Үсээ тайруулсны дараагаар харамсаж үзсэн үү? Би бол дандаа харамсдаг. Хүсэхэд хясна гэгчээр тайруулсан үс удаан, бүр маш удаан ургадаг тэ. Урт намирсан, өнгөлөг эрүүл үс бол эмэгтэй хүн бүрийн хамгийн чухал гоёл байдаг юм шиг санагддаг.
Үс хэрхэн ургадаг вэ?
Эхлээд үсний ургалт яаж явагддаг талаар ярилцъя. Яагаад бидний үс Рапунзел гүнжийнх шиг уртаас урт ургадаггүй юм бол... Үсний ургалт 3 үе шатаар явагддаг.Анаген, катаген, телоген. Эдгээр үеүдэд юу болдгийг энгийнээр тайлбарлавал анаген үед үс ургаж, уртасдаг. Энэ үе 3-6 жил үргэлжилдэг. Тэгэхээр бидний үсний нэг ширхэг багадаа 3 жил, ихдээ 6 жил ургаж байгаад катаген, телоген үеүдэд тасарч унадаг байх нь. Катаген, телоген үе нийлээд 2-3 сар үргэлжилдэг. Телоген үе дууссаны дараа дахин анаген үе эхэлж шинэ үс ургана гэсэн үг. Рапунзел гүнж шиг урт үстэй болж чадахгүй байгаагийн учир нь энэ.
Хэрхэн үсээ эрүүл, урт ургуулах вэ?
Үс урт ургахад анаген үе шат удаан үргэлжлэх нь чухал байгаа биз. Үсний ургалтын анаген үе шат үргэлжлэхэд хүхэр маш чухал үүрэгтэй. Мэдээж байгалийн хүхэр, нийлэг биш. Байгальд оршдог органик хүхрийг MSM (метил сульфанил метан) гэж нэрлэдэг. Хүхэр бол хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай эрдэс бодисын нэг юм. Эрдэс бодисыг хүний биед агуулагдах хэмжээгээр нь авч үзвэл кальци, фосфор тэгээд хүхэр байдаг.
MSM-ийн бас нэг гайхалтай чанар бол үс, хумс, арьсны бүтцийн гол хэсэг кератины хэлбэржилтэд оролцдог. Өөрөөр хэлбэл, органик хүхэр буюу MSM нь кератин болон коллагеныг холбож, хэлбэржүүлдэг цавуу болдог гэсэн үг.
Хэрэв бие махбодид MSM дутагдвал үс хугарах, хумс хэврэгших, арьсны уян зөөлөн байдал алдагддаг.
Бүсгүйчүүд та бүгдэд Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өнгө үнэр амт оруулагчгүй Үс, Хумс, Арьсны витаминыг хэрэглэж гоо сайхан байхыг зөвлөж байна.
Уг витамин нь үс, арьс, хумсны эрүүл байдлыг хангах олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулахаас гадна, Алое вера, хүрэн замаг, МSM(метил сульфанил метан) агуулснаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгагддаг.