Нэг жилийн турш хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон боловч үр тогтоогүй бол үргүйдэл гэж үздэг. Үргүйдэл нь 6 хос тутмын 1-д тохиолддог өвчин юм. Ихэнх хүмүүс үргүйдлийн гол шалтгаан нь эмэгтэйгээс шалтгаалдаг гэж үздэг. Үнэндээ үргүйдэл нь ихэвчлэн эрчүүдийн эрүүл мэндийн байдалтай холбоотой байдаг. Үргүйдэлийн 40 орчим хувь нь эрэгтэй хүнээс шалтгаалдаг байна.
Эрэгтэй үргүйдлийн гол шалтгаан юу вэ?
Эрэгтэй үргүйдэлийн 60% нь эр бэлгийн эсийн бүтэц, хөдөлгөөний идэвхи, тоо хэмжээ, чанар, үрийн шингэний хэмжээ бага байх зэрэг шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Мөн дараах нийтлэг хүчин зүйлүүд хамаарна.
- Сперм (эр бэлгийн эс) -ийн хэвийн бус үйлдвэрлэл
- Дааврын тэнцвэргүй байдал
- Спермийн хөдөлгөөний идэвхи сул байх
- Эрэгтэйчүүдийн үргүйдлийн мэс засал
- Хорт хавдрын эмчилгээ
- Төрөлхийн гажиг
- Цацрагийн идэвхт бодисын нөлөө
- Халдварт өвчин
- Түрүү булчирхайн мэс засал
Эрэгтэй үргүйдэл үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс
- Эр бэлгийн эсийн чанар муу
- Илүүдэл жинтэй
- Гахай хавдар
- Эрэгтэй хүний эрүүл мэндийн байдал
- Үрийн шингэн бага байх
- Стресс
- Төмсөгний хэт халалт
Гар утас, Зөөврийн компьютер, Халуун ванн нь эрэгтэй үргүйдлийг үүсгэдэг үү?
Гар утасны цацраг нь эр бэлгийн эсийг гэмтээх нөлөө үзүүлдэг тул утсаа аль болох халаасныхаа ард байрлуулах хэрэгтэй.
Өндөр температур нь эр бэлгийн эсийг гэмтээж, эр бэлгийн эсийн чанарыг бууруулах нөлөө үзүүлдэг. Энэ нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн, ДНХ гэмтээх нөлөө үзүүлэг байна. Хэрэв та унадаг дугуйгаар удаан хугацаагаар явж, халуун усанд удаан хэвтдэг бол бас анхааралтай байх хэрэгтэй.
Эрэгтэйчүүдийн үр тогтоох чадварыг хэрхэн сайжруулах вэ?
Өнөө үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үргүйдэл маш том асуудал болж байна. Та дараах дасгал хөдөлгөөн нь үр тогтолтонд сайнаар нөлөөлдөг байна
- Тогтмол дасгал хийх
- Стрессээ тайлах
- Витамин С-г хангалттай хэмжээгээр уух
- Д аминдэмийг хангалттай хэмжээгээр хэрэглэх
- Согтууруулах ундааг хязгаарлах
- Хангалттай унтах
- Жингээ хэвийн хэмжээнд байлгах
- Тамхинаас гарах
- Халуун ваннаас зайлсхийх
- Удаан суухаас зайлсхийх хэрэгтэй
- Зөөврийн компьютерээ өвөр дээрээ бүү тавь
- Үр тогтолтыг дэмждэг бүтээгдэхүүн хэрэглэх
Та бүхэн Himalaya company 100% ургамлын гаралтай Үр тогтолтыг дэмжих СПЕМАН бүтээгдэхүүнийг хэрэглээд үзээрэй.