Сүрьеэ гэдэг нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ нян нь ихэвчлэн уушгийг сонгомлоор гэмтээх боловч бөөр, тархи нугас, булчирхай, яс гэх мэт хүний биеийн бусад эрхтнүүдийг ч өвчлүүлдэг. Сүрьеэг үүсгэгч савханцар нь хүчилтөрөгчтэй орчинд өсч үржих дуртай. Харин нарны хэт ягаан туяанд дургүй. Учир нь нарны хэт ягаан туяа нь сүрьеэгийн нянг амархан устгана. Олонхи нянгийн адил энэ нян нь халуунд тэсвэргүй.
Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг ч хувь хүнээс маш их хүч, тууштай байдлыг шаарддаг өвчин.
Сүрьеэгийн эсрэг үндсэн эмүүд: Изониазид (H), Рифампицин (R), Пиразинамид (Z), Стрептомицин (S), Этамбутол (E)
Эдгээр эмүүд нян устгах, ариутгах, эмийн дасал үүсгэхээс сэргийлэх гэсэн чанарыг янз бүрийн хэмжээгээр агуулсан байдаг тул эмийн үйлчилгээг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор хавсруулан хэрэглэнэ.
Өвчтөн эмчийн зааврыг ягштал дагаж мөрдөн эмчилгээг төгс хийвэл Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин юм. Сүрьеэгийн амчилгээ хийлгээд сарын дотор зовиур арилдаг. Өвчтөн зовиур арилсаныг эдгэрлээ гэж ойлгоод эмээ уухгүй орхидог. Энэ нь цаашид эмчилгээ үр дүнгүй болох улмаар эмэнд дасалтай сүрьеэ үүсэх боломжийг ихэсгэнэ. Эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээ нь 12-24 сарын хугацаанд үргэлжилдэг. Маш хүнд явцтай өвчин юм.
Иймээс сүрьеэ өвчнөөр эдгэрсэний дараа уушгины үйл ажиллагааг сайжруулах, үлдэц үрэвслийг бүрэн гүйцэд эмчлэх 10 аргыг танд танилцуулж байна.
1. Бие маш их ядарч, тамирдсан, хордлогонд орсон байдаг тул биеийн ерөнхий хордлогыг тайлах арга хэмжээ авна. Хордлого тайлахад шингэн зүйл ойр ойрхон уух нь их ач тустай. Хоногт 8-10 аяга буцалсан ус, чацарганы шүүс, аньсны жүүс, алимны жүүс, чавганы жүүс зэргийг байлгахаар тооцоолно.
2.