Гоо сайхан байхын нууц юу вэ?
Гоо сайхан байна гэдэг эрүүл зөөлөн арьс, гэмтэж салаалаагүй гялалзсан үс, бат бөх хумс юм шүүдээ. Тэгээд л бүсгүйчүүд бид үсээ янзлуулж, нүүрээ будуулаад, хумсандаа маникюр хийлгэж аваад л аливаа чухал хүлээн авалт, баярт үйл явдалд оролцдог биз.
Эртний Египетийн 5000 жилийн түүхт нууц тайлагдлаа. Нууц нууц хэвээр байхаа больжээ. Эртний Египетийн гоо үзэсгэлэнгийн бэлгэдэл болсон хатан хаан Клеопатра Алое верагийн зөөлөн эдийг гоо сайхань залуу байхын тулд өдөр бүр хэрэглэдэг байсан гэнэ. Хатан хаан Клеопатра Алое Вера ургамалын ид шидийг мэддэг байжээ.
Алое вера нь амин дэм, эрдэс бодис, амин хүчил, сапонин, салицилын хүчил, энзим зэрэг 75 төрлийн идэвхитэй нэгдлүүд агуулдаг тул ид шидтэй байгаа юм.
Алое вера бол эрүүл зөөлөн арьсны нууц
Алое Вера арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжилтийг дэмжсэнээр үрчлээ үүсэлтийг багасгаж, жижиг үрчлээг арилгадаг. Үүгээр ч зогсохгүй, алое верагийн найрлага дахь салицилын хүчил нь арьсны тослогийг тэнцвэржүүлэн батга үүсэхээс сэргийлдэг.
Алое вера бол гэмтэж салаалаагүй гялалзсан үс нууц
Агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, пестицид зэргээс шалтгаалан чөлөөт радикал бие махбодид ихээр үүсэх нь арьсны эрүүл байдал алдагдах, үс гэмтэж хугарахад чухал нөлөө үзүүлж байна.
Улс эх орон минь жилийн ихэнх хоногуудад нарлаг байдгийг хэлэх үү
Улаанбаатарын утаатайг ч хэлэх үү
Урдаас орж ирж байгаа жимс ногоо бүхнээс пестицид (тариаланчид хортон шавьж устгах зорилгоор хэрэглэдэг химийн бодис шүү дээ, пестицидийг бүгд мэддэг дөө) амтагдаад байдгийг ч хэлэх үү
Монгол охид эмэгтэйчүүд минь арьс, үсээ арчлахгүй л бол гоо сайхан байдал алдагдах бүхий л нөхцөл бүрдэж дээ.
Алое вера нь хүчтэй антиоксидант болох С, Е амин дэмээр баялаг тул үсний гэмтэж, хугарч унахыг бууруулдаг. Үүгээр ч зогсохгүй хуйхыг чийгшүүлснээр хагийг арилгадаг.
Бүсгүйчүүд та бүгдэд Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өнгө үнэр амт оруулагчгүй Үс, Хумс, Арьсны витаминыг хэрэглэж гоо сайхан байхыг зөвлөж байна.
Уг витамин нь үс, арьс, хумсны эрүүл байдлыг хангах олон төрлийн аминдэм, эрдэс бодис агуулахаас гадна, Алое вера, хүрэн замаг, МSM(метил сульфанил метан) агуулснаараа бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгагдаж байна. Бусад найрлагийн ач холбогдолыг дараа дараагийн блогууд дээр тайлбарлахыг хичээе ээ.