ТӨРСНИЙ ДАРААХ ҮС УНАЛТ , хэрхэн ЭМЧЛЭХ ВЭ ?

''Төрсний дараах үс уналт бол хэвийн мөн түр зуурын үзэгдэл бөгөөд хөхөөр хооллохтой хамаагүй''

Хүний үс өдөрт 80 ширхэг унадаг бол, төрсний дараа 400 болж ихэсдэг байна.(Халзрах шахаж байгаа минь аргагүй л юм) .Товчхондоо бол жирийн үед таны үсний 85-95% нь ургалтын үе дээрээ байдаг бөгөөд жирэмсэн байх үед энэ нь бүр эрчимждэг.

Үүний үр дүнд олон эмэгтэй жирэмсэн байх үедээ үс нь илүү өтгөн болж байгааг анзаардаг байна./ шилэн хүзүү халах нь ихсэж, толгой хүндэрдэг зовуурыг жирэмсэн үедээ хүн бүр хэлдэг байх /

Харин төрөлт болон түүний дараагаас үүсэх дааврын өөрчлөлтөөс үсний унах ёстой хэвийн хэмжээнээс илүү их үс ундаг.  Энэ нь жирэмсний үед өтгөрч ургасан үс маань буцаад унаж байгаа хэлбэр ( дараа нь унасан үс эргэж ургадаг) бөгөөд ингэснээр шинэ ээжүүд их хэмжээний үс уналтыг ажиглаж эхэлдэг байна.

Үс уналт ихэвчлэн төрснөөс 3 сарын дараагаас ажиглагдаж эхэлдэг. Хэрвээ жирэмсэн байх үед үсний ургалт тань ихэссэн эсвэл та урт үстэй бол үс уналт бүр илүү мэдэгдэж болно.

Ихэнхи эмэгтэйчүүдийн хувьд үс унаснаас 6 сарын дотор буюу, төрснөөс хойш 6-12 сарын хооронд үс нь эргээд хэвийн ургалтын үедээ ордог байна.

Та юу хийж чадах вэ?

Төрсний дараах үс уналт нь өөрөө гормоны өөрчлөлтөөс болж үүссэн хэвийн үзэгдэл учраас шууд зогсоох боломжгүй юм. Гэхдээ танд үс уналтыг багасгах мөн шинэ эрүүл үс ургахад туслах хэдэн арга хүргэе : 

1️⃣Эрүүл зөв хооллох :

Эрүүл зөв хооллох нь өөрөө эрүүл байхын үндэс гэдгийг бид бүгд мэддэг. Тэр дундаа төрсөн эмэгтэй эрүүл зөв хооллож, ус сайн ууж, хоолоо төрөлжүүлж идэх хэрэгтэй (хиам, пиццаны талаар яриагүй шүү. Төрөл бүрийн ногоо,үр, жимс гэх мэт)

2️⃣Витамин уух :

Монгол эмэгтэйчүүдийн хувьд аливаа хүний биед хэрэгтэй амин дэмүүдийг хоол, хүнснээсээ авах боломж харьцангуй бага байдаг. Тиймээс эрүүл хооллохыг хичээхээс гадна витамин уугаарай. Энэ нь ямар ч хамаагүй витамин ууж болно гэсэн үг биш. Төрсний дараах уудаг витамин тусдаа байдаг. Тэр дундаа хөхүүл хүмүүсийнх. Ямарваа нэгэн витамин уух гэж байгаа бол эмчээс зөвлөгөө авч болно. Учир нь зарим төрлийн витамин нярайд эсрэг заалттай байдаг. 

3️⃣Стрессэс зайлс хийх:

Мэдээж стрессдэнэ, тэр тусмаа хүүхдээ хараад гэртээ суудаг ээжүүдийн хувьд бол бүр аргагүй.  Нөхрөө ажлаа тараад ирэхийг хүлээнэ, хоолоо хийнэ, хүүхдээ харна, ядарна гээд л . Гэхдээ юу ч хийхгүй бол стрессдсээр л байна шүүдээ. Сэтгэл гутралд ч орж болно . Нөхрөө ирэхээр хүүхдээ хөхүүлж орхиод ойрхон алхах, гэрийнхээ хажууд кофе уух ч юм уу гэрээсээ, хүүхдээсээ хэдхэн минут ч гэсэн холдоод ирэхээр ааш засраад, сэтгэл санаа илт дээрдээд ирдэг.

Сонирхолтой баримтууд :

  • Хэр их хэмжээний үс унах нь үсээ угаах давтамжтай холбоогүй бөгөөд, унахад бэлэн болсон үс унах л болно.
  • Ойрхон төрөх нь үс уналтыг дордуулдаг гэдэг нь зүгээр цуурхал
  • Үс унаж байгаа үед үсээ сэнсдэх, индүүдэх, хими хийлгэх зэргээс зайлхийхийг зөвлөе

Хэдий мянга үс унаад та халцарахгүй болохоор санаа зоволтгүй. Харин витамин ууж үсээ шингэрч гэмтэхээс сэргийлээрэй 

 

 

За тэгэхээр та бүхэнд ТӨРСНИЙ ДАРАА УУЖ БОЛОХ ВИТАМИН зөвлөж байна. ТӨРСНИЙ ДАРАА үс гэлтгүй хумс ч ургамаа больж амархан хугардаг. Тиймээс үс, хумсны эрүүл байдлыг хангах ВИТАМИН ЗӨВЛӨЖ БАЙНА.

БОЛГАР УЛСЫН ҮС , АРЬС, ХУМСНЫ бүтээгдэхүүн

Тус бүтээгдэхүүний найрлага:

  • Цайр - 5мг
  • Төмөр - 5мг
  • Гистидин /уураг/ - 30 мг
  • Фолийн хүчил - 400 мкг
  • Пантотейны хүчил / В5/ - 15 мг
  • Биотин - 200 мкг
  • Селен - 50 мкг
  • Витамин Е - 5мг
  • Зэс - 0,5 мг
  • Ниацин - 5мг эмчилгээний тунгаар агуулсан бөгөөд таны үс уналтыг зогсоож эрүүл, өтгөн болгож ургалтыг дэмжих болно.

Үнэ 12500. 30ш-тэй 1 сарын хэрэглээ, Хоол идэснээс 30 минутын дараа ууж хэрэглэнэ

Илүү ихийг 80808385-аас