Жирэмсэн үед КОВИД-19 халдвараар хөнгөн өвдсөн үед авах арга хэмжээ
Жирэмсэн үед хэвийн уушгинд гарах өөрчлөлт
Жирэмсэн үед умай томрохын хэрээр өрц дээшээ өргөгдөн, уушигны агааржилт өөрчлөгдөн, амьсгалын тоо бага зэрэг олширдог. Мөн хүчилтөрөгчийн хэмжээ 15-20%иар ихсэнэ.
Ковид-19 вирүс нь уушигны гуурсан хоолойн салстыг үрэвслүүлж, цаашид уушигны доод дэлбэнгийн хатгалгаа үүсгэх аюултай байдаг. Иймээс хөнгөн хэлбэрээр өвдсөн болон ойрын хавьтал болсон гэртээ авах 10 арга хэмжээг танилцуулж байна.
1. Уушигны хэвийн үйл ажиллагааг дэмжих, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор амьсгалын дасгалыг 15-20 удаа хийнэ. Мөн шаарыг үлээж болно Дараах линкээр үзээрэй https://www.youtube.com/watch?v=-djU61psUFs
2. Жирэмсэн үед өдрийн цагаар 30-45 минут унтаж, өөрийгөө амраарай. Унтахад дархлааны эсүүдийн үйл ажиллагаа сайжирч, дархлаа дэмжигдэн, халдвар эсэргүүцэх чадвар сайжирна.
3.Гэртээ тусдаа өрөөнд байх боломжтой бол өөрийгөө тусгаарлах, 2 цаг тутам цонхоо 10-20 минут онгойлгож, агааржуулна. Цэвэр агаар нь таны уушигны үйл ажиллагааг дэмжин, эдгэрэлтийг түргэсгэнэ
4. Витамин В6 , В8, В12, фолийн хүчил агуулсан мультивитамин өдөрт 1 удаа ууна . В бүлгийн витамин нь уушигны салстын үйл ажиллагааг дэмжин, өөрийгөө цэвэршүүлэхэд тусална. Мөн цайр бэлдмэл уувал уушигны эдийн нөхөн төлжилтийг дэмжинэ. Мөн витамин С1000мг витамин Д 2000мг тохирох тунгаар ууна.
5.2020 оны 11 сард 64000 ковид-19 халдвар авсан болон ойрын хавьтал болсон 64000 эхэд хийсэн судалгаанаас үзэхэд эхчүүдийн 41% хий ханиалгах, 40% халуурах, 21% амьсгаадах, 19% булчингаар өвдөх, 14% амтлах, үнэрлэх чадвар буурах, 8% суулгах зэрэг зовиур илэрч байсан байна. Эдгээр зовиур илэрсэн үед харьяа өрхийн эмнэлэгт холбогдон зөвлөгөө мэдээлэл авна.
6.. Дархлаагаа дэмжих , аль болох чанартай аминдэм, илчлэг сайтай хоол хүнс, жимс, ногоо түлхүү хэрэглэх, хайрсан шарсан , халуун ногоо ихтэй, амтлагч их орсон хоолыг хориглоно. Өдөрт 8-10 аяга буцалсан бүлээн ус, нимбэгтэй ус, цагаан гаатай цай, чацарганы жүүс уух хэрэгтэй Шингэн зүйл ууснаар бодисын солилцоог сайжруулан, амьсгалын эрхтний замыг цэвэрлэх үйл ажиллагааг дэмжинэ
7. Мөн цэртэй ханиалгах үед уушги цэвэрлэх зорилгоор ЧИХЭР ӨВС, ЖҮР ҮР, ЛИДЭР зэрэг эмийн ургамал агуулсан диакоф эмийг 5мл өдөрт 3 удаа 14 хоног ууна. БРЕЗОЛД агуулагдах турмерик , ар үр, жүр үр, Адхотоа васика эмийн ургамал нь уушигны гуурсан хоолойн цочролыг бууруулж, үрэвслийг дарж, уушигны эдийг нөхөн төлжүүлнэ. Брезол эмийг 2ш өдөрт 2 удаа хоолны дараа 7-14 хоног турш ууж хэрэглэнэ
8. Амны хаалт тогтмол зүүх, 4 цаг тутам сольж гадна гадаргууд хүрэхгүйгээр уутанд хийж, амыг сайтар битүүмжилнэ.
Дахин халдвар авахаас сэргийлнэ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам Coronavirus (COVID-19) Infection
in Pregnancy Version 13: Published Friday 19 February 2021
Жирэмсэн эхийн уушги хамгаалах багц үнэ 18540төг