ТАНЫ АРТЕРИЙН ДАРАЛТ ХЭД БАЙДАГ ВЭ?

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе

Артерийн даралт ихсэлт буюу Артерийн гипертензи гэдэг нь Олон улсын удирдамжид зааснаар хэдэн удаагийн (доод тал нь 4-6 удаа) хэмжилтээр дээд даралт 140 мм МУБ буюу түүнээс дээш, доод даралт 90 мм МУБ буюу түүнээс дээш хэмжээнд байхыг хэлнэ

  • Таны даралт 90/60- 120/80мм муб байдаг бол: Энэ нь хамгийн тохиромжтой түвшин 5 жилд нэг удаа зүрх судасны эмчид хянуулаад явж болно
  • Таны даралт 120/80мм муб байдаг бол: Энэ нь насанд хүрсэн хүний хэвийн даралт. 2 жилд нэг удаа хянаад явж байж болно
  • Таны даралт 120/80-130/90мм муб байдаг бол: Энэ нь хэвийн дээд түвшин. Гэхдээ та амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Жилд нэг удаа хянаад явах ёстой.
  • Таны даралт 140/90-160/100мм муб байдаг бол: Энэ нь Артерийн даралт ихсэлтийн нэгдүгээр зэрэг. Тиймээс та амьдралын хэв маягаа өөрчлөх ёстой. 8 долоо хоног тутам артерийн даралтаа хэмжээд хянаад явах ёстой.
  • Таны даралт 161/101-180/110 мм муб байдаг бол: энэ нь Артерийн даралт ихсэлтийн хоёрдугаар зэрэг. Тиймээс та амьдралын хэв маягаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 3-4 долоо хоног тутам артерийн даралтаа хэмжээд хянаад явах ёстой.
  • Таны даралт 181/111мм муб-с дээш байдаг бол: энэ нь Артерийн даралт ихсэлтийн гуравдугаар зэрэг. Тиймээс та амьдралын хэв маягаа өөрчлөх зайлшгүй шаардлагатай. 1-2 долоо хоног тутам артерийн даралтаа хэмжээд хянаад явах ёстой. хэрэв нэн яаралтай, эсвэл хойшлуулшгүй эмчилгээ шаардвал яаралтай зүрх судасны эмчид үзүүлэх

Амьдралын хэв маягаа хэрхэн өөрчлөх вэ?

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ЭМЧЛЭХЭЭС АМАРХАН

Амьдралын хэв маягийг өөрчилснөөр АД болон ЗСӨ-ний эрсдэл буурдаг болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч дараах зүйлүүдэд анхаарлаа хандуулж байна. Үүнд:

1. Давсны хэрэглээг бууруулах

Давсны хэрэглээг багасгаснаар АД-ыг бууруулах эмийн нөлөөг сайжруулах, эмийн тунг бууруулах мөн тоог нь цөөрүүлэх ач холбогдолтой

Хоногт 5 гр-аас бага давс   (энэ нь 2.4 г Na-тай тэнцэх) хэрэглэнэ.

Монголчуудын хувьд цайг давсгүй уух нь хоногт хэрэглэх  давсны хэмжээг багасгахад чухал ач холбогдолтой.

2. Хоолны талаар өгөх зөвлөгөө

Артерийн даралт ихсэлттэй өвчтөнд хоолондоо жимс ногоог түлхүү хэрэглэх (өдөрт 5 нэгж1 буюу 300-400 гр), тослог багатай сүү хэрэглэх байдлаар амьтны гаралтай өөх, тосоо багасгах, өөхтэй тарган мах бага идэх, ургамлын тос, загасны мах ихээр хэрэглэхийг зөвлөж байна.

3. Илүүдэл жинтэй хүмүүс жингээ бууруулах, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих

Биеийн жин болон АД-ын түвшин хоорондоо шууд хамааралтай. Тэгвэл таны биеийн жин яг одоо хэд байна та дараах аргаар бодоод үзээрэй.

Биеийн жингийн индекс  (БЖИ=биеийн жинг өндрийн квадратад хуваах кг/м2). БЖИ 18.5-аас 25 хүртэл кг/м2 байвал хэвийн, 25-аас 30 хүртэл кг/м2 байвал илүүдэл жинтэй, 30 кг/м2 ба түүнээс их байвал тарган гэж тооцно. Бүсэлхийн тойргийн хэмжээг эрэгтэйчүүдэд 90 см, эмэгтэйчүүдэд 80 см-ээс бага байхыг зөвлөнө.   

За одоо та өөрийнхөө биеийн жингийн индексээ мэддэг боллоо, бүсэлхийн тойргоо ч хэмжиж үзсэн байх гэж бодож байна. Хэвийн хэмжээнд байгаа бол маш сайн байна. Харин илүү байгаа бол илүүдэл жингээ хасч хэвийн хэмжээнд ороорой.

4. Архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Архи согтууруулах ундааг СТАНДАРТ хэрэглээгээр л хэрэглэ. Хамгийн гол нь хэтрүүлэн хэрэглэх эсвэл донтож л болохгүй гэдгийг хатуу санах хэрэгтэй.

Стандарт уулт: 24 цагт эрэгтэйчүүд 2 стандарт, эмэгтэйчүүд 1 стандарт

5. Өдөр бүр биеийн дасгал хөдөлгөөн хийх

Дасгал, хөдөлгөөнийг өдөрт 30-45 минут тогтмол хийхийг зөвлөнө. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн гэдэгт эрчим ихтэй, хүнд дасгал хөдөлгөөн гэж бодоод сэтгэлээр унах хэрэггүй. Та зүгээр л 30-45 минут нэгэн жигд хөдөлгөөнөөр алхах ч хүртэл багтдаг.

Та хэдэн настайгаас үл хамааран биеийн тамирын дасгал (аэробик, тэвчээрийн дасгал) хийсэнээр дээд даралт болон доод даралтын түвшинг 7/5 мм МУБ-аар тус тус бууруулж чадна. Анхаарах зүйлс байгаа Үүнд:

Биеийн байдал, өвчний шинж тэмдэг тохируулан дасгалаа сонгох

Артерийн даралт өндөр байгаа тохиолдолд АД-ыг бууртал эрчимтэй дасгал-хөдөлгөөнийг хойшлуулна.

6. Тамхинаас татгалзана.

Тамхи татахыг бол шууд хориглодог. Тамхинаас гарах хэцүү ч гэсэн та өөрийнхөө урт удаан эрүүл жаргалтай амьдралынхаа төлөө тамхинаас татгалзаарай.

Амьдралын хэв маягийг өөрчлөх арга хэмжээнүүдээс хамгийн үр дүнтэй нь бөгөөд дангаар  хэрэгжүүлэхэд ЗС-ны олон өвчнөөс сэргийлж чаддаг урьдчилан сэргийлэлтийн том арга хэмжээ юм.

Энэхүү мэдээлэл таньд таалагдвал та ойр дотныхоо хүнд SHARE хийж дамжуулан хуваалцаарай.

Энэхүү мэдээллийн танд хүргэсэн Himalaya брендийн АБАНА эм

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та зурган дээр дарж авна уу.

Эх сурвалж: ЭМЯ, Артерийн даралт ихсэлтийн эмнэлзүйн удирдамж