ТА ХҮҮХДЭЭ УГЖДАГ УУ?  Яагаад хөхний сүү чухал вэ?

Дэлхий даяар маш олон ээжүүд олон  шалтгааны улмаас хүүхдээ хөхөөрөө хооллож чадахгүй нэмэлт сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг.  Нэмэлт сүүний түүхийг авч үзвэл 1865 оноос анх хэрэглэж эхэлсэн түүхтэй. Хүүхдийн нэмэлт сүү анх зөвхөн Кали болон хүнсний содоор баяжуулдаг байсан бол он жилүүдийн уртад шинэчлэгдэн сайжирч явсаар өнөөдөр эхийн сүүг орлож чадахгүй ч ихээхэн төстэй хэлбэрт шилжиж чаджээ.

Хийх арга

  1. Бүх түүхий орцуудаа нийлүүлж холиод баяжуулах витамин эрдэс бодисоо нэмээд өндөр температурт халааж ууршуулан хатаана. (халуунд тэсвэргүй амин дэмүүдээ дараа нь нэмнэ)
  2. Сайн хольсон орцуудаа ариутган тухайн бүтээгдэхүүнд агуулагдах өөх тосыг жижигхэн хэсэг болгох дараагийн хэсэг рүү явна үүний дараа савлагаанд ордог байна.

Нэмэлт сүүг юугаар хийдэг вэ?

Дэлхий даяар худалдаалагдаж байгаа нэмэлт сүүний 80 орчим хувийг үнээний сүүнээс гаргаж авдаг. Нэмэлт сүүг хийж байгаа үйлдвэрүүд 4-н түүхий эд дээр тулгуурлан хүүхдийн нэмэлт сүүг үйлдвэрлэж байна. Үүнд:

  • Үнээний сүү – Хамгийн түгээмэл хэрэглэгддэг түүхий эд юм. Зарим хүүхдүүд үнээний сүүнд агуулагдах Лактозын / Сүүний сахар / харшилтай байх магадлалтай байдаг.
  • Ямааны сүү – Европын хүүхдийн сүү үйлдвэрлэгчид ямааны сүүнээс нэмэлт сүүг ихээр гаргаж авдаг. Тэдний үзэж байгаагаар ямааны сүүн хөхний сүүнд хамгийн ойрхон сүү гэж үздэг байна. Учир нь ямааны сүүнд агуулагдах Казейн уураг үнээний сүүнд агуулагдах Казейн уургаас бага байдаг байна. / Казейн уураг гэдэг нь удаан задардаг уураг юм. Энэхүү уураг нь хөхний сүүнд хамгийн бага агуулагддаг ба Whey уураг буюу амархан задардаг уураг давамгайлдаг байна. Харин ямааны сүүнд агуулагдам амин дэмүүд нь үнээний сүүнээс бага байдаг үүнийг эрдэмтэд хүүхдэд хэрэгцээтэй шимт бодисуудаар баяжуулдаг.
  • Буурцагнаас гаргаж авсан нэмэлт сүү – Энэхүү  нэмэлт сүүг үнээ болон ямааны сүүнээс харшилсан хүүхдэд санал болгодог.
  • Уургийн гидролизид оруулан гаргаж авсан нэмэлт сүү – Энэхүү сүүг үнээ болон ямаа, буурцагны  нэмэлт сүүнээс харшилсан үед зөвлөдөг.

Нэмэлт сүүний орц найрлага.

Мэдээж эхийн сүүг юугаар ч орлуулахгүй боловч сүүлийн үед нэмэлт сүүг шаардлагатай амин дэмүүдээр баяжуулсан байдаг.

АНУ-ын хүнс болон эмийн захиргаа FDA-ээс худалдаалагдаж байгаа нэмэлт сүүнд доорх шимт бодисууд заавал тодорхой  хэмжээгээр агуулсан байх ёстой гэж үздэг. Үүнд: Уураг, өөх тос, линолын хүчил, нүүрс ус, витамин-А,C,D,E,K,B1,B2,B6,B12, кальци, магни, төмөр, цайр, зэс, манган, фосфор, иод, натри,кали гэх мэт.

Харин европын хүнс болон эмийн захиргааны стандарт хэмжил зүйн газраас дээрх амин дэм эрдэс бодис дээр нэмээд DHA болон ARA нэмэлтээр шаарддаг байна.

Анхааруулах зүйл:

Эхийн сүү болон нэмэлт сүүгээр нэг доор хооллож болдоггүй гэж үздэг учир нь хүүхэд эхийн сүү болон нэмэлт сүүнд агуулагдах уургийг задлах чадваргүй гэж үздэг. Тиймээс ээлжилж эсвэл хоорондоо тодорхой зайтай өгөх нь хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ачаалал бага өгдөг байна.

Нэмэлт сүү хэрэглэж байгаа үед ээжүүдэд маш олон асуудал тулгардаг. Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо гүйцэт хөгжөөгүй, шаардлагатай фермент энзимуудын ялгарал бага байдаг зэрэг шалтгааны улмаас нэмэлт сүүг гүйцэт задлаж чадахгүйн улмаас гэдэс нь хямардаг. 

Жнь:

  • Хүүхдийн гэдэс хийгээр дүүрэх
  • Өтгөн хатах
  • Гэдэсний ашигт бактерийн тэнцвэр алдагдах
  • Дархлаа сулрах
  • Ариун цэвэртэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчинд өртөх гэх мэт

Энэ үед ээжүү ямар арга хэмжээ авах нь хамгийн тохиромжтой вэ?

Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо хямарсан үед 100% ургамлын гаралтай бүтээгдэхүүн сонгон хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Та бүхэндээ Боннисан бүтээгдэхүүнийг санал болгож байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хүүхдийн хоол боловсруулах ферментийг нэмэгдүүлнэ мөн С-витамин болон бусад амин дэм, эрдэс бодисоор баялаг тул хоолны шимт бодисыг эд эс хүртэл шимэгдүүлж эрүүл чийрэг өсөхөд тусална.

  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог дэмждэг
  • Хоол боловсруулах  ферментийн идэвхийг нэмэгдүүлдэг
  • Гэдэсний ашигт бактерийн тэнцвэрт байдлыг хангадаг
  • Дархлаа дэмждэг
  • Гэдэсний дүүрэлт, өтгөн хаталтыг засдаг  БОННИСАН эмийг сонгон хэрэглээрэй.

 

Дэлгэрэнгүй мэдэээлэл авах бол дараах линкээр ороод үзэх боломжтой

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:32016R0127&from=EN

https://www.accessdata.fda.gov/.../cfcfr/cfrsearch.cfm...

https://ec.europa.eu/.../labelling_nutrition-special...