Шүүслэг алим идэх ч сайхан шүү... Алим зөвхөн идэхэд амттай сайхан төдийгүй эрүүл мэндэд хичнээн их ач тустай гээч. “Өдөрт нэг алим иддэг бол эмчид очих шаардлага гарахгүй” гэдэг дээ. Гэхдээ сүүлийн үед шүүслэг алимны ач тусаас илүү пестицидийн аюул илүү их сонирхолыг минь татах боллоо. Пестицид бол хөдөө аж ахуйн салбарт өргөн хэрэглэгддэг, шавьж устгадаг хорт бодис юм. Бүхий л төрлийн жимс, хүнсний ногоог ургуулахдаа пестицид ашиглаж хортон шавьжаас хамгаалдаг. Пестицид шавжийг устгаж чадаж байгаа юм чинь бидний эрүүл мэндэд заналхийлж чадахгүй гэж үү?
Харамсалтай нь пестицид чадна. Бүр илүү харамсалтай нь пестицидээр бохирдоогүй ногоо, жимсийг бид хаанаас ч олохгүй. Өөрөө тарьж ургуулаагүй л бол.... Пестицид хөрс, усыг ч бас бохирдуулж байна.
Пестицид эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
- Пестицид нь удаан хугацааны туршид бага багаар биед хуримтлагдсанаар олон төрлийн хавдар үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
- Амьсгалын замын олон төрлийн эмгэг үүсгэдэг. Астма, бронхитоор зогсохгүй уушгины хавдар ч үүсгэх аюултай.
- Мэдрэлийн тогтолцооны эмгэг үүсгэдэг. Пестицидийн урт хугацааны нөлөөлөл нь Паркинсоны өвчин үүсгэх эрсдлийг 250%-иар нэмэгдүүлдэг. Паркинсоны өвчин гэдэг нь мэдрэлийн тогтолцоонд гэмтэл учран гар салгалах, татах, хөдөлгөөний удаашрал үүсэх, биеийн тэнцвэр алдагдах зэрэг шинжээр илэрдэг тархины архаг эмгэг юм.
- Үргүйдлийн шалтгаан ч бас зарим тохиолдолд пестицид байдаг. За ингээд л бичээд байвал пестицидын сөрөг нөлөө дуусахгүй нь.
Пестицидийн хортой нөлөөллийг хэрхэн багасгах вэ?
Харин одоо пестицидийн хортой нөлөөллийг бууруулах аргуудыг та нартаа зөвлөе. Хэрэгжүүлээд өөрсдийгөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндийг бага ч гэсэн хамгаалаарай.
- Жимс ногоог маш сайн угааж хэрэглээрэй. Янз бүрийн жимс ногоо угаадаг нтр гээд бодисууд ямар ч хэрэггүй шүү. 10%-ийн давсны уусмал, эсвэл бага зэрэг винегартай усаар угаагаарай. Хамгийн бэст нь хүнсний содтой усаар угаах байдаг шүү. Эдгээр нь жимс ногооны гадаргуу дахь пестицидийн хэмжээг нилээн сайн бууруулдаг.
- Мах, өндөг зэрэгт ч бас пестицид байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Малын тэжээл нь пестицид ихтэй байдаг, эсвэл газар тариалангаас шалтгаалан пестицид хөрсөнд шингэсэн байдаг. Гэхдээ Монголчууд азтай, бид бэлчээрийн мал аж ахуйтай тул энэ асуудал гайгүй байлгүй дээ. Тэгэхээр ингээд орхиё.
- Гэртээ сайн чанарын усны шүүлтүүр хэрэглээрэй. Дээр дурдсанчлан ус ч бас бохирдсон байдаг.
- Ликопен гэдэг каротинойд нь пестицидийн хортой нөлөөллөөс эс, эдийг хамгаалдаг болохыг эрдэмтэд нотолчихсон. Тиймээс өдөр тутамдаа ликопен агуулсан хүнс хэрэглэх нь зүйтэй. Ликопенийг хамгийн ихээр агуулдаг хүнс бол улаан лооль. Бид өдөр бүр шинэхэн улаан лоолийг килограмм килограммаар нь идэж чадахгүй байгаа учраас бид эрүүл мэндийн нэмэлт байдлаар, өөрөөр хэлбэл ликопентэй мультивитамин хэрэглэх нь зүйтэй.
Та нартаа бие махбодын өдөр тутмын үйл ажиллагаанд нэн шаардлагатай 25 төрлийн аминдэм, эрдэс бодис агуулсан ЛИКОПЕНтэй Болгарын Vitamix A-Z multivitamin-ийг санал болгож байна.
Өдөрт 1 капсулыг эрүүл зүрхний төлөө уугаарай!!!