4 төрлийн Covid-19 вирүсийн талаарх ерөнхий ойлголтын талаар та бүхэндээ цувралаар хүргэж байна.
Pfizer : Германы BioNTech компаниас Pfizer-тэй хамтран бүтээсэн COVID-19 вакцин юм. 7 хоногийн зайтай 2 тун булчинд тарина.
Технологи : Энэ бол липидийн нано хэсгүүдэд багтаасан SARS-CoV-2-ийн баяжуулалтын уургийн мутаци хэлбэрийг кодчилдог нуклеозидын өөрчлөлттэй мРНХ-аас бүрдсэн РНХ вакцин юм.
Энгийнээр хэлбэл аливаа 1 вирүс нь хүний биед орон эсийн дотор өөрийгөө үржүүлэн олширдог билээ. Ингэхийн тулд эсийн рибосомд өөрийн РНХ буюу геномын мэдээллээ хуулдаг. Энгийн үгээр хэлвэл Pfizer вакцины хувьд энэхүү бэлэн уургыг хүний биед оруулж өгснөөр дархлаа тогтох олон үе шатын шууд алгасан үр дүн үзүүлдэг байна. /Ковид 19 вирүсийн эсрэг вакцины хувьд эмгэг төрүүлэх хэсгийн мэдээллийг бус гадаргуугын уургын мэдээлэл авсан болно. /
Энэ нь шинэ үеийн үсрэнгүй нано технологи юмаа.
Найрлага :
- ALC-0315, ((4-hydroxybutyl) azanedhyl) bis (hexane-6,1-diyl) bis (2-hexyldecanoate)
- ALC-0159, 2 - [(полиэтилен гликол) -2000] -N, N-дитетрадецилацетамид
- 1,2-distearoyl-sn-glycero-3-фосфохолин (DSPC)
- холестерол
- натрийн фосфатын дигидрат
- монобазик калийн фосфат
- калийн хлорид
- натрийн хлорид
- сахароз
- тарилгын ус
- Эдгээрийн 1/4 нь липид юм. Липид ба мРНХ нь нано хэсгүүдийг хадгалдаг. ALC-0159 бол полиэтилен гликолийн коньюгат (өөрөөр хэлбэл PEGylated липид) юм.
Вакциныг −80 ба -60 ° C (-112 ба -76 ° F) температурт 2 долоо хоног хадгалах боломжтой. Вакциныг олон тунтай шилэн саванд хийнэ. Задлахад цагаан, ариутгасан, хөлдөөсөн суспенз" хэлбэрээр нийлүүлдэг. Үүнийг тасалгааны температурт гэсгээж, хэвийн давсны уусмалаар шингэлэх шаардлагатай.
Вакцин бүтсэн түүх : Хүмүүс вакцин бэлэн болоход 7-9 жил зарцуулдаг гэтэл ийм өндөр технологитой вакцин хурдан хугацаанд үүслээ зэргээр их л хэл амтай байгаа гэтэл энэ технологи үүсэх гэж : Германд амьдардаг Турк гаралтай эхнэр нөхөр хоёр BioNTech гарааны компанийг ажиллуулж байсан. Тэд messenger RNA дээр суурилсан хавдрын эсрэг эмчилгээг хийхийг зорьж 10-аад жил ажилласан. Ингээд байж байтал коронавирусийн халдвар тархаж, нэгдүгээр сарын 31-нд тус вирусийн геномын мэдээлэл дэлхий дахинд ил болсон. Эхнэр нөхөр хоёр коронавирусийн геномын дарааллыг аваад нэг шөнө суугаад Pfizer вакцины гол цөм болох загварыг нь бүтээсэн. Нэг шөнийн дотор л тус загварыг зохиосон хоёр эрдэмтэн тэрбумтан болжээ.
Мөн КОВИД-19-ийн эсрэг вакцин бүтээх маш олон ажил хийгдэж, Засгийн газрууд дэмжсэн. Хөрөнгө мөнгөний хувьд асуудал гараагүй. Мөн бүртгэлийн үйл явц яаралтай зарчмаар хийгдэж, зөвшөөрөл олгосон. Үүний үр дүнд хүнд сурталтай, цаг авдаг асуудлуудыг хурдан шийдэж өгч чадлаа.
Эмнэлзүйн 3-р шатны туршилт :
2020 оны 4-р сард эхэлсэн ба 11-р сар гэхэд вакциныг 40,000 гаруй хүнд туршиж үзсэн.
Судалгаанд :
- 12-15 нас
- 16-55 нас
- 55-аас дээш насны гурван бүлэгт хийхэд хоёр дахь тунгаас хойш 7 хоногийн дотор халдвараас урьдчилан сэргийлэх дархлаа 95% -ын үр дүн үзүүлсэн байна.
Сонирхуулахад ДЭМБ-ын хамгийн эхэнд үр дүнг нь хүлээн зөвшөөрч бүртгэж авсан вакцин юм.
Цаашид: Pfizer ба BioNTech нь 18 ба түүнээс дээш насны эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдэд II / III үе шатны санамсаргүй хяналтын туршилтыг эхлүүлээд байна.
Вакциныг булчинд 30 мкг тарих ба плацебог 21 хоногийн зайтай 2 тунг хийнэ.
- II үе шатанд жирэмсний 27-34 долоо хоногт 1: 1 харьцаатай 350 орчим жирэмсэн эмэгтэй багтана.
- III үе шатанд жирэмсний 24-34 долоо хоногт бүртгэгдсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тарьж үр дүнг үнэлэхээр бэлтгээд байна. Судалгааны үр дүнг 2021 оны 2-р сарын 18-нд гарах болов уу хэмээн таамаглаж байгаа аж.
Гаж нөлөө :
2020.04 сараас гаж нөлөөг бүртгэсэн ба хамгийн их тохиолдож байгаа нь тарилгын талбайд бага ба дунд зэргийн өвдөлт, ядаргаа, толгой өвдөх , булчин өвдөх зэрэг ерөнхий харшлын урвал 30мин дотор болон настай хүмүүст 1-2 хоногт илэрч байна. Эмийн найрлагад харшилтай хүмүүсд хүчтэй анафлаксийн шок үзүүлж болох бөгөөд гэхдээ энэ төрлийн харшлын урвал нь
Анхааруулга : Хүүхэд , дархлаа уналтын өвчтэй болон жирэмсэн хүмүүсд дархлаа хэр удаан хугацаанд тогтох нь тодорхойлогдоогүй ба тарьсан бол удаан хугацаанд ажиглахыг хүссэн байна.
2020 оны 12-р сар хүртэл бүртгэсэн гаж нөлөөны тэмдэглэлд харшлын урвал гэх мэт ноцтой гаж нөлөөний талаархи мэдээллүүд маш ховор бүртгэгдсэн ба удаан хугацааны хүндрэл гараагүй болно.
Эмнэлзүйн туршилтын III үе шат үргэлжилж байна:
- анхан шатны үр дүнгийн хяналт 2021 оны 8-р сар хүртэл,
- хоёрдогч үр дүнгийн хяналт 2023 оны 1-р сар хүртэл үргэлжилнэ.
Одоогийн байдлаар :
- Европын Холбоонд 300 сая тун
- Японд 120 сая тун
- Их Британи руу 20 сая тун нийлүүлээхээр бэлтгээд байгаа аж.
- Канад руу тодорхойгүй тооны тунгаар,
- Сингапур руу, Мексикт 34.4 сая тун.
- Фосун 10 сая тунг мөн Хонконг, Макаод нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Манай улсын хувьд өндөр үнээр вакцин авах боломжгүй тул олон улсын буурай орон дэмжих бодлогоор вакцин хөнгөлттөй авч байна. Угаас өөр арга ч байхгүй.
Мөн манай улсын хувьд 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан