МЭДЭГДЭЛ

Дэлхий дахиныг нөмөрсөн “Ковид-19” Цар тахлын аюулыг даван гарахын төлөө монгол хүн бүр хичээн зүтгэж байна. 

Цар тахлын эсрэг тэмцлийг манлайлж буй эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсдаараа монгол хүн бүхэн бахархаж байна. 

А.Амбасэлмаа доктор сүүлийн жил гаруй хугацаанд ард иргэдийгээ аюулт өвчнөөс хамгаалахын төлөө өдөр бүр хичээн зүтгэж ажилласан баатарлаг эмэгтэй. Тэрээр сэтгүүлч биш бөгөөд, түүний өдөр тутмын мэдээлэлд нэр дурьдагдаж буй компани бүхэн үйл ажиллагаа нь зогсож, дампуурч байгаа хэрэг биш гэдгийг монголчууд бид харин зөв ойлгох ёстой.

Энд нэр дурдагдсан манай компанийн хувьд ч эм хангамжийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ард иргэддээ үйлчилсээр байгааг мэдэгдье. 

Түүнчлэн, аюулт өвчнөөс хамгаалах буянт үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн компанийн импортолдог Их Британи улсын алдарт “Natures Aid” брендийн 50 сая төгрөгийн үнэ бүхий 1000 мг-ийн С Витамин, 5000 мг-ийн D Витаминыг Ковидын эсрэг эмчилгээнд зориулан хандивлаж байгаагаа УОК, ЭМЯ-нд уламжилъя. 

Хүнд бэрх энэ цаг мөчид Эзэн Чингисийн үр сад, аугаа Монгол улсынхаа эзэн охид, хөвгүүд бид бүгд нэг цул болж эвлэлдэн нэгдэж эх орноо энэ аюулт өвчнөөс авран хамгаалах учиртай. 

Аюулт өвчнийг аль болох богино хугацаанд даван гарч, Монголын сайхан орон маань мандан бадрах болтугай!

“ЦАХИУР ТӨМӨР” компанийг төлөөлж, 

Ерөнхий захирал С.НАРАНТУЯА

2021.2.17