За энэ удаа та бүхэндээ АstraZeneca вакцины талаарх мэдээллийг товч хүргье
Их Британийн Оксфордын их сургуулийн судалгааны баг AstraZeneca компанитай хамтран хөгжүүлсэн COVID-19-ийн эсрэг ChAdOx1 nCoV-19 (AZD1222) вакцины үр дүнгээ 2020 оны 2 сарын 19-ны өдөр Lancet сэтгүүлд нийтлүүлж вакцин хийснээ зарласан билээ.
За өмнөх мэдээлэл дээр хүмүүсийн ихээхэн асуусан асуултуудын хариултыг дараах хэсэгт багахан тайлбарласан байгаа ба энэхүү мэдээллийг уншсанаар бусад мэдээллийг уншихад илүү ойлгомжтой болох байх энд дарж мэдээлэлтэй танилцана уу?
Технологи :
Ковидын гадаргуугын уургыг, геномгүй шимпанзе аденовирус /ханиадын вирүс / ChAdOx1 Аденовирүс дээр кодлон эмгэгтөрөгчийг хүний биед тарих механизмаар дархлаа тогтоох арга бөгөөд 70%ын үр дүн үзүүлж байна.
Энгийнээр хэлбэл вирүс нь хүний биед орж эстэй холбогдоод өөрийн доторх геномын мэдээллээ / өвчлөл үүсгэх үндсэн мэдээлэл/ эсрүү нэвтрүүлэн гадаргуугын уураг /гадна хувцас гэж хэлж болно/ нь эсийн гадна үлддэг жамтай.
Харин энэ тохиодолд аденовирүсийн уушгины эстэй холбогдох үндсэн механизмаараа /вирүсийн эстэй холбогдох хэсэг нь аденовирүсийн рецептор бол бусад дархлаа өрнүүлэх хэсэг нь ковидынх байна гэсэн үг/ эстэй холбогдодгоороо холбогдоно. Эсд юу ч орохгүй эсийн гадна үлдэж буй уураг нь кроновирүсийн уураг тул өрнөх дархлааны ковид-19 эсрэг дархлаа өрнөх нь байна.
/ The AZD1222 vaccine is a replication-deficient simian adenovirus vector, containing the full‐length codon‐optimised coding sequence of SARS-CoV-2 spike protein along with a tissue plasminogen activator (tPA) leader sequence/
Гадаргуугийн уургийн бүрэн урт дарааллын оруулсан тул дархлааны урвал хүчтэй өрнөх ба дам нөлөөгөөрөө ч мэдрэл сульдлын хам шинж их байгаа аж.
Хэрэглээ :
Булчинд 28 хонгийн давтамжтай 2 тун хэрэглэнэ.
Туршилт судалгаа :
55-аас доош насны холимог туршилтын үндсэн дээр хагас тунгаар, дор хаяж нэг сарын дараа бүтэн тунгаар хэрэглэхэд нэг тунгийн горим 90% -ийн үр дүнтэй байгааг харуулсан. Өөр нэг тунгийн горим нь дор хаяж нэг сарын хугацаанд хоёр бүтэн тунгаар өгөхөд 62% -ийн үр дүн гарсан байна.
Эмнэл зүйн туршилт :
2020 оны 8-р сарын 31-нд AstraZeneca, АНУ-ын санхүүжилтээр 30000 насанд хүрэгчдийг хамруулахаа мэдэгдсэн. Ингэхдээ 12-55 насны хүмүүсийг хамруулсан байна .
2020 оны 9-р сарын 8-нд Вакцины туршилтыг дэлхий даяар зогсоохоо мэдэгдсэн байна. Учир нь Англид хийгдэж байсан судалгааны явцад сайн дурын ажилтан эхний тарилгын дараа менингит маягын шинж тэмдэг өгсөн учир гаж нөлөөг нарийвчлан судлах ёстой гэжээ.
Шүүх хуралдаан Их Британи, Бразил, Өмнөд Африк, Япон [40], Энэтхэгт дахин үргэлжилж байх үед 9-р сарын 13 наас судалгааг үргэлжлүүлсэн байна. Гэвч / Мэргэжилтнүүдийн зүгээс компани Британид туршилтын вакцин хийлгэсэн хоёр оролцогчийн мэдрэлийн ноцтой өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсаныг тэмдэглэсэн байна / Үүнтэй холбоотой АНУ-д 2020 оны 10-р сарын 23 хүртэл мөн вакцины туршилтыг түр зогсоосон.
III үе шатны туршилтын үр дүн :
2020 оны 11-р сарын 23-нд Оксфордын Их Сургууль ба AstraZeneca вакцины III үе шатны туршилтуудын завсрын үр дүнг зарласан байна. Илтгэлд ашигласан аргуудын талаар зарим шүүмжлэл гарсан бөгөөд туршилтанд хамрагдагсдын янз бүрийн бүлгээс 62%, 90% -ийн үр дүнг нэгтгэж, янз бүрийн тунгаар 70% -д хүргэсэн байна.
2-р сарын 19-нд нийтлэгдсэн дараагийн шинжилгээгээр эхний тунгаас 22 хоногийн дараа 76% -ийн үр дүнтэй болох нь тогтоогдсон бөгөөд эхний тунгаас хойш 12 долоо хоногоос дээш хугацаагаар хоёр дахь тунг өгөхөд 81.3% хүртэл нэмэгдсэн байна.
2021 оны 1-р сарын 4-нд 82 настай Брайан Пинкер Оксфорд-AstraZeneca COVID-19 вакциныг эмнэлзүйн туршилтаас гадуур хийлгэсэн анхны хүн болсон байна.
Шотландын судалгаа
5.4 сая хүний дунд явуулсан үндэсний кохортын судалгаанд үндэслэн Шотландын эмнэлэгт хэвтэх өвчний эсрэг Pfizer-BioNTech, Oxford-AstraZeneca COVID-19 вакцины эхний тунгийн үр дүнгийн талаар судалгаа хийжээ. 2020 оны 12-р сарын 8-наас 2021 оны 2-р сарын 15-ны хооронд 1,137,775 өвчтөнд вакцин хийлгэсэн бөгөөд үүний 490,000 нь Оксфорд-АстраЗенека вакцинтай хийлгэсэн байна. Оксфорд-AstraZeneca вакцины эхний тун нь вакцин хийснээс хойш 28-34 хоногийн дараа COVID-19 эмнэлэгт хэвтэхэд 94% -ийн вакцины нөлөөтэй байсан хэмээн тэмдэглэсэн байна. Судалгааг ≥80 настай хүмүүст (81%) хязгаарлалтай хамруулсан ба 65-аас дээш насны өвчтөнүүдийн дийлэнх нь Оксфорд-АстраЗенека вакцин хийлгэсэн.
Гаж нөлөө :
Мэдрэл сульдлын хам шинж Үүнд:
- Толгой өвдөх
- Анхаарал сулрах
- Даралт ихсэх
- Шилэн хүзүү хөших
- Уур уцаартай болох
- Нойргүйдэл
- Хоолны шингэц муудах, суулгах
- Зүрх өвдөж, гар салгалах
- Булчин өвдөх
- Ачаалал даах чадвар муудах
- Үе мөч өвдөх, улайх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Энэхүү хэсгийг бас шууд гаж нөлөө гэх өрөөсгөл л юм. Гарч байгаа хариу урвал нь таны дархлааны урвалын л үр дүн бөгөөд бууруулах хамгийн тохиромжтой арга бол дархлаагаа сайтар дэмжээрэй. Элдэв үрэвслийн эсрэг, өвчин намдаах эм уух нь тийм сайн сонголт биш юмаа
Халуун буурахгүй удвал Парацетамол 500мг 8 цагийн зайтай ууж болно.
Хэн вакцинд хамрагдахгүй вэ? :
- Харшлын өгүүлэмжтэй / эмийн бүх төрлийн харшил орно бол харин ургамлын ямар ч харшилтай хүмүүс хийлгэж болно /
- Өмнө нь вакцинд анафлаксийн шок буюу хүнд хэлбэрийн харшлын урвал өгч байсан /үүн дотроо сахуу татран галзуу хепатит В,С вакцин хамаарна /
- Сүүлийн нэг жил таталт өгсөн
- Мэдрэл үрэвслийн хам шинж /мигрень болон харвалт өгч байсан /
- Дархлал дутмагшилтай /ДОХ, цусны өвчтөй /
- Дархлаа дарангуйлах даавар болон дархлаа дэмжих эмчилгээ сүүлийн 1 жил хийлгэсэн
- Хэт өндөр настай/ эмэгтэй 65 , эрэгтэй 70 дээш/
- Хавдрын эмчилгээний цитостатик эмчилгээ хийлгэж байгаа
- Жирэмсэн
Тээвэрлэлт :
-20 хэмд тээвэрлэх бүрэн боломжтой юм .
Олон улсад :
За тэгээд Герман, Америк, Австрали, Англи гээд маш олон орон энэхүү вакциныг хэрэглэж байна. Astrazeneca компаниас зүгээс нийт 500 сая тун вакцин хийж чадах бөгөөд бусад оронд вакцины хүртээмж их байлгах үүднээс БНСУ болон БНЭУ-ын 2 улсад үйлдвэрлэлийн лиценз гардуулаад байна.
Манай улсын хувьд Олон Ковакс хөтөлбөрийн хүрээнд БНЭУ вакцин авч 2020 оны 2 сарын 23наас вакцинжуулах үйл ажиллагаа эхлээд байна.