Коронавирусын халдвар яагаад аюултай вэ?

Дэлхий даяар коронавирусын халдварын цар тахалын улмаас олон сая хүн өвчлөөд байгаа хэдий ч тэдгээр олон тооны тохиолдлуудын дата мэдээлэл дээр үндэслэн коронавирусын халдварын ерөнхий зураглалыг эрдэмтэн судлаачид гаргасан гаргаад байгаа юм.

Халдвар авах ба өвчний нууц үе

Вирус биед анхлан халдварлахаас эхлээд өвчний шинж тэмдгүүд гарч ирэх хүртэлх хугацааг өвчний нууц үе гэх бөгөөд КОВИД-19 өвчний нууц үе дунджаар 4-5 өдөр байдаг боловч цаад тал нь 14 өдөр хүртэл байж болдог. Цөөн хэдэн тохиолдолд нууц хугацаа 14 хоногоос урт хугацаанд үргэлжилсэн байна.

Шинж тэмдэг ба эдгэрэлт

Өвчний шинж тэмдэг ихэвчлэн хөнгөн байдаг бөгөөд одоогоор дэлхий даяар нийт өвчтнүүдийн 5 хүртэл хувьд биеийн байдал хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. КОВИД-19 -ийн халдвар авсан ихэнх өвчтнүүд 2 долоо хоногийн дотор эмнэлэгийн тусламж шаардлагагүйгээр эдгэрч байсан аж.

Харин биеийн байдал хүндэрсэн хүмүүс эдгэрэхэд илүү олон хоног шаардагдаж байсан ба эдгэрсний дараа ч ядарч сульдах, ой санамж алдагдах, зүрх судасны өвчлөл үүсэх зэрэг хүндрэлүүд олон сараар үргэлжилж байсан нь анхаарал татаж байгаа юм.

Хэдийгээр эр хүйстэй, өндөр настай, илүүдэл жинтэй хүмүүст өвчин хүндрэх нь их байгаа боловч яг ямар механизмаар, яг ямар учраас өвчин хүндэрч байгааг судлаачид хараахан мэдэж чадаагүй байна.

Вирусын тоо хэмжээ

Анхлан халдвар авсны дараа хүний бие дэхь вирусын тоо хэмжээ цөөн байх бөгөөд вирусууд олон тооны эс эдүүдэд нэвтэрч өөрийгөө хангалттай хэмжээгээр хувилан олшруулах хүртэл тодорхой хэмжээний хугацаа шаарддаг.

 

Математик загварчлалаар хийсэн судалгаагаар бие дэхь вирусын тоо хэмжээ нь өвчний шинж тэмдэг илэрч эхлэхийн өмнөхөн хамгийн дээд хэмжээндээ хүрдэг бөгөөд өвчний шинж тэмдгүүд бүгд бүрэн гарч ирсний дараа цаашид эрчимтэй буурдаг нь харагдаж байгаа юм.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаар биен дэхь вирусын хэмжээ өндөр байх үед халдвар авсан хүмүүс хамгийн халдвартай байдаг. Хэрэв энэ нь үнэн бол халдвар авсан хүмүүсийн халдвартай байх үе нь шинж тэмдгүүд гарч эхлэхийн өмнөх нэг хоёр хоногоос эхлэн долоо орчим хоног үргэлжлэх богинохон “цонх үе” байдаг аж. 

Энэ нь халдвар авсан хүн өвчний шинж тэмдэг эхлэхийн өмнөх үед буюу өвчний нууц үеийн төгсгөл үедээ хамгийн их халдвартай байдаг гэсэн үг юм. Харин шинж тэмдэггүй халдвар тараагчдын биен дэхь вирусын тоо хэмжээ хэрхэн өөрчлөгддөг нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.

 

Вирусын шинжилгээ

Вирусыг шинжлэх олон арга байгаагаас вирусыг өөрийг нь илрүүлэх эсрэгтөрөгчийн түргэвчилсэн оношлуурыг дэлхийн олон улс эхний сонголтоор авч хэрэглэж байна. Харамсалтай түргэвчилсэн оношлуур нь зарим тохиолдолд асуудалтай байдаг. Өөрөөр хэлбэл түргэвчилсэн оношлуур нь вирусын тоо хэмжээ бага байх үед юм уу, саяхан халдварласан шинэ халдварыг оношлох чадвар сул байдаг бөгөөд “хуурамч сөрөг”, “хуурамч эерэг” хариу гаргах магадлал их байдаг. Хэдийгээр батлагдаагүй боловч зарим судлаачдын хэлж байгаагаар түргэвчилсэн оношлуур нь вирусын тоо бие дэхь хэмжээ хамгийн их байх үед буюу халдварлагдсан хүнээ хамгийн их халдвартай байх үед нь л зөв оношлож чаддаг аж. Ихэнх тохиолдолд түргэвчилсэн оношлуур нь өвчний тэмдэг эхлээд 7 болон түүнээс дээш хоносон өвчтнүүдийг найдвартай оношлож байгаа боловч, шинэ халдваруудыг найдвартай оношлох тал дээр маргаантай хэвээр байгаа юм.

Тиймээс вирусыг оношлох хамгийн найдвартай аргаар цаг хугацаа, үнэ өртөг их шаарддаг боловч өчүүхэн хэмжээний вирусын халдварыг ч илрүүлж чадах PCR буюу полимеразийн гинжин урвалын арга тооцогддог юм. PCR-ийн шинжилгээ нь цөөн тооны вирусын халдварыг ч илрүүлж чаддаг учир коронавирусын халдварыг эрт үед нь илрүүлэх чадвартай шинжилгээний арга хэмээн нийтээр тооцогдон хэрэглэгдэж байна. Коронавирусын халдварыг илрүүлэх өөр нэгэн дам арга бол ийлдэс судлалын арга буюу цусан дахь эсрэг биеийг тодорхойлох арга байдаг боловч, энэ аргаар коронавирусыг өөрийг нь шууд оношлох боломжгүй бөгөөд зөвхөн түүний эсрэг үүсч буй дархлааны уураг байгаа эсэхийг л шалгадаг шинжилгээний арга болно.

Халдвараас сэргийлэх нь

КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирусын нэг аюул нь шинж тэмдэггүй халдвар тээгчид ч халдварыг бусдад дамжуулах өндөр чадвартай байдаг бөгөөд үүний учраас энэ өвчний тархалттай тэмцэх хамгийн гол аргуудад КОВИД-19 өвчний эсрэг  вакцинжуулалтанд хамрагдах, амны хаалт зүүх, зай барих зэрэг нийгмийн эрүүл мэндийн аргуудаас гадна, дасгал хөдөлгөөн хийх зэрэг дархлаа дэмжих уламжлалт аргууд, түүнчлэн дархлаа дэмжих бүтээгдхүүнүүдийг зүй зохистой хэрэглэх зэрэг аргууд орж байна.

 

Одоогоор аль ч арга нь ганцаараа үр дүн багатай байх бөгөөд амны хаалт зүүх, зай барих, олон нийтийн газраас зайлсхийх, дархлаагаа дэмжих зэрэг аргуудыг хамтад нь ашиглах нь халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй хэмээн нийтээр үзэж байна.

Амны хаалтны талаар халдварын эхэн үед дэлхийн нийтэд маргаантай байсан боловч, түүний үр дүнг одоо нийтээр нэгэнт хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэн ялангуяа халдвартай хүнээс халдвар гарахыг сааруулахад маш том үүрэг гүйцэтгэдэг нь нотлогдсон юм.

Түүнээс гадна халдвар авсан хүн өвчний шинжүүд эхэлсэнээс хойш өөрийгөө дор хаяж 10 өдөр тусгаарласнаар халдварыг цааш дамжих боломжийг ихээр бууруулж чадах юм. Халдвартай хүмүүстэй хамт байсан хүмүүс ч 2 долоо хоног тусгаарлан улмаар шинжилгээ өгөх ёстой гэдэгтэй дэлхий нийт нэгэнт санал нэгджээ.

Эцэст нь дурьдахад КОВИД өвчнөөр өвчилсөн хүмүүс эдгэснээс 10-20 өдрийн дараа гэхэд бүрэн халдваргүй болсон байдаг хэмээн АНУ-ын судлаачид тооцоолжээ.

 

КОВИД-19 өвчний үеийн дархлааны хариу урвалын ерөнхий зураглал 

Сүүлийн үеийн эмнэлзүйн болон лабораторийн олон суурь судалгаануудын дүнд танигдаж буй нэг цочирдом үнэн гэвэл хүнд явцтай КОВИД-19 өвчний үед өвчтөний амь насанд хүрэх гол аюул нь өвчин үүсгэгч коронавирус бус харин түүний эсрэг тэмцэх үүрэгтэй дархлаа тогтолцооны гажуудсан үйл ажиллагаа ажээ.

Энэхүү өөрийн “галаа” зүй зохистойгоор зохицуулах нь вирустэй тэмцэхийн нэгэн адил хүндэрсэн КОВИД19-ийн эмчилгээний нэгэн чухал хэсэг болж байна.

Хөнгөн ба хүнд тохиолдлууд

Коронавирус бие махбодид орж ирсэн мөчөөс эхлэн тухайн хүний дархлаа тогтолцоо байлдааны бэлэн байдалд шилжиж, өөрийн довтолгооны эсүүд болон олон тооны молекулуудыг дайчилж эхэлдэг.

Коронавирусээр өвдсөн ихэнх хүмүүс ямар нэгэн шинж тэмдэггүй, хүндрэлгүй эдгэрдэг төдийгүй зарим тохиолдолд вирусүүд өвчин үүсгэж амжих ч үгүй устгагддаг юм.

Биед өвчин үүсгэхийн тулд КОВИД-19 өвчнийг үүсгэгч коронавирусууд тухайн хүний олон тооны эсүүдэд нэвтрэн хангалттай хэмжээгээр өсөж, олшрох шаардлагатай болдог.

Халдвар авсны дараах халуурах, ханиах, хамар битүүрэх, ядарч сульдах зэрэг шинжүүд нь бүгд вирусын тоо хэмжээг бууруулахад чиглэсэн дархлааны хариу довтолгоо эрчимтэй явуулж буйг харуулж буй шинжүүд юм.

Хэрэв тухайн хүний дархлаа тогтолцоо зүй зохистой ажиллаж вирусуудыг устгаж чадах аваас дээрх шинжүүд арилж ямар нэг эмчилгээ шаардагдахгүйгээр хүн эдгэрдэг.

Харин хүнд тохиолдлуудад буюу өвчин хүндэрч буй үед вирусууд болоод дархлаа тогтолцоо нарын хоорондын тэмцэл илүү удаан өрнөж үүний дүнд уушиг гэх мэт яг вирусын халдварт шууд өртөж буй газрууд амь насанд аюул учруулахуйц хүндээр гэмтдэг юм.

Дархлааны урвалыг өдөөх нь

Дархлааны хариу урвал ерөнхийдөө 2 үе шатаар явагддаг. Эхний шатанд дархлааны цагаан эсүүдийн нэг төрөл болох тэргүүн эгнээний эсүүд халдварын бүсэд яаравчлан очиж халдан довтлогчтой тэмцэж эхэлнэ. Үүнийг төрөлхийн дархлаа гэх бөгөөд хэд хоног өнгөрсний дараа олдмол дархлаа хэмээх илүү дархлааны хүчирхэг эсүүд сэрж илүү нарийвчилсан довтолгоонуудыг өрнүүлж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн төрөлхийн дархлааны эсүүдийн довтолгооны эрчим арай буурч олдмол дархлааны эсүүд байлдааны үйл ажиллагааны удирдлагыг гартаа авдаг.

КОВИД-19 өвчнөөр хүнд өвдсөн хүмүүст цаг хугацааны энэ байдал алдагдах шинж илэрдэг буюу өөрөө хэлбэл эхний эгнээний эсүүд хугацаа алдан хожимдож довтолгоонд орон улмаар алдсан хугацаагаа нөхөх үүднээс хэт хүчтэй довтолдог ба олдмол дархлааны эсүүдийн нэмэлт хүч ирсний дараа ч төрөлхийн дархлааны эсүүд үйл ажиллагаагаа бууруулалгүй галзуурсан мэт эрчмээр довтолсоор байдаг байна. Энэ үед дархлааны эсүүд хожимдож довтолсоноос бие дэхь вирусын хэмжээ хэт өссөн байх учир тухай хүний дархлаа тогтолцоо зууралдсан хугацааны тэмцлийг өрнүүлэх шаардлагатай болж тэр хирээрээ үйл ажиллагааны удирдлага дараалал нь хямардаг аж.

Төрөлхийн дархлааны хариу урвал

Вирус биед халдмагц, бие махбод цитокин хэмээх түгшүүрийн бодисуудыг ялгаруулан биеийн бусад хэсгээс төрөлхийн дархлааны буюу довтолгооны тэргүүн эгнээний эсүүдийг дуудан авчирна. Дуудагдаж ирсэн тэдгээр эсүүдийн нөлөөгөөр тухайн хэсэг үрэвсэл хэмээх бие махбодын хамгаалах хариу урвал явагдаж эхлэх бөгөөд энэ үед тухайн хэсэг газар цус болон дархлааны эсүүдээр дүүрч хавдан, халж, улайн хөндүүртэй болж өвчний шинж тэмдгүүд гарч эхэлдэг.

Хэрэв төрөлхийн дархлааны эсүүд халдварын эхэн үед вирусын эсрэг амжилттай тулалдаж чадвал халдвар хөнгөн явагдаж хүн эдгэрэх бөгөөд ингэж чадаагүй тохиолдолд коронавирусын үржил цааш үргэлжлэн тоо хэмжээ нь нэмэгддэг.  Энэ тохиолдолд төрөлхийн дархлааны эсүүд нэмэлт хүч дуудан удааширсан хэт хүчтэй үрэвслийн урвалыг үүсгэх хандлагатай болох бөгөөд үүний улмаас амин чухал эрхтнүүд болох уушиг, зүрх, бөөр зэргүүд гэмтэн тухайн хүний амь насанд аюул учруулдаг юм.

 

Интерферон зэрэг зарим цитокинууд эсэд вирус нэвтрэхээс хамгаалах үйлдэл үзүүлдэг боловч КОВИД-19 өвчний хүнд тохиолдлуудад коронавирусууд нь интерфероний үүсэлтийг сааруулан өөрсөддөө тэмцлийн давуу тал бий болгож байгааг судлаачид тогтоосон байна.

Олдмол дархлааны хариу урвал

Төрөлхийн дархлааны хариу урвал идэвхжсэний дараа дархлааний илүү боловсронгуй эс болон молекулууд хүрэлцэн ирж, хүчтэй дархлааны урвал өрнүүлэх бөгөөд тэдгээрийг олдмол дархлаа гэдэг.

Олдмол дархлааны нэгэн том бүрэлдэхүүн хэсэг нь В эсүүд хэмээх эсүүдээс ялгарах “эсрэг бие” гэдэг уургийн молекулууд бөгөөд тэдгээр нь коронавирусуудэд наалдан бэхлэгдэж устгагдахад нь нэмэр болох буюу цааш бусад эсүүдэд дамжин халдварлах боломжийг нь хаадаг. КОВИД-19 өвчний хүнд хэлбэрийн үед хөнгөн өвчлөлтэй харьцуулахад эсрэг биеүүд өвчний эрт үед их хэмжээгээр үүсч байгаа нь тогтоогдсон бөгөөд чухам ямар учраас ингэж байгаа нь хараахан тодорхой болоогүй байна.

 

Түүнчлэн олдмол дархлааны хариу урвалын үед Т эс хэмээх эсүүд довтолгоонд орох ба тэдгээр эсүүд нь эсрэг бие ялгаруулагч В эсүүдэд туслахаас гадна халдварлагдсан эсүүдийг доторх вирусуудтай нь хамт устгах чухал үүргийг гүйцэтгэдэг.  Зарим хүмүүст коронавирусын халдвар авахаас ч өмнө тус вирусыг таньж довтлох чадвартай Т эсүүд илэрдэг бөгөөд тэдгээр эсүүд өвчний явцад ямар үүрэгтэй оролцдог нь хараахан тодорхой болоогүй байна. Олдмол дархлааны Т, В эсүүдийн хамгийн гол шинж чанар нь дайсныг устгаж дуусгасаны дараа түүнийг дараагийн удаа дахин орж ирэхэд нь түргэн таньж довтлох чанар олж авах буюу санамжийн эсүүд хэмээх төлөвт хувирч “дархлаа тогтоох” чадварууд нь юм.

Вирусын эсрэг эмчилгээ

Одоогоор коронавирусын эсрэг тухайлсан эмчилгээнд эсрэгбиеийн коктейл, ремдесивир гэх мэт хэд хэдэн төрлийн шинэ эмүүдийг туршин үзэж байна. Туршилтын дүнгүүдээс харахад тэдгээр эмчилгээг өвчний эрт үед эхлэх нь хамгийн өндөр үр дүнтэй байгаа аж.

Эсрэг биеийн коктейл жишээлбэл, эсэд нэвтэрч хараахан амжаагүй байгаа коронавирусыг саармагжуулах лабораторид боловсруулсан 2 төрлийн эсрэгбиеийг их хэмжээгээр агуулсан бэлдмэл бөгөөд хэдийгээр албан ёсоор хэрэглээнд нэвтрээгүй байгаа боловч вирусын хэмжээг багасган эдгэрэлтийг түргэсгэхэд тун нэмэртэй байгаа гэсэн судалгааны эхний үр дүнгүүд аль хэдийн гараад эхэлжээ. 

Харин ремдесивир нь эсийн дотор эсийн дотор нэгэнт нэвтэрсэн вирусуудтай тэмцэх үйлдэлтэй эм бөгөөд өөрийгөө хувилагдан олширч буй коронавирусын генүүдийн дундуур чихэн гацаах замаар тэдгээрийн үржлийг сааруулдаг. Ремдесивир эмийг коронавирусын эсрэг эмчилгээнд дэлхий даяар өргөн хэрэглэж эхлээд байна.

Дархлааны эмгэг урвалыг дарангуйлах эмчилгээ

Хэт эрчимжсэн дархлааны хариу урвалуудыг дарангуйлах эмчилгээг хүндээр өвчлөөд буй өвчтнүүдийн эмчилгээнд дэлхий даяар хэрэглэж байна. Дексаметазон хэмээх эмийг КОВИД-19 өвчний үед дархлаа дарангуйлах зорилгоор өргөн хэрэглэж байгаа ба энэхүү стеройд даавар нь зарим цитокин хэмээх дархлааны дохио бодисуудын үйлчилгээг сааруулах замаар дархлааны хариу урвалыг дарангуйлдаг. Хэдийгээр судалгаануудын үр дүнд дексаметазон нь хүнд өвчтэй хүмүүсийн нас баралтыг бууруулж буй нь харагдсан авч өөрөө мөн гаж нөлөө ихтэй эмчилгээ юм.

 

Түүнчлэн зарим судлаачдын анхааруулж байгаагаар дексаметазон эмчилгээг өвчний эрт үед юм уу, хөнгөн хэлбэрийн үед хэрэглэх нь дархлааг сулруулж, вирусыг цаашлуулахад нэмэр болдог байна.

Дархлаа дэмжих эм – Септилин

1930 оноос хойш үйл ажиллагаа тасралтгүй явуулж буй 90 жилийн түүхт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын алдарт Хималай фарма эм үйлдвэрлэлийн компани 1990 –ээд оны дундаас Энэтхэгийн Аюурведийн их анагаах ухааны жоронд суурилсан Септилин нэрт дархлаа дэмжих, тамир тэнхээ сэргээх эмийг бүтээн хөгжүүлж ирсэн бөгөөд ингэхдээ Энэтхэгийн уламжлалт анагаахын мэдлэг түүхий эдийг эш болгон найруулж түүнээ орчин цагийг лабораторийн болон эмнэлзүйн олон тооны туршилт судалгааны аргуудаар шинжлэн тус эмийн үр дүн, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй судлан хэмжиж, өөрчлөн сайжруулж ирсэн юм.  

Септилин эм нь дархлаа дэмжих, дархлааны эмгэг хариу урвал буюу хэт үрэвслийг дарангуйлан саармагжуулж ингэснээр бие махбодыг хамгаалах, хорт хавдарын эсүүдийг устгах, цус төлжилтийг сэргээх зэрэг олон төрлийн үйлчилгээтэй байдаг нь тус эм нь эртнээс Аюурведийн их анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Гүгэл модны давирхай, Чихэр өвс, Лидэр зэрэг 8 төрлийн шалгарсан эмийн ургамлуудыг агуулдаг онцгой жорноос нь шалтгаалдаг аж.

Септилин эм дархлаа тогтолцоонд хэрхэн нөлөөлдөг тухай Бүгд Найрамдах Энэтхэг улсад хийгдсэн үйлдвэрлэгчийн болон хөндлөнгийн шинжээчдийн судалгааны зарим үр дүнгээс дурьдвал тус эм нь харийн өвчин үүсгэгч бичил биет нян бактери гэх мэт дайснуудын эсрэг тэмцэх довтолгооны тэргүүн эгнээний эс болох залгиур эсүүдийн нэг төрөл болсон нейтрофиль эсүүдийн тоо хэмжээ болон залгих идэвхийг нэмэгдүүлдэг байна.

Түүнчлэн дархлаа тогтолцооны дараагийн шатны илүү чадварлаг хүчирхэг эсүүд болох В лимфоцитуудаас ялгарах олон төрлийн эсрэгбие хэмээх уургууд буюу шингэний дархлааг Септилин эм хүчтэй дэмждэг болохыг 1990 онд судлаач Басин доктор нарын судалгааны баг судлан тогтоожээ. Ингэхдээ Септилин эм нь дархлааны анхдагч болон хоёрдогч хариу урвалуудыг хоёуланг нь хүчтэй дэмжих нөлөө үзүүлж байсан ба өвчин үүсгэгчдийн эсрэг IgM, IgG зэрэг эсрэгбиеүүдийн үүслийг нэмэгдүүлж байсан нь түүний дархлаа дэмжих идэвхийг хангалттай илтгэн харуулах үзүүлэлт болсон юм.

Мөн Септилин эм нь харишил буюу хэт мэдрэгшлийг бууруулах, хамгийн гол нь дархлааны эмгэг урвал болох үрэвслийг дарангйлан бууруулж ингэснээрээ бие махбодын өвчлөл, эд эсийн гэмтлийг бууруулах хүчтэй нөлөөтэй байсан ба эмийн энэхүү үйлдлийг нь 1989 онд Удапа нарын, 1993 онд Кумар нарын судлаачдын баг тус тусдаа нарийвчлан судалж ижил дүгнэлтэнд хүрцгээсэн юм.

Түүнээс хойш өнөөг хүртэл Септилин эмийн үр нөлөө, гаж нөлөө зэргийг судлан тогтоох судалгаанууд тасралтгүй хийгдсээр байгаа ба энэхүү эмийн антиоксидант үйлдэл, хорт хавдарын эсрэг хүчирхэг үйлдэл зэргийг нь шинээр судлан тогтоож, өвдөөгүй хүмүүст урьдчилан сэргийлэх, өвдсөн хүмүүст үндсэн эмчилгээний хавсарга дэмжих эмчилгээ болгон хэрэглэх, эдгэрсний дараа дахилтаас сэргийлэх зэрэг олон зорилгоор хэрэглэх арга, тун зэргийг нарийвчлан гаргаснаас гадна хэн хэргэлэж болох болохгүй зэргийг мөн нарийн судалж эмийн зааварт нь тайлбарлан бичсэн юм.

Эцэст нь хэлхэд 2019 оны сүүлээс эхлэн гарч дэлхий даяар цар тахал болон тархсан КОВИД-19 өвчний цохилтын нөлөө Септилин эмийн судалгааг ч тойроогүй бөгөөд Септилин эм нь КОВИД-19 өвчний халдвар авсан хүмүүсийн дархлааг дэмжих, хамгийн гол нь амь наснад аюул учруулж буй гол хүндрэл болох уушигны хэт үрэвсэл, хаванг бууруулах хуучны хүчирхэг үр дүнгээ дахин хүчтэй үзүүлж буй нь судалгаагаар харагдсан бөгөөд “Сетиллин эмийг КОВИД-19 өвчний халдвар авсан хүмүүсийн үндсэн эмчилгээний хажуугаар дэмжих эмчилгээ болгон хэрэглэх нь өвчний хүндрэлийг бууруулж эдгэрэлтэнд үр нөлөө сайтай байгаа тул бидний зүгээс уг эмийг дэмжих эмчилгээний зорилгоор хэрэглэхийг хичээнгүйлэн зөвлөж байна” гэж тус судалгааг удирдсан Доктор Жаянти эмч өгүүлжээ.

 

Нийтлэл бичсэн: Д.Мандахнаран  АУ-доктор, Дархлаа судлаач

 

 

 

 

 

 

 

Ашигласан материалууд:

 

1. Ahmadi A., Hosseinimehr S.J., Naghshvar F., Hajir E., Ghahremani M. Chemoprotective effects of hesperidin against genotoxicity induced by cyclophosphamide in mice bone marrow cells. Arch. Pharm. Res. 2008;31(6):794–797.

2. Ali E.M. Phytochemical composition, antifungal, antiaflatoxigenic, antioxidant, and anticancer activities of Glycyrrhiza glabra L. and Matricaria chamomilla L. essential oils. Acad J. 2013;7(29):2197–2207

3. Alija A.J., Bresgen N., Sommerburg O., Siems W., Eckl P.M. Cytotoxic and genotoxic effects of b-carotene breakdown products on primary rat hepatocytes. Carcinogenesis. 2004;25(5):827–831.

4. Aly F.A., Donya S.M., Abo-Zeid M.A.M. The protective role of folic acid, vitamin B12 and vitamin C on the mutagenicity of the anticancer drug doxorubicin. Researcher. 2009;1(6):16–26.

5. Anagha K., Manasi D., Priya L., Meera M. Pharmacological studies of yashtimadhu (Glycyrrhiza glabra L.) In various animal models – a review Global. J. Res. Med. Plants Indigen. Med. 2013;2(3):152–164.

6. Anwar F., Latif S., Ashraf M., Gilani A.H. Moringa oleifera: a food plant with multiple medicinal uses. Phytother. Res. 2007;21:17–25.

7. Bairy K.L., Kumar G., Rao Y. Effect of acyclovir on the sperm parameters of albino mice. Indian J. Physiol. Pharmacol. 2009;53(4):327–333.

8. Banu S.M., Selvendiran K., Singh J.P.V., Sakthisekaran D. Protective effect of Emblica officinalis ethanolic extract against 7,12-dimethylbenz(a)anthracene (DMBA) induced genotoxicity in Swiss albino mice. Hum. Exp. Toxicol. 2004;23(11):527–531.

9. Bhusan S.H., Abhishek D., Ameeta A. Effect of cell phone on sperm cells in albino rat. Int. J. Pharm Life Sci. 2010;1(7):363–368.

10. Bolognesi C., Creus A., Ostrosky-Wegman P., Marcos R. Micronuclei and pesticide exposure. Mutagenesis. 2011;26(1):19–26.

11. Bonassi S., Zein R.E., Bolognesi C., Fenech M. Micronuclei frequency in peripheral blood lymphocytes and cancer risk: evidence from human studies. Mutagenesis. 2011;26(1):93–100.

12. Cevallos C.G., Siciliano G.L., Barron B.C., Buijceidar M.E., Vega C.D.E., Pages N. Chemoprtotective effect of spirulina (Arthrospira) against cyclophosphamide induced mutagenicity in mice. Food Chem. Toxicol. 2008;46:567–574.

13. Chakraborty D., Verma R. Spermatotoxic effect of ochratoxin and its amelioration by Emblica officinalis aqueous extract. Acta Polo Pharm. Drug Res. 2009;66(6):689–695.

14. Chhetri H.P., Yogol N.S., Sherchan J., Anupa K.C., Masoor S., Thapa P. Phytochemical and antimicrobial evaluations of some medicinal plants of Nepal. Kathmandu Univ. J. Sci. Eng. Technol. 2008;1(5):49–54.

15. Claude N., Elisabeth L., Carine L., Veronique G., Nathalie B.L., Jean L.D. Genetic toxicity assessment: employing the best science for human safety evaluation part II: performances of the in vitro micronucleus test compared to the mouse lymphoma assay and the in vitro chromosome aberration assay. Toxicol. Sci. 2007;96(2):214–217.

16. Damle M. Glycyrrhiza glabra (Liquorice) – a potent medicinal herb. Int. J. Herbal Med. 2014;2(2):132–136.

17. Dasaroju S., Gottumukkala K.M. Current trends in the research of Emblica officinalis (Amla): a pharmacological perspective. Int. J. Pharm. Sci. Rev. Res. 2014;24(2):150–159.

18. Delarmelina J.M., Dutra J.C.V., Batitucci M.C.P. Antimutagenic activity of ipriflavone against the DNA-damage induced by cyclophosphamide in mice. Food Chem. Toxicol. 2014;65:140–146.

19. Devprakash K.K., Srinivasan T., Subburaju, Gurav S., Singh S. Tinospora Cordifolia:- a review on its ethnobotany, phytochemical & pharmacological profile. Asian J. Biol. Pharm. Res. 2011;1(4):291–302.

20. Deoda R.S., Kumar D., Kadam P.V., Yadav K.N., Bhujbal S., Patil M.J. Pharmacognostic and biological studies of the roots of Rubia cordifolia linn. (Rubiaceae) Int. J. Drug Dev. Res. 2011;3(3):148–158.

21. D’souza M.P., Vijayalaxmi K.K., Naik P. Assessment of genotoxicity of aluminum acetate in bone marrow, male germ cells and fetal liver cells of Swiss albino mice. Mutat. Res. 2014;766:16–22.

23. Elhajouji A., Lukamowicz M., Cammerer Z., Kirsch-Volders M. Potential thresholds for genotoxic effects by micronucleus scoring. Mutagenesis. 2011;26(1):199–204.

24. El-Rahim A.H.A., Hafiz N.A. Investigation on the protective effect of grape seed and linseed oils against cyclophosphamide induced genotoxicity in mice. Global Vet. 2009;3(5):377–382.

25. El-Zein R., Vral A., Etzel C.J. Cytokinesis-blocked micronucleus assay and cancer risk assessment. Mutagenesis. 2011;26(1):101–106.