Дархлаа дэмжигч эмийн ургамал ГҮГЭЛийн ач тус

Гүгэл гэдэг нь цэцэгт мукул миррийн модны нийтлэг нэр (Commiphora mukul) ба
энэхүү моднууд нь Энэтхэгийн Ражастан, Гужарат зэрэг мужуудын хуурай уур
амьсгалд ихэвчлэн ургадаг жижиг, өргөстэй мод юм. Энэтхгэийн 3000 жилийн түүхт
Аюурведийн их анагаах ухаанд Гүгэл гэдэг нэрээр мөн өмнө нь ашиглагдаж байсан
Гүгэл модны шүүснээс үүссэн давирхайг хэлдэг. Гүгэлийг санскрит нэрээр "Гүгэлу"
гэдэг бөгөөд энэ нь "өвчнөөс хамгаалагч" гэсэн үг аж. Тус бүрдээ өөр өөр
хэрэглээтэй, бохьны өнгө, насжилтийн жил зэргээрээ өөр хоорондоо ялгаатай олон
төрлийн Гүгэл байдаг. Энэтхэгийн анагаах ухаанд Гүгэлийн эмийн хүч 20 жил
үргэлжилдэг гэж үздэг бөгөөд Аюурведийн анагаах ухааны ёсоор маш чухал эмийн
түүхий эд юм. Гүгэл нь тамих тэнхээ сэргээх, халдварын эсрэг нөлөөлөх, чөлөөт
радикалуудыг дарангуйлж хорт хавдарын ургалтыг сааруулах, дархлаа дэмжих
зэрэг маш олон ашигт үр нөлөөтэйгээс заримыг нь тоймловол:
Хоргүйжүүлэх, залуужуулах үйлчилгээ
Цус цэвэршүүлэх
Холестерины хэмжээг хэвийн хэмжээнд байлгахад туслах
Жинг хэвийн хэмжээнд барих
Үений мөчний эрүүл мэндэд туслах
Байгалийн антиоксидант эх үүсвэр болох
Дархлааны тогтолцоог дэмжих
Арьсны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх
Эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн тогтмол мөчлөгийг дэмжих зэрэг олон арван нөлөө
болно.
Гүгэл нь маш нарийн бөгөөд нэвчүүлэх шинж чанартай тул Аюурведийн анагаах
ухаанд түүнийг бусад бодисыг эд эсэд гүн гүнзгий нэвтрүүлэхэд ихэвчлэн
ашигладаг байна. Цаашилбал, бусад өвс ургамалтай хослуулан хоргүйжүүлэх,
залуужуулах хүчтэй шинж чанарууд руу хүчтэй дэмждэг үйлдэлтэй юм. 

Гүгэл нь биеийн бүх эд эсүүд, цусны эргэлт, хоол боловсруулах эрхтэн, мэдрэл,
амьсгалын замын гэх мэт бие махбодын олон эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг ба
бие махбодын хөгширсөн эд эсүүдийг гуужуулан шинэчлэх чадвараараа Гүгэл нь
хосгүй юм. Чухамдаа энэхүү шинэчлэн залуужуулах чадвар нь Гүгэлийн
эмчилгээний гол үйлдлийг бий болгодог бөгөөд энэ чанарыг нь ажигласан
Энэтхэгийн анагаахын их мэргэд эртнээс нааш Гүгэлийг олон төрлийн өвчний
эмчилгээнд өргөн хэрэглэж иржээ.
Гүгэл ба цусан дахь өөх тосны хэмжээ
Гүгэл нь холестерины тэнцвэртэй түвшинг дэмжих гайхалтай чанартай.
Аюурведын анагаах ухаанд ургамлын янз бүрийн хэсгүүд бие махбодийн өөр өөр
эдэд нөлөөлдгийг ажигласан байдаг бөгөөд Гүгэл нь цусыг цэвэршүүлэх, цусан
дахь холестериныг хэвийн түвшинд барьж, цусны эргэлтээс хорт бодисуудыг
зайлуулах зэрэг үр нөлөөнүүдээрээ цусан дахь холестерин буюу өөх тосны
түвшинг хэвийн хэмжээнд барьхад тусалдаг. Нэмж дурдахад Гүгэл нь артерийн
судасны уян чанарыг сайжруулах болон зүрхний үйл ажиллагааг хүчжүүлдэг юм.
Гүгэл ба эрүүл жин
Аюурведийн анагаах ухаанд илүүдэл жин нь энергийн тэнцвэргүй байдлын үр
дагавар гэж үздэг аж. Хооло боловсруулалтын явцад үүссэн олон төрлийн энерги
нь жингийн тэнцвэр алдагдахад нөлөөлдөг хэмээн тус анагаах ухаанд үздэг агаад
Гүгэл нь энэхүү энергийг тэнцвэржүүлэ илүүдэл жинг хэвийн барьхад тусалдаг
ажээ.
Гүгэл ба үе мөчний эрүүл мэнд
Гүгэлийн нөхөн төлжүүлэх гайхалтай чадвар нь үений бүтцийн эвдрэл болоод
шингэний хомсдол зэрэг эмгэгшлүүдийн эсрэг нөлөөлснөөр үений эрүүл мэнд,
хэвийн үйл ажиллагааг дэмждэг аж.
Гүгэл ба дархлаа тогтолцоо
Гүгэл нь дархлаа тогтолцоонд олон талтайгаар нөлөөлөх ба энэхүү нөлөөг нь 20-р
зууны 2 дугаар хагасаас эрчимтэй судалж эхэлжээ.

Нэн түрүүнд гүгэл нь үрэвслийн цитокинууд болох IL-1, 12, 17 –н ялгаралтыг
дарангуйлж харин үрэвслийн эсрэг цитокин буюу дохиоллуурын молекул болох IL-
6 –н ялгаралтыг дэмждэг байгалийн үйлдэлтэй бөгөөд ингэснээр өвчний үед үүсэх
хэм этгэг үрэвслийг дарангуйлан аливаа өвчний хүндрэлээс сэргийлдэг юм.
Түүнчлэн дархлаа тогтолцооны тэргүүн эгнээний эсүүд болох нейтрофиль болон
макрофаг хэмээх залгиур эсүүдийн залгих ивэвхи болон залгисан нянгаа
хайлуулах чадварыг нь өөрийн антиоксидант үйлдлээр хүчтэй дэмждэг бөгөөд
ингэснээр төрөлхийн дархлааны үйлэлд эерэг нөлөө үзүүлдэг юм.
Дархлаа тогтолцооны илүү боловсронгуй хэлбэр болох лимфоцит эсүүдийн үйл
ажиллагаанд ч мөн хүчтэй дэмжих нөлөө үзүүлдэг бөгөөд ингэснээр эсрэгбиеийн
үүсэл, дархлаа тогтолт зэрэгт эерэг нөлөө үзүүлж хүнд өвчний үндсэн эмчилгээнд
хавсарга дэм болон эдгэрэлтийг түргэсгэдэг байна.
Тухайлбал эсрэгбие ялгаруулагч үндсэн эс болох В лимфоцит эсийн үйл
ажиллагааг дэмжсэнээр эсрэгбиеийн үүслийг нэмэгдүүлж халдварын эсрэг болон
дархлаа тогтолтонд хүчтэй нөлөө үзүүлдэг.
Түүнчлэн вирусын эсрэг тэмцэх хүчирхэг эс болох эс хордуулагч Т эс хэмээх
дархлааны бүлэг эсүүдийн үйл ажиллагааг хүчтэй дэмждэг бөгөөд өөрийн
найрлаганд орох олон төрлийн антиоксидант бодисууд болон урьдал энзимүүдийн
нөлөөгөөр эс хордуулагч Т эсүүдийн халдварлагдсан эсүүдийг устгах гол зэвсэг
болсон перфорин, гранзим зэрэг энзимүүдийнх нийлэгжил болон идэвхжлийг нь
нэмэгдүүлж үйл ажиллагааг нь дэмждэг аж. Энэтхэгийн Ражастаны их сургуулийн
эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаанд гүгэлийн хандмалаар үйлчилсэн эс
хордуулагч Т эсүүдийн хорт хавдарын эсүүдийг устгах идэвхи нь хандмалаар
үйлчлээгүй эсүүдээс хамаагүй илүү байсан бөгөөд энэ нь Гүгэл нь зөвхөн дархлаа
дэмжих төдийгүй түүгээр дамжуулаг хорт хавдар өвчний эсрэг нөлөөлөх
чадвартайг баталсан бөгөөд одоогоор уг судалгааг илүү нарийн түвшинд
гүнзгийрүүлэн хийж байна.

Гүгэл ба септилин
Энэтхэгийн 1930 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Хималай фарма
компани нь Аюурведийн анагаах ухааны их мэдлэг дээр үндэслэн олон найрлагат
дархлаа дэмжих Септилин эмийг үйлдвэрлэн гаргасан бөгөөд энэхүү эм нь 3000
жилийн турш хэрэглээгээр батлагдсан 8 төрлийн эмийн ургамлыг өөртөө
агуулдгын дотор Гүгэлийн орц нь хамгийн өндөр 3 ургамлын нэг нь байдаг. Чухам
Гүгэлийн хэмжээг өөртөө өнлөр агуулснаар Септилин эм нь дархлаа дэмжих
хүчтэй үйлдлийг үзүүлдэг ба энэ чанар дээр нь үндэслэн тус эмийг олон төрлийн
өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний үндсэн эмчилгээний хажуугаар дэмжих
эмчилгээ болгон хэрэглэх, эдгэсний дараа дахилтаас сэргийлэх зэрэг олон
зорилгоор өргөн хэрэглэдэг юм.

Ашигласан ном хэвлэлийн материал:
1. Almazari I., Park J. M., Park S. A., Suh J. Y., Na H. K., Cha Y. N., et al. .
(2012). Guggulsterone induces heme oxygenase-1 expression through activation
of Nrf2 in human mammary epithelial cells: PTEN as a putative
target. Carcinogenesis 33, 368–376. 10.1093/carcin/bgr259
2. Cuaz-Pérolin C., Billiet L., Baugé E., Copin C., Scott-Algara D., Genze F., et al.
(2008). Antiinflammatory and antiatherogenic effects of the NF-kappaB inhibitor
acetyl-11-keto-beta-boswellic acid in LPS-challenged ApoE-/- mice. Arterioscler.
Thromb. Vasc. Biol. 28, 272–277. 10.1161/ATVBAHA.107.155606
3. Deng R. (2007). Therapeutic effects of guggul and its constituent guggulsterone:
cardiovascular benefits. Cardiovasc. Drug Rev. 25, 375–390. 10.1111/j.1527-
3466.2007.00023.x 
4. Kim D. G., Bae G. S., Jo I. J., Choi S. B., Kim M. J., Jeong J. H., et al. .
(2016). Guggulsterone attenuated lipopolysaccharide-induced inflammatory
responses in mouse inner medullary collecting duct-3 cells. Inflammation 39,
87–95. 10.1007/s10753-015-0226-x

5

5. Massoud A., El Sisi S., Salama O., Massoud A. (2001). Preliminary study of
therapeutic efficacy of a new fasciolicidal drug derived from Commiphora
molmol (myrrh). Am. J. Trop. Med. Hyg. 65, 96–99. 10.4269/ajtmh.2001.65.96
6. Shah R., Gulati V., Palombo E. A. (2012). Pharmacological properties of
guggulsterones, the major active components of gum guggul. Phytother. Res. 26,
1594–1605. 10.1002/ptr.4647