Яагаад дутуу төрдөг вэ?

Дутуу төрөлт нь хөгжингүй улс орны нярайн өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Жинхэнэ дутуу төрөлт нь нийт  дутуу төрөлтийн 40-50% эзэлдэг. Дутуу төрөлт гэдэг нь жирэмсний 37 долоо хоногоос өмнө умайн хүзүү бэлтгэгдэж, жигд хэмнэлтэй умайн базлалт үүсэхийг хэлнэ. Жирэмсний 28 долоо хоногоос өмнө төрөхийг хэт дутуу төрөлт гэнэ. Жил бүр 15 сая хүүхэд дутуу төрж, 5 хүртэлх насны 1 сая гаруй хүүхэд дутуу төрөлтийн хүндрэлээс болж нас барж байна.

Шалтгаан: 

Халдвар: Биед байгаа архаг халдварын голомтууд болох бөөр, давсагны  архаг өвчин, үтрээний нянгийн шалтгаан архаг үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин, уушигны хатгалгаа, мухар  олгойн цочмог үрэвсэл, шүдний үрэвсэлт өвчин гэх мэт. Эдгээр халдварыг үүсгэгч нян, вирүс нь үрэвслийн процессийг үүсгэж, улмаар умайн агшилтийг өдөөнө.

Умай хэт томрох : Ихэр жирэмсэн, Ураг орчмын шингэний хэт ихсэлт 

Жирэмсний 4-6 сартайдаа цус алдах 

Сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутрал 

Шинж тэмдэг :

Үндсэн шинжүүд нь бэлгийн замаас цус алдана. Хэвлийн доод талаар өвдөнө. Биений юмгүйдсэний дараа цус алдах ба жирэмсний сорил эерэг гарна.  Өмнө нь аяндаа зулбаж байсан, эсвэл архаг өвчинтэй байсан эх  байвал дутуу төрөх хандлага өндөр байдаг. 

Оношилгоо: 

Хэвлийн хэт авиан шинжилгээ :

Умайн хөндийд ургийн өндөг байгааг, үр хөврөл амьдрах боломжтойг хэт авиан шинжилгээгээр баталж болно. Хэрэв хүлээснээс ургийн бүрхүүлүүдийн хэмжээ бага байвал юуны түрүүнд , ялангуяа тулгарсан зулбалтын шинжүүд байхгүй үед, жирэмсний хугацааг буруу тодорхойлсон тухай бодох ёстой. Ийм тохиолдолд давтан хэт авиан шинжилгээг 7 хоноод дахин хийнэ. 

Лабораторын шинжилгээ:

Цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, болон шээсний ерөнхий шинжилгээг авч хэт авиан шинжилгээтэй харьцуулан эмч дүгнэлт хийн, эмчилгээг төлөвлөдөг.   Мөн цусны резус эерэг байгаа эсэхийг давхар шалгана.

Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм. 

Жирэмслэхээс өмнө бүх эрхтний эрүүл байдлыг шалгаж, эмгэг байвал эмчилж, эрүүл биетэй жирэмслэхээр төлөвлөнө. 

Жирэмсэн болсон үеэс эхлэн фолийн хүчил 800мкг өдөрт 1 удаа хоолны дараа 3 сарын турш хэрэглэнэ. Фолийн хүчил нь ургийн эсийн эрүүл хуваагдлыг дэмжин, эрт үеийн ургын гаж хөгжлөөс сэргийлэн, улмаар зулбах магадлалыг бууруулна. 

Бэлгийн замын халдвар байгаа эсэхийг заавал шалгуулж, бүрэн гүйцэд эмчлүүлнэ. 

Цус багадалттай бол төмрийн бэлдмэлийг эмчилгээний тунгаар ууж, цус багадалтыг эмчилнэ. 

Зөв амьдралын хэв маягтай болж, өдөр бүр эрүүл хооллож, сайн унтаж амран, ажил амралтаа зохицуулна.