Дэлхий нийтээр ковид 19-н цар тахал гараад багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрөгч хугацаанд коронавирусийн эсрэг олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч халдварын тархалтыг хангалттай хэмжээнд бууруулж чадахгүй эсрэгээрээ улс орнуудын эдийн засаг ноцтой уналтанд орж ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа юм. Үүний зэрэгцээ коронавирусийн мутацлагдсан хувилбарууд гарч ирснээр дэлхий нийтийг улам айдаст автуулж байна. Тэдгээрийн дотроос делта хувилбар нь нилээд хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ хувилбарын талаар товчхон мэдээллийг хүргэе.
Делта хувилбар нь коронавирусийн бусад хувилбаруудыг бодвол хүнээс хүнд халдварлах чадвар 50% илүү өндөр бөгөөд хурдан тархацтай. Шинж тэмдгийн хувьд ханиад, томууны шинж тэмдэгтэй төстэй боловч түргэн хугацаанд хүндрэл өгдөг, шинж тэмдгүүд илүү хүндээр илэрдэг. Өвчний нууц үе 3-5 хоног зарим тохиолдолд 14 хоног болж байж өвчний шинж тэмдэг илэрч байгаа.
Илрэх шинж тэмдгүүд: хоолой өвдөх, халуурах, хуурай ханиалгах, толгой өвдөх, амьсгалахад хүндрэлтэй байх, амьсгал богиносох, булчин өвдөх.
Тэгвэл та коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хөнгөн хэлбэрээр өвчилсөн тохиолдолд ханиалгах, хоолой өвдөх зовиуруудыг намдааж дархлаа дэмжих үйлдэлтэй Kофлет-H хүлхмэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авцгаая.
Koflet-H хүлхмэл нь та бидний сайн мэдэх энэтхэгийн Хималаяа үйлдвэрийн бүтээгдэхүүн бөгөөд найрлагандаа ар үр, 3 халуун, сэндэн, лиш, сүгмэл, бор гаа, шинца гэсэн 7 төрлийн эмийн ургамал агуулдаг. Кофлет Н нь бүх төрлийн ханиалга, хоолойн өвдөлт, амны хөндий, залгиур, гүйлсэн булчирхайн үрэвсэл намдаах, цэр ховхлох, дархлаа дэмжих, амны эвгүй үнэр арилгах, вирус, нянгийн эсрэг олон талын ашигтай үйлдэлтэй хүлхмэл юм.
Олон улсад хийгдсэн туршилт судалгааны үр дүнд лиш болон бор гаа гэсэн хоёр ургамал нь вирусийн үржлийг зогсоож, вирус эсэргүүцэх үйлдэлтэй гэдэг нь тогтоогдсон ба бусад таван эмийн ургамал нь дархлаа дэмжих өндөр идэвхитэй гэдэг нь тогтоогджээ. Дээрээс нь зөгийн балын найрлага нь хоолойг зөөллөж амаржуулах, цэрийг ховхлох, бактер нянгийн эсрэг үйлдлийг үзүүлснээр энэхүү бүтээгдэхүүнийг улам төгс болгож байгаа юм. 100% байгалийн гаралтай учраас хүний биед үзүүлэх гаж нөлөө байхгүй бөгөөд 3-аас дээш бүх насныхан чихэр шиг хүлхээд л хэрэглэх хялбархан бүтээгдэхүүн юм.