Эс:
Эс бол хүний бие махбодын хамгийн жижиг хэсэг бөгөөд ижил үүрэг, үйл ажиллагаатай эсүүд нь нийлж эд , эд нь нийлж эрхтэн бүтээдэг ба элэг гэхэд л хэдэн сая элэгний эсүүдийн нийлбэр юм. Таны идэж ууж байгаа бүхий л хоол хүнс, витамин, эрдэсүүд задарч эцэстээ эсийг хооллох зорилготой билээ. Ингэснээр эсийн дотор үйл ажиллагаа явуулж буй эрхэнцрүүд хоолыг энерги үүсгэх, үржиж хуваагдах зэрэг маш олон чухал үйл явцдаа ашигладгаа. Энэхүү эрхтэнцүүдийн үйл ажиллагааны үр дүнд та харж, бодож сэтгэж ,ярьж, хөдлөх ба өсөж томрох, хөгширөх ч энэ эсийн эрхтэнцрүүдийн үйл ажиллагаанаас хамаарна.
Заримдаа энэ эсүүд хөгширч эсвэл өвчний улмаас үхэх, хэт үржиж хуваагддаг үүнээс үүдэн хүний бие махбоди өвчилж хавдарт нэрвэгддэг байна. Ийнхүү үхэж үрэгдэхээс нь хамгаалдаг механизмыг антиоксидант механизм гэдэг билээ. Тиймдээ ч сүүлийн үед антиоксидант механизм бүх зүйл дээр яригддаг болсныг та анзаарсан байх.
Нян:
Нян бол бидний хүрч харч байгаа бүхий л гадаргуу дээр оршин амьдрах чадвартай биет бөгөөд биед махбодид орохоороо эсийн гадна үржиж олширч өөрөөсөө хор ялгаруулсанаар өвчлөл үүсгэдэг билээ. Бүх бактери муу биш бөгөөд ашигт бактери хүний биед байх бөгөөд тус бактерууд :
- Дархлаа дэмжих
- Эмгэг төрөгч бактериас хамгаалах
- Гэдэсний бактерууд нь амин дэмийг шимэх зэрэг маш олон эерэг ашигтай ба бичвэл хэт их зүйл болох тул ингээд зогсооё
Эсийн гадна оршдог учир бид эмчлэхэд ч амар байдаг ба тохирсон антибиотикыг хэрэглэхэд л хангалттай.
Вирүс :
Вирүс бол нянгаас өөр нь гадна орчинд үржиж чадахгүй ба зөвхөн эсийн дотор орж эсийн эрхтэнцрүүдийг ашиглан үржиж хуваагдах ба эсийн дотор багтахгүй болтлоо үржихээрээ эсээ задлаж гадагшилдаг. 1 байсан вирүс 1 эсээс гарахдаа хэдэн зуун ширхэг болох ба өнөөх хэдэн зуун вирүс дахин 1,1 эс гэсээр өвчлөл үүсгэдэг. Вирүсийн эсрэг эмчилгээ нь нилээн төвөгтөй бөгөөд азаар хүний бие вирүсээс өөрийгөө хамгаалах дархлааны урвал өрнүүлдэг бөгөөд энэ нь өөрийн дотор орсон вирүсийг эсийн гадна талдаа надад танихгүй биет орлоо гэсэн лоозон өргөж буй мэт гадна талдаа байршуулдаг. Энэхүү мэдээллийг ойролцоох дархлааны эсүүд таньж тухайн эсийг бүхэлд нь устгах замаар вирүсээс ангижирдаг байна.
Мөн ВИРҮС эсрүү нэвтрэн орохдоо зөвхөн өөрийн геномын мэдээллийг /вирүсийн өвчин үүсгэж чадах амьдралын чухал мэдээлэл/ оруулан бусад хэсгээ, өөрөөр хэлбэл хувцасаа эсийн гадна үлдээдэг . Энэхүү хувцасыг таних замаар дархлааны урвал өрнөх үе ч бий. Тиймээс вирүсийн эсрэг бүхий л эмчилгээ нь эцэстээ хүний вирүсийн эсрэг өрнөдөг гол гол урвалыг дэмжихэд оршидог байна.
Бүх ханиад, томуу вирүсийн гаралтай байдаг ба үүнд антибиотик хэрэглээд ямар ч нэмэргүй гэдгийг ойлгоорой
Вирүс гэж нэгэнт бичсэнийх, вирүс хэрхэн эсд ордог талаар дэлгэрүүлье : Хүний биеийн эсүүд юм бүхнийг өөрийн дотроо оруулаад байхгүй басгүй өөрийн гэсэн хамгаалттай байдаг ба хэд хэдэн хаалгатай хаалга нь өөрийн цоожтой байдаг байна. Жш нь : Уураг , нүүрсус энэ хаалгаар , витамин эрдэс энэ хаалгаар гээд ялгаатай ба тухайн хаалгаар орохдоо яг л түүний цоожинд таарах түлхүүрийг орох гэж буй уураг нүүрс ус нь өөрийн биедээ агуулж явж байдаг.
Вирүс яг энэхүү зарчимаар эсд нэвтрэх бөгөөд ханиад томуу үүсгэдэг Аденовирүс, Реновирүс, Ковид зэрэг вирүс уушгины эсд нэвтрэх түлхүүртэй байдаг бол элэгний өвчлөл үүсгэдэг гепатит В,С вирүс элэгний эсд нэвтрэх түлхүүртэй байх жишээний.
Зарим тохиолдолд вирүс хэд хэдэн эсд нэвтрэх чадвартай түлхүүртэй байх ба ингэснээр хэд хэдэн өвчлөлийг үүсгэх чадвартай байх нь бий.
Жш нь : Ковидын вирүс уушгины эсээс гадна, судасны эндотелын эсд нэвтрэх чадвартай байсан нь үрэвслийн хүчтэй өрнүүлж цус бүлэгнэлтээс үүдэлтэй хүндрэлийг бий болгож байсан. Мөн салхин цэцэг үүсгэдэг Варицелла /VArecilla/ вирүс арьсны эстэй холбогдож салхин цэцэг гэх үндсэн өвчнөө үүсгэхээс гадна. Мэдрэлийн эстэй холбогдож бүслүүр үлд буюу могой яр гэх өвчин үүсгэдэг. Бид бүхний мэдэх хомхойны Херпес вирүс , умайн хавдар гэх жишээний.