Харшлаас үүдэн хамар тань битүүрээд байна уу? Хамар битүүрлийг арилгах энгийн 5 арга

За энэ хэсгийн ярихын өмнө хамар яагаад битүүрдэг талаар бяцхан зөвөлгөө өгье :

Шалтгаан :

Харшлын гаралтай :

  • бүх төрлийн харшил хамаарна

Харшлын бус :

  • Жирэмслэлт
  • Орчны таагүй уур амьсгал /халуун бүгчим /
  • Хамар дайврын төрөлхийн гаж хөгжил
  • Гэмтэл
  • Дааврын өвчлөл гэх мэт янз бүрийн шалтгаан байдаг.

 Битүүрэх механизм :  Хүний хамрын үүдэвч хэсэгт байдаг олон тооны үсэнд гаднаас орсон тоос шороо шүүгдэн цэвэрлэгддэг.

Харин хамрын хөндийн доод, дунд самалдагт байх маш нягт хялгасан судсан торлог бүтэц нь их дулаан, чийглэг шингэн ялгаруулдаг бөгөөд хамрын хөндийгөөр урсах агаар үүний тусламжтайгаар бүлээсэж бас чийглэг болно. Жишээ нь: Гадаа – 12 хэм байхад хамраар амьсгалсан агаар залигуурт хүрэхэд +25 хэм болсон байдаг. Хамрын хөндийн салст бүрхэвчээс ялгардаг онцгой бүтэцтэй салслаг шингэн нь хамрын хөндийд орших сормослог эсийн тусламжтай гаднаас орж ирэх бактер вирусыг өөртөө наалдуулан, гадагшлуулдаг.  

За тэгэхээр гаднаас харшил төрүүлэгч орж ирэх болон дотор шалтгааны улмаас тухайн судас тэлэхэд хамар амархан битүүрнэ. Яг л нүдрүүгээ цохиулсны маргааш шиг л юм болно доо. Тэгэхээр хамар нээх бүхий л үйл ажиллагаа нь судсыг нарийсгаж хаван буулгахад чиглэнэ гэж ойлгож болохнээ.

Хамар амьсгалахаас гадна үнэрлэх онцгой үүрэгтэй. Хүний биед маш бага хэмжээний цайр агуулагддаг ба энэ нь хэвийн хэмжээнээсээ багасвал үнэрлэх чадвар буурч заримдаа бүр арилдаг. Халдвар, харшил зэргийн улмаас хамрын салст нь амархан хөөж улмаар үрэвсдэг. 

1-р арга

Саванд халуун ус хийгээд бага зэргийн давс /давс нь аргаах зориулттай тул арьс хуурайшуулж болно, Тиймээс хамраараа амьсгалж утахыг хичээгээрэй/ хийгээд утна.Үүнийхээ дараа тасалгааны тасалгааны темпертураас арай хүйтэвтэр NACL 0.9%-ын усаар хамраа иогийн аргаар угаагаарай.  

2-р арга 

Содтой NACL0.9%-ын усаар хамраа угаах. Үүний тулд 100мл 0,9%ын уусмал дээр 3гр сод нэмээд хамраа угаараарай. Үүний дараа сайхан халуун зүйл уугаад амраарай .

3-р арга 

Өндөр дэртэй унтах . Бид махбодын шингэн зөөвөрлөгдөх үйл явц нь осмос даралтын нөлөөгөөр явагддаг бөгөөд газрын татах хүчний нөлөөгөөр шингэн доош татагддаг. Тиймээс өндөр дэртэй унтах нь хамрын битүүрлийг бууруулах ач холбогдолтой.

4-р арга

Харшлын үед хамрын физиологийн хүйтэн усаар угаагаад сурчихвал битүүрлийг гаргахад маш дөхөм болдог. Мэдээж гэнэт огцом хүйтэн усаар угаахад толгой янгинаж тэсэхийн аргагүй мэдрэмж үүснэ. Бага багаар дасгаж угаахад хүйтэн нь огт мэдрэгдэхээ болино. Хүйтэн бүлээн физиологийн уусмалаар хамраа угаасны дараа хамрын хөндийдөө хөнгөхөн оливын тос түрхэх нь ямар ч цацлагнаас илүү үр дүн үзүүлэх болно.

5-р арга 

Дасгал. Хамраа хүйтэн усаар угаа. Дараа нь хоёр хуруугаа хамрын дээд хэсэгт байршуулж 20-50 удаа нар зөв эргүүл. Дасгалын дараа таны хамраас шингэн гарах бөгөөд хэсэг хугацааны дараа хамар тань зүгээр болно. Мөн Хамраа хүйтэн бүлээн усаар угаасныхаа дараа бага зэргийн тэжээлийн тос түрх. Дараа нь хоёр гараараа чихнийхээ доод хэсгээс бариад 10 секунтын турш чихэндээ массаж хий. Энэ арга хамрыг битүүг арилгадаг байна.

 

Хамар битүүрлээс үүдэн хүмүүс дааврын гаралтай болон судас агшиах дусаалгыг удаан хугацаанд хэрэглэдэг. Энэ нь буцаад хамарт мах ургах , амьсгалын замыг хамгаалах гол хэсэг болох намираа хучуур эсийг хатингаршуулан яр шарх гарах үндэс болдог билээ. Тиймээс ямар ч физиологийн гэсэн уусмал нь хамар гэмтээх нөлөөтөй тул байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглээрэй.