Ковид -19 цар тахлын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан хөнгөн болон шинж тэмдэггүй тохиолдлын үед ямар арга хэмжээ авч байгааг та бүхэндээ орчуулан хүргье
Sars COV-2 вирүс нь амьсгалын замаар нэвтрэн уушгинд голомтлон үрэвсэл үүсгэдэг вирүс тул амьсгалын замын өвчнүүдтэй адил нийтлэг шинж тэмдэг өгдөг байна .
Үүнд :
- Хоолой өвдөх
- Ядарч сульдах
- Хуурай ханиах
- Булчингаар өвдөх
- Халуурах зэрэг шинж тэмдэг хөнгөн болон дунд шатанд илэрч байгаа ба энэ үед заавал эмнэлгийн тусламж авах шаардлагагүй ба гэрийн нөхцөлд эмчилгээн авч болох аж
Эмчилгээ :
Шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа ажээ. Эдгээр нь ихэнхдээ тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгийг нь арилгах зориулалттай эмүүд юм. Гэтэл Covid-19 вирусийн халдварын үед ямар ч онцгой шинж тэмдэг илэрдэггүй учраас уг өвчин нь уушигны үрэвсэлд хүргэдэг ханиад, хатгалгаа зэрэг вирусийн гаралтай амьсгалын замын бусад өвчнөөс бараг ялгардаггүй.
Өвчтөнүүдийн ихэнхийнх нь хувьд, халуурах, биеийн байдал нь ерөнхийдөө сулрах шинж тэмдгүүд илэрч байсан бол тэдний 60 хувь нь хуурай ханиалгаж байжээ. Халдвар авсан гурван хүн бүрийн нэгэнд нь булчин өвдөх, амьсгалахад хүндрэлтэй болох зовиурууд мэдрэгдэж байсан ба тухайн шинж тэмдгүүд халдвар авснаас хойш 5 дахь хоног дээр илэрч байжээ. Харин толгой өвдөх, хоолой өвдөх гэх мэт зовиур цөөн тооны өвчтөнд мэдрэгдсэн байна.
Хөнгөн болон дунд үед дархлаа дэмжих болон шинж тэмдгийн эмчилгээ л хийж байна.
-
Дархлаа дэмжих эмчилгээ :
1. Витамин Д :
D аминдэм нь COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх болон хүндрэлээс сэргийлж байгаа гэсэн яг тан нотолгоо байхгүй боловч Д аминдэмийн хэмжээ багатай хүмүүс амьсгалын дээд замын халдварт өртөмтгий болохыг бид мэднэ. 2020 1-р сард Германд хийгдсэн мета-анализаас харахад Д аминдэмийн бэлдмэл хэрэглэдэг хүмүүс нь , Д аминдэмийн хэмжээ багатай болон уудаггүй хүмүүстэй харьцуулахад Ковидоор хүндрэх магадлал бага байсан байна.
2. Витамин С :
Ковид цар тахал нь хүчтэй үрэвсэл үүсгэдэг тул цус өтгөрч , цитокины шуургаас үүдэн эд эрхтэн ихээр гэмтдэг билээ. Тиймээс антиоксидант эмүүдийг ДЭМБ зөвлөж байгаа. Үүнд витамин С, Цайр багтсан боловч яг одоогоор илт батлагдсан үр дүнгүй байна. Харин хэтрүүлж хэрэглэснээр бөөрөнд чулуу үүсгэх болон ходоодны шархлааг сэдрээж байгаа нь асуудал болоод байна. /Хүмүүс антиоксидант хэлбэрээр Витамин С ихээр хэрэглэдэг. Гэвч витамин С нь дангаар антиоксидант үйлчилгээ үзүүхгүй бөгөөд зөвхөн Зэс, цайртай хавсруулан ууж үйлчилгээ үзүүлдэг байна. /
3. Уламжлалт анагаах ухааны эм :
Сүүлийн үед хамгийн хүчээ аваад байгаа эмчилгээгээр хятадын уламжлалт анагаах ухааны эм ороод байгаа билээ. Хятадын уламжлалт анагаах ухаандаа ч учир байгаам биш ургамлын эм нь хүчтэй антиоксидант байдгаас биеийг дархлааг хүчтэй дэмжихээс гадна, эд эрхтэнг сайтар хамгаалдаг сайн талтай учир улс орон бүр өөрийн уламжлалт анагаах ухааны эмийг хэрэглэж байна.
Шинж тэмдгийн эмчилгээ : Хүчтэй үрэвслийн урвалаас үүдэн тамирдаж ядардаг тул
- Шингэн хангалттай сайн уух
- Гэртээ байж, сайн амрах
Халуун бууруулах :
Халуун бууруулах зорилгоор зөвхөн парацетамол санал болгож байна.
Парацетамол (ацетаминофен) эмийн бодис нь олон улсын эмийн худалдаанд олон нэр төрөл, янз бүрийн хэлбэртэй байдаг. Тийм ч учраас худалдааны өөр нэрээр нь тус тусдаа эмийн зүйл гэж ойлгон /Ханиадны эм ч парацетамолтой байдаг / хавсран хэрэглэсэн байх нь олонтоо. Парацетамолын тун хэтрэх нь ноцтой өвчиний шалтгаан болох аюултай. Парацетамолын нэг удаа хэрэглээх дээд тун насанд хүрсэн хүмүүст 1000 мг, харин өдрийн дээд тун 4000 мг байна. Үүнээс их тунгаар хэрэглэх нь элэгний гэмтэл үүсгэх аюултай.
Парацетамолын тун :
Халуурах болон өвдөлт намдаахад хэрэглэх насанд хүрэгчидийн тун:
Парацетамол 500 мг – тай шахмал: 4 – 6 цагийн зайтай 2 удаа ууна.
Халуурах ба өвдөлт намдаахад хэрэглэх хүүхдийн тун:
Амаар болон шулуун гэдсээр:
- <=1 сар: 10 – 15 мг/кг/тун хэрэгцээний шаардлагаар 6 – 8 цаг тутам/ жш нь хүүхэд 4кг бол нэг удаагийн дээд тун 15мг/кг*4= 60мг хонгийн дээд тун 60мг*4удаа= 240мг байх нь байна. 12 цагт 1 удаадаа 125мг шулаан гэдэсний лаа эсвэл 500мг эмийг 1/4 өгөх нь байна.
- >1 сараас 12 нас: 10 – 15 мг/кг/тун 4 – 6 цагийн зайтай хэрэгцээний шаардлагаар ууна. (дээд тун: 24 цагт 5 тун ууна)
- Халууралт: 4 сараас 9 нас: Гарааны тун: 30 мг/кг (эмнэлзүйн нэгэн судалгаагаар батлагдсан ба 15 мг/кг тунгаар хэрэглэхээс илүү үр дүнтэй байжээ)
- >=12 нас: 325 – 650 мг 4 – 6 цаг эсвэл 1000 мг 6 – 8 цаг амаар болон шулуун гэдсээр хэрэглэх тун.тунг