"Улиас модны хөвөн бол улиасны үр юм. Улиас мод эр, эм хоёр төрөлтэй. Эр улиас тавдугаар сарын эхээр ургадаг, улаан хүрэн, ягаан өнгөтэй цэцэгтэй байдаг. Эр цэцэг нь тавдугаар сарын эхээр цэцэглэдэг. Улаан хүрэн өнгөтэй, анхилуун үнэртэй. 10 орчим хоног дэлгэрсэн улиасны эр цэцэгний дохиурны тоосовч задарч, 1-3 хоногийн дотор агаарт тоосоо цацдаг. Энэ үед гарсан тоос агаарт их тархаж, харшил үүсэх нөхцөл болдог юм. Улиасны тоосны харшил эр модноос үүсдэг онцлогтой.
Улиас мод 5 сарын 20-иас 6 сарын 20 хүртэл хугацаанд тоосоо хүртээдэг учир энэ үед л харшлаас сэргийлэх арга хэмжээнүүдийг сайн авах хэрэгтэй.
Эм улиас мод нь ногоон өнгийн молцогтой байдаг бөгөөд бидний анхаарал татаад байгаа хөвөнг үүсгэдэг. Хөвөн нь харшил төрүүлдэггүй .
Харшил төрүүлэгч тоос нь хүний хамар, залгиурт орон улмаар гистамин гэх бодис их хэмжээтэй ялгарч, хялгасан судаснууд өргөсч, хамар битүүрч, нус гоожих, нүд загатнах зовиурууд тус тус илэрдэг.
Харшлаас сэргийлэх 10 арга
- Яг ямар ургамлын тоос тоосонцорт харшилж байгааг харшлын сорилоор илрүүлнэ. Харшилдаг зүйлсээ мэдсээр түүнээс аль болох хол байх арга хэмжээ авч, харшлын хамгийн оновчтой эмчилгээг өөртөө та хийж чадна гэсэн үг юм.
- Улиасны тоосны харшилтай болох нь тогтоогдвол 5-6 саруудад амны хаалт сайн зүүж, гадуур явж ирсний дараа хамраа давсны уусмалаар угаах шаардлагатай
- Харшлын үед хамар байнга битүүрч байх нь хүчилтөрөгчийн дуталд орох, толгой өвдөх, хоолой залгиурын эмгэг үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хамар битүүрч, найтаалгах, нүд загатнах зовиур илэрч эхэлсэн үед эмчийн заавраар хамрын дусаалга дусаана. Дур мэдэн хамрын дусаалгаа олон удаа удаан хэрэглэвэл эмийн шалтгаант хамрын битүүрэл үүсч улмаар хүндрэн хамрын салстын хэт хуурайшил, дасал үүсгэх аюултайг санаарай
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ өдөрт 1 удаа хийгээрэй. Шарилжны харшилтай хүн шарилж тоосоо гөвдөг өглөөний 05:00-07:00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй. Хэрвээ энэ үеэр цонхоо онгорхой байлгасан бол харшлын эмээ уусан,уугаагүй ялгаагүй өдөржингөө л хамар битүү байдаг. Гэртээ чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёр удаа хийх хэрэгтэй. Гаднаас орж ирсэн хувцасаа үүдэнтэй тайлаад,усанд ороод унтахад шөнө амьсгаа боогдох,бачуурах хүндрэлүүд маш бага ажиглагддаг.
- Ажлын идэвхитэй өдрүүдэд та брезол эмийг ууж хэрэглээрэй. Брезол нь цэвэр эмийн ургамлаар хийсэн бөгөөд шахмал бүрдээ турмерик 100,5мг чихэр өвс тул харшлын үеийн зовиурыг арилгаж, нойр хүргэхгүй, ажлыг идэвхитэй хийхэд тусална. Дэлгэрэнгүйhttps://epharma.mn/product/40107
- Ургамлын харшилтай хүмүүс айраг, саам, шар айраг , улаан лууван, улаан лооль, нимбэг, чавга, тоор зэрэг хоол хүнсийг хэрэглэж болохгүй.
- Харшил эмчлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй бол харшил хүндэрч, олон зүйлд харшилтгай болж, улмаар астма буюу багтраа өвчинтэй болох аюултай. Мөн хэт их хэмжээний тоос тоосонцортой орчинд орсноор хэт хүчтэй харшлын урвалд орж, амь насаа ч алдах аюултай байдаг тул өөрт таарах дэглэмээ сайтар сахиарай.
- Харшил бол эдгэрдэггүй өвчин харин харшлаас урьдчилан сэргийлж, өөрийгөө харшлаас хамгаалах эмчилгээ хийж, чадвал зовиургүй сайхан амьдрах боломжтойг санаарай.
- Гормоны агууламжтай тариаг зөвхөн эмчийн заалтаар хийнэ. Харшлын хурц үрэвсэлтэй,амьсгал бачуурсан,боогдсон гэх мэт амь насны заалттай бол гормоны эмчилгээ зайлшгүй хийгддэг. Нийт өвчтөнүүдийн маш бага хувьд нь л хийгддэг. Гэтэл иргэд маань гормоны эмчилгээ хийлгүүлэх шаардлагагүй атлаа “энийг хийлгэчихвэл түр зуур намжчих юм байна” гээд тэсвэр алдах маягтай хийлгэдэг. Урт болон богино хугацааны дараа маш олон сөрөг нөлөө илэрдэг учраас дур мэдэн тариулж болохгүй.
-
Харшлын эмчилгээ хүн бүрт өөр, өөр байдаг .Урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээ, дархлаа дэмжих эмийн эмчилгээ, хүүхэд,жирэмсэн эхчүүдийн хувьд хяналтанд авах, хүндэрсэн тохиолдолд цус шүүх эмчилгээг хийж байна. Хамгийн гол нь хэр удаан харшилтай явж байгаа, хэр хүнд шинж тэмдэг илэрдэг зэрэг бүх зовиураа мэргэжлийн эмчид сайн хэлэх ёстой. Дам сонсоод хийсэн эмчилгээ тухайн хүндээ оновчгүй байдаг. Хүн болгоны эмчилгээ өөр байдаг. Нарийн мэргэлжийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авах нь хамгийн чухал.