Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусээс сэргийлэхийн тулд гараа сайн угаах, зай барих, аль болох гэртээ байх, чийгтэй цэвэрлэгээ хийх, маск зүүх зэрэг зөвлөмжийг чанд мөрдөөд нилээд хугацаа өнгөрлөө. Гэтэл гар хуурайших, нүүрээр батга гарах, арьс эмзэгших, хуурайших гээд олон төрлийн асуудлууд үүсч байна шүү! Эрүүл байвал эргээд гоо сайхан болох ч санааны асуудал л даа гэж бодон маскийг хаа ч явсан зүүгээстэй л байгаа шүү.
Гэхдээ л бас эмэгтэй хүн юм болохоор нүүрэн дээр юм гараад, хуурайшаад эмзэгшээд байх нь таагүй л байна ш дээ.
Маск зүүсэн үед бидний амьсгалаар гарч байгаа бүлээн, чийгтэй агаар чөлөөтэй гадагшилж чаддаггүй. Ойролцоогоор 1 цаг орчим масктай явахад л маск нордог шүү дээ.... Тэгэхээр энэ чийгтэй, дулаан орчин бол нян үржих таатай нөхцөл болдог. Иймээс л маск байнга зүүхэд нүүрэн дээр батга ихээр гардаг. Үүнээс гадна бидний арьс байнга гуужиж байдаг. Энэ гуужсан хэсгүүд нь чийгтэй орчинд арьсны нүх сүвийг бөглөн арьсны гүний бохирдол үүсгэдэг. Бохирдол ихээс үүссэн нь батга үүсгэх, арьсыг эмзэгшүүлэх бас нэгэн шалтгаан болж байгаа юм.
Та нартаа маскийг байнгийн хэрэглээ болгож байгаа энэ цаг үед арьсаа хэрхэн хамгаалах аргыг хуваалцъя.
- Чийгшүүл, чийгшүүл бас дахин чийгшүүл. Хэт хуурай болон тослог арьстай байх нь батга гарах үндсэн шалтгаан болдог. Ялангуяа арьсны асуудал ихээр үүсэх боломжтой энэ үед чийгшүүлэх бол хамгийн гол арчилгаа юм шүү.
- Цэвэрлэгээгээ улам сайжруулах. Дээр дурдсандаа. Бидний арьс байнга гуужиж байдаг гээд. Тэгэхээр маскыг байнгын хэрэглээ болгож байгаа та арьс цэвэрлэгээгээ улам сайжруулах хэрэгтэй. Арьсаа гуужуулах тоогоо ч бас нэмж болно. Учир нь арьсны гуужсан хэсгүүд масктай байгаа чийгтэй орчинд арьсыг ихээр бохирдуулж байгаа шүү дээ.
- Арьсаа гаднаас чийгшүүлэх нь тийм ч хангалттай арга биш шүү. Өдөрт 2 литр орчим ус ууж биеийнхээ шингэнийг нөхөх хэрэгтэй.
- Алое вера агуулсан үс, хумс, арьсны мультивитамин хэрэглэх. Арьс, үс, хумсны витамин зөндөө л байдаг. Миний хувьд Алое вера агуулсан витаминыг сонгосон. Учир нь Алое Вера арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр үрчлээ үүсэлтийг багасгаж, жижиг үрчлээг арилгадаг. Үүгээр ч зогсохгүй, алое верагийн найрлага дахь салицилын хүчил нь арьсны тослогийг тэнцвэржүүлэн батга үүсэхээс сэргийлдэг.
Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай алое, хүрэн замаг, MSM болон 8 төрлийн аминдэм, эрдэс бодис агуулсан онцгой найрлагатай үс хумс арьсны витаминыг та нартаа зөвлөж байна.