Үе, булчингаар өвдөх зовиурын үед ихэнх хүмүүс аспирин эсвэл ибупрофен зэрэг стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаах эм хэрэглэдэг. Гэвч эдгээр эмийг удаан хугацаанд хэрэглэснээр ходоодны шарх үүсгэх эрсдэл 4 дахин ихэсдэгийг та мэдэх үү? Амеркийн нэгдсэн улсад жилд 100000 гаруй хүн эдгээр эмийн шалтгаант хоол боловсруулах эрхтний эмгэгээр (ходоод, гэдэс) өвчлөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна. Манай улсад хоол боловсруулах замын эмгэг маш их тохиолддог. Яг хэдэн хүн стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаах эмээс шалтгаалсан хоол боловсруулах замын эмгэгээр өвчилж байна гэсэн тодорхой судалгаа байхгүй ч эдгээр эмийн зохисгүй хэрэглээ олон хүнд ходоод, гэдэсний шарх үүсгэж байгаа нь ойлгомжтой. Гэвч үений өвдөлт гэдэг тийм ч амар арилдаг зовиур биш. Ялангуяа гэмтэл бэртэл, тулай өвчин зэргээс шалтгаалсан бол өвдөлт их хүчтэй байдаг. Тиймээс өвдөлтийг намдааж, үрэвслийг бууруулах зайлшгүй шаардлагатай. Хоол боловсруудах замын эмгэгээр ч өвдөхгүй байх хэрэгтэй. Яах вэ?
Зөв шийдэл нь фелбинак агуулсан наалт.
Фелбинак агуулсан наалтыг үе болон булчингаар өвдөх үед хэрэглэснээр өвдөлт, үрэвслийг намдаахаас гадна ходоод цочроож, шарх үүсгэх гаж нөлөө үзүүлдэггүй давуу талтай. Харвардын анагаах ухааны сургуулийн нөхөн сэргээх эмчилгээний эмч, багш Розалин Нгуен өвдөг, шагай, тавхай, тохой, сарвуу зэрэг үений өвдөлтийн үед хэсэг газрын өвдөлт болон үрэвсэл намдаах фелбинак агуулсан наалт хэрэглэх нь үр дүнтэй байдаг болохыг хэлжээ.
Фелбинак бол стероид бус үрэвслийн эсрэг өвчин намдаах эмийн бүлэгт (NSAIDs) хамаардаг хэсэг газарт хэрэглэх өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмийн бодис юм. Энгийнээр тайлбарлавал уудаггүй, хэсэг газарт наадаг ибупрофен, аспирин гэсэн үг. Наалтанд агуулагдах фелбинак нь арьсаар шимэгдэн чангарсан булчин, үрэвссэн, гэмтсэн шөрмөс, булчин, үений эдэд очиж үрэвсэл болон өвдөлт намдаах үйлдэл үзүүлдэг.
Зах зээл дээр фелбинактай наалт их ховор байдаг. Та нартаа наалт бүрт 35 мг фелбинак агуулсан солонгосын Boryung наалтыг санал болгож байна.