- Тулай- бие махбодийн эсийн гаднах шингэнд шээсний хүчлийн агууламж өндөрсөх болсонтой холбоотой эдэд шээсний хүчлийн талст хуримтлагддаг өвчин юм.
- Цусны сийвэн дэх шээсний хүчлийн агууламж нь хүний нас болон хүйснээс хамааран өөрчлөгддөг.
- Цусны сийвэн дэх шээсний хүчлийн агууламж эрэгтэйд>7,0мг/дл, эмэгтэйд> 6,0мг/дл болон ихэсвэл гиперурикеми гэнэ.
-
Нас ахих тутам цусан дахь шээсний хүчил ихсэж, өвчлөл өндөрсдөг. Эрчүүдэд 1000 хүн тутамд 5-28, эмэгтэйчүүдэд 1000 хүн тутамд 1-6 тохиолддог. Тулай- 40-с дээш насны эрчүүдэд үений үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болдог.
Тулай өвчин яагаад үүсдэг вэ?
Хүний биед шээсний хүчлийг усанд уусамтгай нэгдэл аллантион болгодог хувиргагч-уриказ фермент байдаг. Энэ фермент байхгүй болохоор шээсний хүчил талст болон үений эдэд хуримтлагддан, үений үрэвсэл үүсгэдэг.
Тулай өвчний үед илрэх зовиурууд:
Анхдагч тулайн хурц үений үрэвсэл нь 85%-д нэг үений үрэвслээр илэрдэг. Ихэнхдээ тулайн сэдрэл гэнэт, шөнө эсвэл өглөө эрт, үе маш хурдан хавагнаж улайн, өвдөж, үе орчмын халуун нэмэгддэг.
Заримдаа үений ойролцоо улайж мөн хавагнасан суурин дээр целлюлит үүсдэг ба үүнийг тулайн целлюлит гэж нэрлэдэг.
Ховор тохиолдолд тулайн хурц дахилт үенээс гаднах хэлбэрээр илэрдэг, жишээ нь бурситууд, ахиллын шөрмөсний үрэвсэл байдлаар явагдана.
Өвчний эрт үед хурц сэдрэл 3-10 хоног үргэлжилдэг. Үрэвсэл намдсаны дараа гэмтсэн үений ойролцоох арьс гууждаг. Тулайн дахилтууд цаашид улам олширч, үргэлжлэх хугацаа нь уртсаж, олон үеийг хамрах хэлбэртэй болдог. Тулайн хувьд голдуу доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг.
Анхдагч тулайн сэдрэлийн үед 50% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол тулайн үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ. Тулайн үений үрэвсэл багана нурууг гэмтээх нь ховор.
Тулайн оношилгоо, эмчилгээ
• Бөөрний үйл ажиллагааны шинжилгээнд шээсний хүчил ихсэх
• Үений шингэнд шээсний хүчлийн талст илэрнэ.
• Рентген зураг авахад ясны булуу хэсэгт бөөрөнхий, хагас бөөрөнхий хэлбэрийн сүүдрүүд үзэгдэнэ. Ясны дүрс алдагдан, сийрэгжиж гэмтсэн байдаг
Тулай өвчний гол эмчилгээ бол хоол эмчилгээ байдаг. Пурин ихээр агуулсан хоол хүнсийг аль болох хэрэглэхгүй байхад цусан дахь шээсний хүчил ихэсэхгүй байх нөхцөл бүрэлдэж улмаар зовиур багасдаг. Тулай өвчний үед мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулж, аль болох ногоо түлхүү хэрэглэдэг. Архи, согтууруулах ундаа, далай гаралтай бүтээгдэхүүн , загас, сам хорхой, лаазалсан хоол хүнсийг хэрэглэхийг хориглоно. Мөн өдөрт хэрэглэх шингэний хэмжээг 2,5-3 литр хүртэл ихэсгэдэг. Шингэн уух зүйлд нимбэгтэй ус, цагаан гаатай ус, ногоон цай түлхүү байвал сайн. Тулай өвчний үед тослог багатай сүү, интоор, чонын элэг жимс, чонон хармаг, үхрийн нүд, тошлог гэх мэт витамин С, А, Е, эрдэс аминдэмтэй жимс ногоо хэрэглэх. Өөх тос багатай борц, тахианы цээж мах идэж болно. Харин үрэвсэл намдсан үед чанасан үхрийн хар махаар шөлгүй жигнэж болгосон хоол идэж болдог. Хурц үрэвсэлтэй үед хөдөлгөөн хорьж хэвтрийн дэглэм сахина. Хавдсан үен дээр хүйтэн жин тавина.
Эмийн эмчилгээ:
Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ өндөр байгаа үед эмчийн заавраар шээсний хүчлийн хэмжээг бууруулах үйлдэлтэй эмийг эмчийн заасан хугацаагаар ууна. Үений үрэвсэл ихтэй, өвдөлт хүчтэй мэдрэгдэж байгаа үед өвдөлт намдаах, үрэвсэл дарах үйлчилгээтэй ибупрофен, дикломол CР зэргийг зааврын дагуу ууж хэрэглэнэ.
Цаашид цусан дахь шээсний хүчлийг хэвийн түвшинд барих зорилгоор ханборгоцой гаргаж авсан бромелайн өндөр тунгаар агуулсан ГУТРОЛ эмийг 3-6 сар түүнээс дээш хугацаагаар тогтмол хэрэглэнэ. Бромелай нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулахаас гадна өвдөлт намдаах, хавдрын эсрэг, дархлаа дэмжих, үрэвсэл дарах зэрэг олон ач тустай. Мөн ГУТРОЛ эмд Витамин В6 агуулсан тул тулай өвчний үеийн бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Нийтлэл бичсэн: Б.Даваацэрэн Хүний их эмч