30 НАС ба ТЕСТОСТЕРОН

Хэрэв та 30-аас дээш настай бол залуу насны эрч хүчээ хадгалахад анхаарах хэрэгтэй болжээ.  30-аас дээш насны эрчүүдэд тестостерон дааврын түвшин жил тутамд 1,5%-иар буурдаг байна. Спортын ид амжилтын үе 20-иод насанд байдаг нь ч үүнтэй холбоотой.

Сэтгэл санаа тогтворгүй болох (стресстэх), анхаарал төвлөрөлт алдагдах, нойргүйдэх, өглөөд ядарсан сэрэх, булчингийн масс буурах зэрэг шинж илэрч байгаа нь тестостерон дааврын түвшин буурч байгаатай холбоотой.

Тестостерон гэж юу вэ? 

Тестостерон дааврыг эр бэлгийн даавар гэж нэрлэдэг бөгөөд эрэгтэй хүний булчинлаг бие, баргил хоолой, хүч чадал зэргийг бий болгодог даавар юм. Тестостерон даавар нь нөхөн үржихүйн, мэдрэл, зүрх судас болон араг яс, булчингийн эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг. Тестостерон дааврын маш олон чухал үүргүүдээс зөвхөн араг яс, булчингийн тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг талаар тайлбарлая.

Тестостерон даавар яс булчингийн эрхтэн тогтолцоонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөвгүүдийн бэлгийн бойжилтын үед булчин болон ясны хөгжлийг эрчимтэйгээр нэмэгдүүлдэг. Бэлгийн бойжилтоос хойшхи үед булчингийн масс болон хүчний нэмэгдэлтийг зохицуулдаг даавар юм.  Тэгээд л эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс илүү хүчтэй байдаг.

Булчингийн массны нэмэгдэлт нь 2 янз байдаг. Миофибриллын болон саркаплазмын гэж. Миофибриллын гэвэл булчингийн агшилт хийдэг гол уургууд болон ширхэгүүд нэмэгдсэнээр булчингийн масс нэмэгдэж булчин томрохыг хэлдэг бол саркоплазмын гэдэг нь булчингийн агшилтад оролцдоггүй уургууд болон булчингийн эс доторх шингэн нэмэгдсэнээр булчин томрохыг хэлдэг. Саркоплазмын томролтын үед булчингийн хүч нэмэгдэхгүй харин ч буурдаг.

Тестостерон даавар нь булчинг миофибриллийн буюу булчингийн масс, хүчийг зэрэг нэмэгдүүлдэг томролоор хөгжүүдэг.

Тестостерон даавар ясны нягтаршилтыг нэмэгдүүлдэг. Ийм ч учраас эрэгтэй хүн яс сийрэгжилт өвчнөөр өвдөх эрсдэл эмэгтэйчүүдээс хэдэн арав дахин бага байдаг.

20-иод насны гүзээтэй эрэгтэй хүн харснуу? Ховор доо. Харин аав болоод гүзээтэй тарган болжээ гэдэг үг олноор сонссон байх. Аав болсонтой ч хамаагүй л дээ. Нас 30 гарсантай л холбоотой. Өөрөөр хэлбэл тестостерон дааврын бууралттай л холбоотой. Тестостерон даавар нь липидийн (өөхний) солилцоонд оролцдог. Өөхний задралыг сайжруулж энерги үүсэлтийг нэмэгдүүлдэг. Тэгээд л 20 настангууд эрч хүч ихтэй, булчинлаг, Fit биетэй байдаг юм шүү.

30-аас дээш насанд тестостероны түвшинг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

АШВАГАНДА УУ! Ашваганда ургамлын үндсийг 3000 жилийн турш стресс бууруулах, бие эрхтэний хүчийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэж иржээ.

Сүүлийн жилүүдэд АШВАГАНДАг спортын анагаах ухаанд тамирчдын бие эрхтний үйл ажиллагааг дэмжих, дасгал сургуулалтыг идэвхижүүлэх зорилгоор нэмэлт бэлдмэлээр  хэрэглэж байна.

Учир нь ашваганда ургамалын үндэс нь тестостерон дааврын нийлэгжилтийг сайжруулж, түвшинг нэмэгдүүлэн булчингийн массыг нэмэгдүүлэх, ясны нягтралыг сайжруулах, бэлгийн үйл ажиллаг  дэмжих, стресс бууруулах нөлөө үзүүлдэг.

30-аас дээш насны эрэгтэй хүн бүрт Энэтхэгийн Himalaya үйлдвэрийн 1 капсул бүрт 250 мг ашваганда ургамлын үндэс агуулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр бүр хэрэглэхийг зөвлөж байна.