Хоол хүнсээрээ авч буй уураг нь хүний биед бүрэн задарч, шээсний хүчил болон гадагшлах ёстой. Тэрхүү шээсний хүчил гэдэг нь бүтцийн хувьд 2 талдаа хурц үзүүртэй талст хэлбэрийн бодис юм. Хэвийн үед пурин хэмээх бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүний задралаас биед үүсч, бөөрөөр дамжин гадагшилдаг. Гэтэл биед үүссэн шээсний хүчил биеэс бүрэн зайлуулагдаагүйгээс илүүдэл нь үе эсвэл аль нэг эрхтэнд хуралддаг. Голдуу хөлийн эрхий хурууны нэгдүгээр үед товруу хэлбэрээр гардаг. Энэ бол зөвхөн харагдаж байгаа эмгэг. Цаанаа бөөр, зүрх болон бусад эрхтэнд ч адилхан нөлөөлдөг уршигтай өвчин. Үүссэн товрууг микроскопоор харвал яг л зүү шиг үзүүртэй талстууд байдаг. Маш хүнд зовууртай.
Тулайн үений үрэвсэл 4 үе шатаар явагддаг.
Шинж тэмдэггүй гиперурикеми: Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
Тулайн хурц артрит Хөлний эрхий хурууны үеэр хүчтэй өвдөж, хөдөлгөөн хязгаарлагдана.
Дахилт хоорондын үе: Тулайн сэдрэл хоорондын үе
Архаг тофуст тулай: Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана
Тулайн өвчний үед барих гам дэглэм
1. Эрүүл зөв хооллолт
Тулайн өвчний үед хоолны дэглэм барина гэдэг бол хамгийн чухал юм. Пурин ихээр агуулсан хонины мах, гахайн мах, адууны мах, тарваганы мах , дотор гэдэс, далайн хоол зэргийг хатуу хориглоно. Мөн архи согтууруулах ундааг огт хэрэглэхгүй. Цусан дахь шээсний хүчлийн хэмжээг бууруулах байгалийн гаралтай ханборгоцойноос гаргаж авсан ГУТРОЛ эмийг хоолноос 1 цагийн өмнө 1ш өдөр бүр ууж хэрэглээрэй . Тулай өвчтэй хүн өдөр 8-12 аяга шингэн зүйл уух хэрэгтэй. Үүнд нимбэгтэй ус, ханборгоцойн жүүс, аньсны шүүс, чацарганы шүүс ордог.
2. Тулайн талаарх мэдлэг
Тулайн өвчний талаар ойлголттой болох хэрэгтэй. Тулай өвчин бол олон жилээр архагшин, хөлийн эрхий хурууны үеэс эхлээд өвдөг, түнх, тохой гээд том үеийг гэмтээж, бөөрний дутагдалд хүргэж, хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг аюултай өвчин. Иймээс энэ өвчний хүндрэлээс хэрхэн сэргийлэх, үеэ хэрхэн хамгаалах талаар мэдлэгтэй болоорой.
3. Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн өдөр бүр идэвхитэй хийгээрэй. Судлаачид долоо хоногт 3 удаа 1 цагаар дунд эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийг санал болгодог. Үүнд алхах, усанд сэлэх, дугуй унах орно. Дасгал хөдөлгөөн хийснээр үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлж, үений шингэн үүсэлтийг нэмэгдүүлж, үений үрэвсэл даамжрахыг бууруулдаг. Дасгал хийхдээ зөв техниктэй хийх нь үеэ хамгаалах эхний алхам гэдгийг битгий мартаарай.
4. Таргалалт
Тулай өвчинтэй хүний жин нэмэгдэхийн хэрээр өвчин улам даамжрах хандлагатай байдаг. Иймээс аль болох жингээ нэмэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Биеийн жин 10 кг-аар нэмэгдэхэд өвдөгний үений ачаалал 30% -иар ихэсэж, мөгөөрсөн хагарч бяцарч, шээсний хүчил хуримтлагдах нөхцлийг бүрдүүлдэг.
5. Үений үрэвслийн эмчилгээ
Тулайн өвчний үед үеэ хамгаалах, үрэвслийг дарах эмчилгээг заавал хийх шаардлагатай. Үений эмчилгээнд үений үрэвслийг дарах цагаан гаа, босвелиа серрата , турмерик , үений мөгөөрсөн эдийг нөхөн төлжүүлэх глюкозамин сульфат агуулсан БОЛГАР улсын витамикс брендийн ҮЕНИЙ ТЭЖЭЭЛ болох ЖОЙНТ КЕРИ өдөр бүр 2ш хоолны дараа ууж хэрэглээрэй.
6. Бөөрөө хамгаалах эмчилгээ
Тулайн өвчний үед цусан дахь илүүдэл шээсний хүчил нь бөөрөнд хуримтлагдаж, бөөрний шээсний хүчлийн чулууг үүсгэдэг. Иймээс бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлж, өдөр бүр шингэн зүйл сайн ууж, БӨӨР ХАМГААЛАХ эмийн ургамлын найрлагатай ЦИСТОН эмийг өдөр бүр уугаарай