Өнөөгийн нийгэмд хүн бүр л маш завгүй ажиллаж хөдөлмөрлөж байна. Бидний бие махбод энэ завгүй ачаалалтай амьдралын хэв маягт дасан зохицохын тулд маш ихээр хичээж байгаа. Тиймээс та сайн унтаж, чанартай хооллож, дасгал хөдөлгөөн илүү их хийж өөртөө туслах хэрэгтэй. Өөртөө хэдий чинээ сайн тусална төдий чинээ л эрүүл, эрч хүчтэй байна гэсэн үг.
Хичнээн их хичээвч яалтчгүй сөхрөх үе таны биед тохиолдоно. Энэ үед гаднаас нь амин дэм, эрдэс бодисоор бүүст(хүчтэй дэмжлэг гэж ойлгож болно) хийгээд өгөх хэрэгтэй. Тэгвэл бие махбод маань сөхөрч байгааг, бүүст хийх зайлшгүй шаардлагатай болсныг хэрхэн мэдэх вэ?
Маш амархан..... Нойргүйдэх, байнга ядрах, хоолны шингэц алдагдах, илүү их стресстэж байгаа мэт санагдах зэрэг нь бүүст хийх хэрэгтэй болжээ гэдгийг илтгэнэ. Ихэнхи хүмүүс бүүст хийж байна гээд дусал, тариа ихээр хэрэглэдэг. Миний хувьд та нарт дусал, тарилга зэргийг хэрэглэхийг зөвлөхгүй ээ. Учир нь арьсыг зүүгээр цоолохоос аль болох татгалзах хэрэгтэй. Ер нь бол хүнд өвчнөөр өвдөөгүй л бол арьсаа цоолох шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. Харин оронд нь зүгээр л уу. Тэгээд л боллоо. Олон төрлийн найрлагатай, өдөрт ганцхан ширхгийг уудаг мультивитаминыг өдөр бүр уучих. Энэ бол жинхэнэ бүүст болно. Манай зах зээл дээр олон төрлийн мультивитамин байгаа ч
25 төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан Болгарын Витамикс үйлдвэрийн A-Z,
22 төрлийн амин дэм эрдэс бодис агуулсан Английн Natures Aid үйлдвэрийн комплит мультивитамин гэсэн 2 төрлийн мультивитамин их зүгээр санагдсан.
2уулаа байгалийн гаралтай маш сайн витаминууд байна билээ. Сонголт мэдээж таных...
Мультивитамин уух нь яагаад таны биед бүүст болдгийг ярилцъя.
Мультивитамины найрлага дахь олон төрлийн амин дэм, эрдэс бодисууд нь таны биеийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж бүүст хийж өгнө. Кальци болон Д витамин араг ясыг дэмждэг төдийгүй Д витамин нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хангадаг байна. Фолийн хүчил зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, өвчлөлөөс сэргийлдэг бол В-ын төрлийн витаминууд тархи, мэдрэлийн эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулж, ядралтыг багасгаж эрч хүчийг сэргээж өгдөг. Витамин С брон цайр нь дархлааг сайжрулдаг гээд дурдаад байвал бүх л витамин , эрдэс бодис хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай байдаг.
Та мультивитамин сонгохдоо аль болох байгалийн гаралтай, сахар болон өнгө, амт үнэр оруулагч бодис агуулаагүй бүтээгдэхүүнийг сонгоорой.