Согтууруулах ундаанаас шалтгаалсан элэгний гэмтэл

Элэгний ерөнхий үйл ажиллагаа.

Элэг нь биеийн хамгийн том булчирхай. Элэг нь 500 гаруй үүрэгтэй. Жишээ нь

  • Гэдсэнд хоолыг шингээж боловсруулж байдаг.
  • Цусан дахь өөхний түвшин, аминхүчил болон глюкозыг хянаж байдаг
  • Цуснаас бичил организм, нян микробыг цэвэрлэж гадагшлуулдаг.
  • Эм болон хорт бодисыг саармагжуулдаг.
  • Цөсийг ялгаруулдаг
  • Төмөр, витамин зэрэг химийн чухал нэгдлүүдийг хуримтлуулдаг
  • Хоол хүнсийг задалж энергийг нөөцөлдөг.
  • Бие махбодид явагдах чухал химийн урвалууд болох цус бүлэгнэлт болон эдийн нөхөн төлжилтөнд оролцох энзим болон уургийг нийлэгжүүлнэ

Согтууруулах ундааг шүүх элэгний үйл ажиллагаа.

Хүний элэг нь маш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний дотор алкохолыг задалдаг шүүдэг цорын ганц эрхтэн юм

Хэсэг хугацаанд алкохолны багахан хэмжээг хоргүйжүүлдэг ба үлдсэн хэсэг нь тархи, зүрх, булчин болон биеийн бусад хэсгүүдэд нөлөөлдөг.

Согтууруулах ундаанаас шалтгаалсан ямар төрлийн элэгний өвчнүүд байдаг вэ?

Элэх өөхлөх.

Өөхний эсүүд нь элгэнд ихээр хуримтлагдана. Элэг томорч, хэвлийн дээд хэсгээр зовиурлаж болзошгүй. Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүсийн ихэнх нь элэг өөхлөлттэй байдаг.

Алкохолны шалтгаант элэгний үрэвсэл

Алкохол нь элэгний үрэвсэлийн нэг шалтгаан болно. Хурц үед, алкохолны шалтгаант элэгний үрэвсэл нь удаан хугацаагаар үргэлжилэх ба жилээс жилд хүндэрнэ.

Архаг үед, согтууруулах ундааг хэт их хэмжээгээр хэргэлсний дараа өвчин шууд илэрч, мөн богино хугацаанд амь насанд аюул учруулна

Архины шалтгаантай элэгний хатуурал 

Элэгний хатуурал нь алкохолны шалтгаант маш ноцтой элэгний өвчин юм. Элэгний хэвийн эд эс үхжин сорвижих, холбогч эд болон хувирна. Хэдий өвчлөлийн даамжрал өвчтөн бүрт өөр ч гэлээ, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэгчдийн элэг өөхөлж, аажмаар үрэвсэж, улмаар элэгний хатуурал болох аюултай.

СОГТУУРУУЛАХ УНДААНААС ШАЛТГААЛСАН ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙ ҮЕД ЯМАР ШИНЖ ТЭМДГҮҮД ИЛРЭХ ВЭ?

  • Хэвлийгээр өвдөх
  • Ам хатаж хуурайших
  • Ам ихээр цангах
  • Ядарч сульдах
  • Халуурах
  • Биеийн доод хэсгээр хавагнах
  • Шарлалт
  • Хоолны дуршил буурах
  • Ухаан санаа үймрэх
  • Дотор муухайрах
  • Хэвлийгээр таргалах

АРХИНААС ШАЛТГААЛСАН ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙГ ХЭРХЭН ОНОШЛОХ ВЭ?

Эмчийн бодит үзлэг, өвчний түүх мөн дараах шинжилгээнүүд нь оношлогооны ач холбогдолтой.

Биохимийн шинжилгээ: цуснаас дээж авч элэгний үйл ажиллагааг тодорхойлно.

Элэгний биопси: мэс заслын үед элэгний эдийг дээжлэн авч микроскопоор шинжилдэг.

АРХИНЫ ШАЛТГААНТАЙ ЭЛЭГНИЙ ӨВЧНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

Эмчилгээ нь согтууруулах ундааны хэрэглээг бүрэн зогсоохоос эхэлнэ. Архинд донтсон өвчтөнүүд архинаас гаргах тусгай хөтөлбөрт хамрагдаж болно.

Эмч хоолны дэглэм өөрчлөх талаар зөвлөнө. Элэгний гэмтлийн хүндрэлээс сэргийлж эм хэрэглэх хэрэгтэй. Архинаас шалтгаалсан элэгний циррозын сүүлийн шатанд ганц эмчилгээний сонголт нь элэг шилжүүлэн суулгах юм.

Дэлхий дээр өвчин эмчлэх, эрүүлжүүлэх чадвартай маш олон эмийн ургамлууд байдаг. Олон төрлийн эмийн ургамлууд нь элгийг эрүүлжүүлэх гайхамшигтай үр дүн үзүүлж ирсэн

Хималай ургамлын найрлагыг судалсны үр дүнд өвөрмөц ургамлын гаралтай элэг хамгаалах бэлдмэл болох ЛИВ52-ыг гаргаж авсан.

Лив 52 нь урт хугацааны клиникийн туршилтаар судлагдаж батлагдсан.

Энэхүү мэдээлэл таньд таалагдвал та ойр дотныхоо хүнд SHARE хийж дамжуулан хуваалцаарай.

Энэхүү мэдээллийн танд хүргэсэн Himalaya брендийн ЛИВ52эм

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та зурган дээр дарж авна уу.

https://epharma.mn/product/40108