нөлөө их илэрдэг
Харин байгалийн гаралтай витамин Е нь D-alpha tocopherol-ийг агуулдаг. Цэвэр байгалиас гаргаж авсан учраас хүний биед шингэх нь хурдан, үр дүнгээ үзүүлэх нь өндөр байдаг бөгөөд таргалуулахгүй, гаж нөлөө бага байдаг.
Витамин Е ач тус
Е витамин нь чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс эсийг хамгаалдаг хүчирхэг антиоксидант юм. Мөн зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Витамин Е болон түүгээр баялаг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэндээ эсийн түвшинд хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой. Таны уушгийг агаарын бохирдолд хордохоос сэргийлж чадах зүйл бол Е витамин юм.
Витамин Е дутагдвал
Витамин Е дутагдахад булчингийн хөгжил сулрах, цус багадах, сэтгэл санаа тавгүйтэх, биеийн эсэргүүцэл сулрах, судасны хана хатуурах, мартамхай болох, дааврын ялгаралт муудах, дутуу төрөх, үр зулбах, хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг.
Е витамин арьсанд дараах нөлөөтэй:
Байгалын чийгшүүлэгч - Лосьоноос ялгаагүй ижилхэн үр дүнтэй. Нөсөө толбо, батганы сорви, батга түргэн хугацаанд арилж, арьсыг чийгшүүлнэ.
Хөгшрөлтөөс сэргийлнэ - Е витамин нь антиоксидантаар баялаг учир уруулын хэсгийн үрчлээ болон өнгөц үрчлээг арилгаж хөгшрөлтийг удаашруулна.
Нөсөө толбо, сорвийг арилгана - Арьсыг нөхөн төлжүүлдэгч учир удсан сорвийг хүртэл хурдан хугацаанд бүдгэрүүлж шинэхэн сорвийг арилгана. Арьсанд гүн шингэдэг учир арьсны өнгөн хэсгийг эмчилдэг.
Хэрэглэх тун:
Өдөрт хүний биед шаардагдах E-н тун:
Витамин Е-ийн өдөрт хэрэглэх тун 30-1200 /ОУН/ байдаг.
Тиймээс Англи улсын Natures aid брендийн ВИТАМИН Е1000/ОУН/-г өдөрт 1 удаа л уухад хангалттай. Үр дүнд хүрэхийн тулд өдөр бүр хэрэглээрэй. Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй.