Цэвэршилт гэдэг нь өндгөвчний үйл ажиллагаагаа бүрэн зогсож, биений юм ирэхгүй болохыг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүд 45-50 насандаа цэвэршдэг. Гэтэл зарим эмэгтэйчүүд энэ наснаас эрт 40-45 насандаа цэвэрших тохиолдол байдаг. Үүнийг эрт цэвэршилт гэж нэрлэнэ. 40 наснаас өмнө цэвэршихийг хэт эрт цэвэршилт гэнэ.
Эрт цэвэршилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлсийг дурдвал:
- Мэс заслаар өндгөвч, умайгаа авахуулсны дараа цэвэршилт үүсэж болно. Энэ үед цэвэршилтийн үеийн зовиур тод илэрдэг.
- Хими болон туяа эмчилгээний дараа өндгөвчний үйл ажиллагаа дарангуйлагдаж, цэвэршилт үүсдэг. Энэ үед хими, туяа эмчилгээг зогсоны дараа өндгөвчний үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүнийг хэрэглэхэд биеийн юм эргэж ирж болно.
- Эрт цэвэршдэг удамтай бол энгийн хүнтэй харьцуулахад цэвэрших магадлал 12 дахин их байдаг.
- Олон жилийн турш өндгөвч дарангуйлсан эм хэрэглэсэн, эсвэл жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уусан , тамхи татдаг бол эрт цэвэрших нь элбэг.
- Бодисын солилцооны эмгэг болох чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг, удмын ямар нэг эмгэгтэй бол мөн л эрт цэвэрших магадлал өсдөг.
- Олон хүүхэд төррүүлсэн, биеийн жин илүүдэлтэй эмэгтэйчүүд эрт цэвэрших магадлал нь өсдөг.
Эрт цэвэршилтийн үед илрэх шинж тэмдгүүд:
- 3 сар түүнээс дээш хугацаагаар биений юм ирэхгүй болох
- Нүүр халуу оргих, гарын алга, хөлийн ул халах
- Шөнө хөлрөх
- Сэтгэл санаа тогтворгүй болох / амархан гомдох, уйлах, уурлах/
- Артерын даралт ихсэх
- Зүрх дэлсэх
- Үеэр өвдөж, янгинах
- Яс сийрэгжих
- Бэлгийн дуршил буурах
- Үтрээ хуурайших
Өндгөвчнөөс ялгарах эстроген,прогестерон дааврын дутагдлын улмаас дээрх зовиурууд илэрнэ.
Эрт цэвэршилтийн үеийн оношлогоо:
Цэвэршилтийг оношлох гол арга бол дааврын шинжилгээ юм. Дааврын шинжилгээг 2 удаа авах бөгөөд 1 сараас илүүтэй зайтай байхаар тооцож шинжилгээг өгнө. Эмэгтэйчүүдийн эхогоор үтрээ, умай болон өндгөвчийг харан шинжилнэ.
Эрт цэвэршилтийн эмчилгээ:
Дааврын тогтолцооны аль үе шатанд саатал үүссэнийг оношлон эмчилгээний тактикаа гаргадаг. Хэрэв өндгөвчний үйл ажиллагаа дарангуйлагдсан үед өндгөвчийг сэдээх даавар эмчилгээг эмчийн заавраар хийнэ. Гэхдээ даавар эмчилгээ нь удаан хугацаагаар хийхэд гаж нөлөө их байдаг. Даавар эмчилгээг тодорхой хугацаагаар хийсний дараа өндгөвчний үйл ажиллагааг тогтворжуулах, өндгөвчийг дэмжих зорилгоор байгалийн фитоэстроген даавар төст үйлдэл үзүүлдэг эмийн ургамал агуулсан #меносан эмийг сонгон хэрэглэхийг санал болгож байна.
Меносан эмэнд агуулагдах эмийн ургамал нь эстроген даавар төст үйлдэл үзүүлэхээс гадна өндгөвч, умай, үтрээний үрэвслийг дарах, өвдөлт намдаах, сэтгэл санаа тайвшруулах, нянгийн үржил дарангуйлах, яс сийрэгжилтээс сэргийлэх зэрэг олон үйлдэлтэй.
Меносан эмийг 6-12 сарын туршид хэрэглэсэн 37 өвчтөнд хийгдсэн 2010 оны судалгаагаар нүүр халуу оргих, шөнө хөлрөх, зүрх дэлсэх, нойргүйдэх, сэтгэл түгших, хэт мэдрэг болох, үтрээ хуурайших зэрэг цэвэршилтийн зовиурыг үр дүнтэйгээр бууруулж байгааг нь батлагдсан байна.
Эх сурвалж: https://researchpapers.himalayawellness.in/pdf_files/menosan008.pdf