Бидний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд олон төрлийн амин дэм, эрдэс бодисууд оролцдог. Гэвч бид хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодисыг авч чаддаггүй. Америкийн анагаах ухааны нийгэмлэгээс насанд хүрсэн америк хүн бүрийг өдөр тутамдаа мультивитамин нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөг. Хэрэв та хоол хүнснээсээ хангалттай хэмжээний амин дэм, эрдэс бодис авахыг хүсч байвал таны тавганд байгаа хоолны орцонд 50 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн орсон байх ёстой гэнэ шүү.... За тоолъё! Мах, гурил, будаа, сонгино, төмс, лууван, манжин. Арав хүрэх нь үү? Эрүүл эрч хүчтэй амьдрая гэвэл мультивитамин уухаас өөр сонголт алга.
Хэн, яагаад мультивитаминыг өдөр бүр уух ёстойг тайлбарлахыг хичээе.
1. Хэн? Настай хүмүүс.
Яагаад? Нас ахихын хэрээр хоолны дуршил багасдаг. Тиймээс ч настай хүмүүсийн идэх хоол хүнсний хэмжээ багасдаг. Тэгэхээр мэдээж авах амин дэм, эрдэс бодисын хэмжээ багасч л таарна. Мөн тэдний ходоод, гэдэсний ханаар дээрх бодисуудын шимэгдэлт буурдаг учир настай хүмүүс амин дэм, эрдэс бодисын дутагдалд ордог байна.
2. Хэн? Өсвөр насныхан
Яагаад? Өсвөр насны хүүхдүүд хоол бага идэх тохиолдол их. Жингээ барихаас авхуулаад л тэдэнд санаа зовох асуудал мундахгүй. Тэгээд ч тэдний бие махбод хурдтай өсч, хөгжиж байгаа тул илүү их амин дэм, эрдэс бодис шаардлагатай байдаг. Өсвөр насныхан амин дэм, эрдэс бодис ихээр агуулдаг хүнсний ногоонд дургүй байх хандлагатай. Та ч мэднэ дээ.
3. Хэн? Гурилан бүтээгдэхүүнд дурлагчид
Яагаад? Сонин байгаа биз. Гурил нь маш бага амин дэм, эрдэс бодис агуулдаг гэнэ. Ерөнхийдөө бол, шал дэмий, ашиггүй гэдэс дүүргэгч. Цагаан байна уу? Хар байна уу? Бүхэл үрийн байсан ч адилхан. Пизза, талх, нарийн боов, бууз, хуушуур гээд л гуриланд дурлан, байнга хэрэглэдэг бол та мультивитамин заавал уух хэрэгтэй.
4.Хэн? Цагаан болон ногоон хоолтонгууд
Яагаад? Ногоо жимс л ихээр хэрэглээд байвал амин дэм, эрдэс бодисын дутагдалд орохгүй гэж бодсон бол бас л эндүүрэл. Зарим амин дэм, эрдэс бодис ургамалд их байдаг бол зарим нь амьтны гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг. Жишээлбэл, В12 амин дэм болон төмөр амьтны гаралтай хоол хүнсэнд л ихээр агуулагддаг.
5.Хэн? Байнга ядардаг хүмүүс, стресстэй байгаа хүмүүс
Яагаад? Бие махбодид энерги үүсгэхэд С болон В-гийн төрлийн амин дэм оролцдог тул байнга ядардаг хүмүүс эдгээр амин дэмийн дутагдалд орсон байх нь элбэг. Тэгвэл, сэтгэл санааг тогтвортой байлгахад оролцдог серотонин, допамин зэрэг дааврын нийлэгжилтэд олон төрлийн амин дэм оролцох шаардалагатай байдаг. Сэтгэл гутралтай, стресстэй байгаа хүмүүс мультивитамин нэмэлтээр хэрэглэх нь зүйтэй.
Мультивитамин сонгохдоо химийн найрлагагүй, 100% байгалийн гаралтай мультивитаминыг сонгон хэрэглэх нь маш чухал шүү.
Английн Natures Aid үйлдвэрийн 100% байгалийн гаралтай, өнгө үнэр амт оруулагч болон хадгалах хугацаа уртасгагч бодисгүй, 22 төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан мультивитаминыг сонгон хэрэглээрэй.