КОВИД-19 халдварын бөөрний өвчин сэдрэхээс сэргийлэх 10 арга

Коронавирүс нь хамгийн эхлээд хамар, залгиур, уушгийг гэмтээж байгаа боловч ЗҮРХ, БӨӨР, ЭЛЭГ зэрэг аминчухал эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, архаг өвчнийг сэдрээх нь цөөнгүй байна. 

Коронавирүс нь цус бүлэгнэлтийн тогтолцоог алдагдуулж, цус өтгөрүүлсэнээс цусны жижиг бүлэн үүсч, нарийссан судсуудыг бөглөж, зүрхэнд шигдээс, тархи цус харвуулах эрсдэлтэй байдаг бол судасны ханыг гэмтээж, үрэвслийг үүсгэдэг ялангуяа бөөрний цус шүүх үүрэгтэй хялгасан судасны гогцоонуудыг гэмтээдэг тул бөөрний архаг өвчинг сэдрээж, шээсээр уураг алдах, креатинин хэмжээг ихэсгэдэг байна. Иймээс хэрэв таны бөөр өвддөг бол та дараах араг хэмжээнүүдийг аваарай.

1. Цус шингэн байвал бөөрний үйл ажиллагааг дэмждэг. ИЙМЭЭС цус шингэлэх эмийг тогтмол бага тунгаар хэрэглээрэй. Нэмэлтээр судасны ханыг бэхжүүлэх үүрэгтэй ВИТАМИН С 1000мг өдөр бүр ууж байгаарай Гэхдээ бөөрний чулуутай, тулай өвчтэй хүмүүс тунг бууруулж уухыг анхаараарай. Мөн витамин Д 1000 оун нэгжээр ууж , дархлааг сайжруулж, бөөрний үйл ажиллагааг дэмжээрэй. 

2. Бөөрний эмгэгтэй хүн АРТЕРЫН ДАРАЛТАА ТОГТМОЛ байлгах нь маш чухал юм. Хэрэв артерын даралт байнга ихэсэж, эсвэл гэнэт буураад байвал бөөрний  цусан хангамж муудаж, бөөрний дутагдал үүсэх гээд байдаг. Иймээс артерын даралтын эмээ оройн 22 цагт тогтмол уугаад сурах хэрэгтэй. Учир үүрийн 4-6 цагт хүний артерын даралт физиологоороо 20-30 мм,муб ихэсдэг , энэ үед цусанд артерын даралт бууруулах эм байхгүй бол артерын даралт хэт ихсэж, цус харвалт үүсэх эрдслийг нэмэгдүүлдэг. Орой 22 цагт уувал үүрээр артерын даралт ихсэхэд цусанд артерын  даралт бууруулах эм байж байх тул эрсдэл үүсэхгүй байна. Артерын даралтын эм шээс хөөх эмтэй хосолсон бол харин өглөө ууна. 

3. Коронавирүсийн эсрэг эмийн бэлдмэлүүд нь ихэвчлэн хүчтэй үйлдэлтэй, гаж нөлөө ихтэй эмүүд байдаг тул бөөрний эмгэгтэй хүн заавал бөөр хамгаалах эм уух шаардлагатай байдаг. Эмнэлгийн нөхцөлд эмч нар үүнийг тооцоолон эмийг өгсөн байгаа. Харин гэртээ гарсан үедээ бөөрөө хамгаалах зорилгоор ЦИСТОН эмийг 3-6 сар ууж хэрэглээрэй. 

4. Өдөрт 8 аяга буцалсан ус уугаарай.  Уушги луу орох агаар нь эхлээд хамар, залгиураар дамжих үедээ чийгшиж, бүлээсэж, цэвэршин уушги луу ордог. Иймээс агаарыг чийгшүүлэхэд шаардлагатай усыг ойр ойрхон уугаарай. Мөн гэрийн нөхцөлд хар цайны уураар утах, агаар чийгшүүлэгч ашиглах, чийгтэй цэвэрлэгээ өдөрт 2 удаа хийж өрөөгөө чийгшүүлээрэй.  Ус нь бөөрний үйл ажиллагааг хөнгөвчилж, цус шингэлдэг. 

5.Ковид -19 халдварын үед маш олон төрлийн эм тариаг нэг дор хэрэглэж байгаа учраас элэг, бөөр , ходоод зэрэг эрхтнүүд хямарч, бие ерөнхий хордлогонд орсон байдаг. ИЙМЭЭС ХОРДЛОГО ТАЙЛАХ АРГА ХЭМЖЭЭ авна. 

Биеийн ерөнхий хордлогыг тайлах хамгийн шилдэг эмчилгээ бол шингэн зүйл сайн уух юм.Гэвч шингэн зүйл муу уудаг бол өрхийн эмнэлэгт хандан хордлого тайлах шингэн сэлбэх эмчилгээг  хийлгэж болно.  Мөн хөлсөөрөө хордлогыг гадагшлуулах арга бол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гадагшлуулж бас болно Бас арьсаараа гадагшлуулах арга бол хар цайнд орох, гангатай эсвэл далайн давстай  усанд орох, саунд суух юм.  

Биеийн ерөнхий хордлого тайлах ПУРИМ эмийг 2ш өдөрт 3 удаа 1-3 сар ууж болно. Пурим нь 10 гаруйн төрлийн эмийн ургамлын ханд бөгөөд цус цэвэршүүлэх, хордлого тайлах, нянгийн үржлийг дарангуйлах, дархлаа дэмжих зэрэг нөлөөтэй эм юм. 

6. Ковид-19 халдварын ШЭЭСНИЙ өнгө, үнэр , хэмжээг сайтар ажиглаж байгаарай. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээс танд бөөрний талаар олон зүйлийг хэлж чадна. Бөөр, давсагны үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нянгуудын үржлийн улмаас шээс эхүүн үнэр ихтэй болж, шээсний өнгө тод шар болдог. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээс өнгө тод шар, эхүүн үнэртэй болохоос гадна шээс хөөсөрч гарч болно. Шээс их хөөстэй болж байгаа бөөрний түүдгэнцрийн эмгэг сэдэрсний илэрхийлнэ. Шээсний гарц хэт багасах, хэт ихэсэх нь бөөрний үйл ажиллагаа маш муудаж байгааг илэрхийлдэг тул маш сайн анхаараарай. 

7.Ковид-19 халдвар гэлтгүй бөөрний архаг өвчний улмаас бие тамиргүйдэх, сульдах зовиур их илэрдэг тул биеэ сайн амраах, хоногт 8-10 унтаж амарч, шингэц сайтай шөлтэй хоолыг өдөрт 3-4 удаа хийж идээрэй. Мөн цус төлжүүлэх төмрийн бэлдмэл,фолийн хүчлийг эмчийн заавраар уугаарай.  Бие тамиргүйдэж байгаа бол заавал амраад дараа нь ажилаа хийгээрэй. 

8. Ковид-19 халдварын дараа бөөрний эмгэгтэй хүн дархлаагаа маш сайн дэмжин зүгшрүүлэх арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Ковид-19 халдвар нь хүний дархлааны эсүүдийн үйл ажиллагааг алдагдуулж, сүүлдээ үрэвсэл үүсгэдэг бодисуудыг их хэмжээгээр ялгаруулсанаас болж, уушгины хатгалгаа өвчин үүсдэг. Харин эдгэрсэний дараа дархлаа тогтолцоо бүхэлдээ хямралд өртсөн байдаг тул дархлааны эсүүдийг сэргээх, буруу идэвхжсэн дархлааны эсүүдийг устгах үйлийг сайжруулах зорилгоор СЕПТИЛИН эмийг 3 сар хэрэглэхийг зөвлөж байна. 

9. Бөөрний архаг өвчинтэй хүний заавал анхаарах зүйл ХЭЗЭЭ Ч ХҮНД ЗҮЙЛ ӨРГӨХГҮЙ БАЙХ ордог. Хэт хүнд зүйл өргөхөд бөөрний эргэн тойрны бэхлэгдсэн холбоосонд ачаалал өгөх, сунгах , бөөрний байрлалыг өөрчлөх аюултай байдаг. Иймээс хүнд зүйл бүү өргөөрэй

10. Бөөрний архаг өвчинтэй хүн ковид-19 халдварын дараа ХЭЗЭЭ Ч ДААРЧ БОЛОХГҮЙ. Мөн хэт их жин нэмэх, хэт турч болохгүй. Мөн бөөрний цусан хангамжийн дутагдалд оруулах, бөөрний байрлалыг өөрчлөх аюултай байдгийг анхаарч байгаарай. Тамхи татаж болохгүй Тамхи архинаас илүүтэй бөөрийг гэмтээж, хортой нэгдлүүд нь бөөрний үрэвслийг сэдрээх гол хүчин зүйл болох нь цөөнгүй. 

 

Нийтлэл бичсэн: Б.Даваацэрэн Хүний их эмч 

Холбоо барих утас: 80805239