Уушги цэвэрлэх 10 арга

Уушги нь зүрх ба бусад эрхтний хамт цээжний хөндийд байрлах бөгөөд баруун уушги, зүүн уушги цээжний хөндийн 2 талд тус бүрдээ голтны гялтан, мөгөөрсөн ба гуурсан хоолой, судас зэрэгт дүүжлэгдэн тогтоно.  Уушгины үндсэн үүрэг бол хий солилцоо явуулж, хүчилтөрөгчөөр цусыг баяжуулах , цуснаас нүүрсхүчлийн хийг гадагшлуулах үүрэгтэй эрхтэн. 

Амьсгалыг гадаад болон дотоод гэж ангилдаг.

Дотоод амьсгал гэдэг нь: Цусан дахь хүчил төрөгч бүх эд эрхтэнүүдийн эд эсэд нэвтэрч, эд эсийг хүчилтөрөгчөөр хангаад эргүүлээд биеэс ялгарч буй нүүрсхүчлийн хийг гадагшлуулах процессыг хэлнэ.

Гадаад амьсгал гэдэг нь: Агаарт байгаа хүчилтөрөгч цусанд нэвтрэх, мөн цусны хялгасан судсаар дамжин уушгины ханан дахь бөмбөлөгүүдийг цэвэрлээд буцаад гадагшлах процессыг хэлдэг.

Уушгинд янз бүрийн шалтгааны улмаас уушгины хийн солилцоо явуулдаг хэсэгт үрэвсэл үүсч, улмаар