ЗҮРХ ЮУНД ДУРТАЙ ВЭ?

Зүрх нь цусыг судсаар шахах үүрэгтэй булчинлаг эрхтэн. Цус нь организмыг хүчилтөрөгч болон тэжээлийн бодисуудаар хангаад зогсохгүй, бодисын солилцооны хаягдлыг зайлуулахад оролцдог. Тэгвэл зүрх юунд дуртай байдаг талаарх мэдээллийг хүргэе

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн зүрхэнд хамгийн сайнаар нөлөөлдөг.

  1. Загасны мах

Загасны мах нь ханаагүй тосны хүчил буюу омега-3-аар баялаг тул зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг.

  1. Ногоон өнгийн навчит ургамал брокколи, бууцай, байцаа зэрэг нь кальци болон антиоксидантаар баялаг тул зүрхэнд маш сайн 

  1. Өөх тос, сахар, давсны хэрэглээг хязгаарлаарай. Яагаад гэвэл зүрх эдгээрт маш дургүй 

  1. Усны хэрэглээ 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн хоногт 2л усыг хэрэглэхийг зөвлөдөг. Харин АНУ харьцангуй эрүүл, биеийн хүчний дунд зэргийн ачаалалтай хүмүүсийг судалгаанд хамруулж хоногт уух ундны усны хэмжээг тооцож гаргажээ. Жишээнь 50-70 настай эрэгтэй хүн хоногт 3.7 литр ундны ус уух бол мөн насны эмэгтэй хүн 2.7 литр ус уухаар, жирэмсэн эмэгтэй хоногт 3 литр, хөхүүл эх бол 3.8 литр тус тус ундны усыг хоногт уухаар нормчилсон байна

  1. Дасгал хөдөлгөөн

"COVID-19"-ийн цар тахлын улмаас олон хүн гэртээ байгаа энэ үед ДЭМБ-аас дасгал хөдөлгөөн болон суугаа зан үйлийн талаар шинэ удирдамж гаргалаа. 2020 оны 11 дүгээр сарын 26-нд албан ёсоор гаргасан энэхүү удирдамжид бүх насны хүн ам бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой, хөдөлгөөн бүр чухал болохыг онцолжээ. Шинэ удирдамж нь бүх насны хүн ам, түүний дотор архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс 7 хоногт багадаа 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна.Эмэгтэйчүүдийг жирэмсэн үед болон төрсний дараа дасгал хөдөлгөөн тогтмол хийхийг мөн зөвлөжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд ч дасгал хөдөлгөөн нь чухал ач тустай болохыг онцолсон байна.

  1. Зүрхний тэжээл

Абана зүрх хамгаалах бэлдмэл нь байгалийн гаралтай цэвэр ургамлуудаас бүрдсэн бөгөөд зүрхэнд маш сайн төдийгүй танд асар их хүч тамир тэнхээ өгнө.

АБАНА эмийг худалдан авахыг хүсвэл зурган дээр дараарай