Дөнгөж төрсний дараа бүсгүй та нандин эрхтнээ хэрхэн арчлахаа мэдэхгүй байна уу?

Төрсний дараах дотор бэлэг эрхтнүүд бараг нэг том шарх гэхэд илүүдхээргүй болсон байдаг болохоор элдэв халдвар авахад их эмзэг болсон байдаг. Иймд төрсний дараах элдэв хүндрэлээс зайлсхийхийн тулд төрсөн эмэгтэй эмзэг эрхтний ариун цэврийг зөв бөгөөд сайн сахих ёстой байдаг.

Шинээр ээж болсон эмэгтэйн бие махбодын онцлог

Жирэмсний үеэр өөрчлөгдөн хувирсан бүх эрхтэн системүүд нь эргэн хэвэндээ орж хөгжих явц буюу инволюци явагдаж байдаг болохоор төрсний дараах үе нь жирэмсний үе ба төрөх үеэс дутахааргүй чухал ач холбогдолтой юм. Эмэгтэй хүний бие махбод нь жирэмслэхээс өмнө ямар байсан тэр хэлбэртээ эргэн орох хүртэл төрсний дараах үе нь зургаагаас найман долоо хоног үргэлжилдэг гэж үздэг.

Энэхүү төрсний дараах үед эмэгтэй хүний биеийг элдэв халдварт их эмзэг болгодог хэд хэдэн асуудлууд байдаг үүнд :

  1. Умайн хөндийд ихэс бэхлэгдэж байсан газарт томоохон шарх гардаг. Энэ шарх нь хуругаа эсгэснээс үүсэх шарх мэтийн бусад дурын шархны адилаар дотор нь бохир, нян орох үед хялбар үрэвсдэг. Умайн хөндийнөөс ялгардаг шавхрага гэдэг нь аливаа нэг шархнаас ялгардаг шингэн. Төрсний дараах эхний хоёр гурав хоногт шавхрага нь цусархаг байх бөгөөд гурав дахь хоногоос эхлээд илүү тунгалаг, цусархаг салсархаг болоод төрсний дараах долоогоос ес дэхь хоногт салсархаг ховор болж, арав дахь хоногоос салсархаг болоод төрсний дараах үеийн 5-6 дахь долоо хоногт бүрэн зогсдог. Төрсний дараа удаан хугацааны туршид бэлэг эрхтнээс гарч байгаа цусархаг зүйл нь хүндрэл байгааг заадаг.
  2. Төрөх үед нярайн төрсөн нэг ёсны хаалганы үүрэг гүйцэтгэж өгсөн умайн хүзүү нь төрсний дараах үед удаан хугацаанд хагас нээлттэй байдаг. Төрсний дараа умайн хүзүүний суваг нь төрөлт дөнгөж дууссаны дараа гарын сарвууг оруулах хэмжээнд байдаг бол нэг хоногийн дараа 2 хуруу, гурван хоногийн дараа 1 хуруу, 10 хоногийн дараа хурууны үзүүрийг нь оруулах хэмжээнд очоод төрснөөс гурван долоо хоногийн дараа бүрэн хаагддаг. Тэгэхээр төрсний дараах эхний хоногуудад умайн хүзүү нь элдэв халдвар ороход нээлттэй байдаг гэсэн үг.
  3. Төрсний дараах үед үтрээнд шүлтлэг орчин давамгайлж байдаг бол ердийн үед үтрээнд хүчиллэг орчинтой байх ёстой. Хүчиллэг орчин нь элдэв халдварыг нэвтрүүлэлгүй, хориг, саад болж өгч байдаг. Харин дөнгөж төрсөн эмэгтэйн энэхүү хамгаалалт нь ажиллагаагүй болсон байдаг.
  4. Жирэмсний үед эмэгтэй хүний дархлаа жам ёсоороо буурдгаас гадна төрөх үеийн стресс, гормоны хүчтэй өөрчлөлт, цус алдалт зэрэг зүйлсийн нөлөөгөөр төрсний дараах үед дархлаа, биеийн эсэргүүцэл ихээхэн суларсан байдаг.
  5. Төрөх зөөлөн замын эдийн урагдалт дээр тависан оёдол мөн л халдвар орох эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж өгч байдаг. Төрөх үед умайн хүзүү, үтрээ, хярзангийн ил харагдах урагдалт байгаагүй байж болох ч бичил урагдалт заавал үүсдэг бөгөөд эдгээр бичил урагдалт нь мөн л халдварыг хүний биед нэвтрүүлэх үүд болж өгч магадгүй юм.

Төрсний дараах үед мөрдөх ёстой энгийн дүрэм

Төрсний дараах үед ариун цэврийг сахихдаа тодорхой дүрмийг дагах ёстой байдаг, үүнд :

  • Төрсний дараа, ялангуяа эхний 7-10 хоногт төрөх замын бичил урагдалт, шарх эдгэрэх, оёдол тависан бол оёдлыг авах хүртэл бие зассаны дараа болон өглөө босоод, орой унтахын өмнө бэлэг эрхтнээ угааж байхыг хичээх хэрэгтэй.
  • Урьдчилан сайтар угааж цэвэрлэсэн гараар, цавинаас хошного руу гэсэн чигт бүлээн усаар угаана. Угааж байгаа усыг ийм чиглэлд урсгаснаар шулуун гэдэснээс элдэв халдвар үтрээ рүү орохоос сэргийлж өгдөг. Бэлэг эрхтнийг угаахдаа эхлээд умдаг ба бэлгийн их уруулын хэсгийг угаагаад дараа нь гуяны дотор талыг угааж, хамгийн сүүлд нь хошногоны орчмыг угаана. Усыг үтрээрүү гүн урсан оруулалгүйгээр урдаас нь арагш чигт урсгана, шүршинэ. Усыг үтрээ рүү гүн оруулбал халдвар орохоос хамгаалах үүрэгтэй үтрээний хэрэгтэй бактериуд урсаж, зайлуулагдах аюултай тул үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
  • Угаадаг алчуур, угаадаг хөөс зэргийг ашиглах ямар ч хэрэгцээ байхгүй. Учир нь эдгээрийг ашиглан угаах үед бичил язралт үүсч халдвар орох эрсдэл нэмэгдэнэ.
  • Угаасны дараагаар салтааны арьсыг эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зориулалттай цэвэр алчуураар арчина. Алчуурыг өдөр болгон сайтар цэвэрлэн угааж байх хэрэгтэй. Нэг удаагийн алчуур ашиглаж болно. Арчих хөдөлгөөн нь угаах хөдөлгөөнтэй адилаар урдаас арагш гэсэн чиглэлд явна.

Төрсний дараа бэлэг эрхтний ариун цэврийг сахих эм бэлдмэл, хэрэгслүүд

  • Бэлэг эрхтний ариун цэврийг сахих хэрэгслийг сонгох асуудал мөн л чухал. Хэрэгсэл нь арьсыг сайн цэвэрлэдэг, цочроодоггүй, харшил өгдөггүй байх ёстой. Төрсний дараах үед эмзэг хэсгийн ариун цэврийг сахих зорилгоор хүүхдүүдийн саванг ашиглаж болно, мөн богино хугацаанд буюу 7-10 хоногоос хэтрүүлэлгүйгээр бактерийн эсрэг үйлчилгээтэй саванг ашиглаж болно. Мөн Ph эмзэг газрынхтай адил байдаг тул цочроодоггүй, сайн цэвэрлэж, үрэвсэл бактерийн эсрэг үйлчилгээтэй эмзэг газрын ариун цэврийг сахихад зориулагдсан гель, шингэнүүд мөн л сайн. Гол нь харшил өгөхгүй байх ёстой. Хималай компаний Intimate Wash бүтээгдэхүүн нь цэвэр ургамалын найрлагатай бөгөөд элдэв харшил, гаж нөлөө өгдөггүй эмзэг газрыг зөөлөн цэвэрлэж, загатнааг бууруулах, үнэрийг арилгах, цочирч эмзэгшсэн хэсгийг тайвшруулах үйлдэл үзүүлж танд тав тухтай байдлыг мэдрүүлэх болно. https://epharma.mn/product/148324
  • Мөөгөнцөрийн эсрэг, нянгийн эсрэг, болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй харшил үүсгэдэггүй үтрээний гел ашиглаж халдвараас сэргийлэх болон нэгэнт үүссэн халдварыг дарах зориулалтаар ашиглана. Хималай В-Гель –ийг үтрээний мөөгөнцөр, трихомниаз болон өвөрмөц бус нянгийн гаралтай үтрээний үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл, ажилбарын дараах үтрээний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. В-гель нь үтрээний цагаан юм ялгаралтыг багасган, загатнах зовиурыг намдаахын зэрэгцээ үтрээ болон умайн хүзүүний үрэвслийг хамтад нь эмчилнэ. https://epharma.mn/product/40098
  • Мөн дотроосоо нян, үрэвслийн эсрэг хүүхдэд нөлөөлдөггүй, элдэв химийн орц найрлагаггүй, гаж нөлөө өгдөггүй байгалийн гаралтай эмийг уух хэрэгтэй. Хималай Лукол нь нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг болон өвдөлт намдаах, агчил тавиулах, мөөгөнцрийн эсрэг, антиоксидант, шүүрэл бууруулах, умайн цусны эргэлтийг сайжруулах замаар лейкорреа / эмгэг цагаан юм ялгарал/ болон бага аарцгийн эрхтэнүүдийн үрэвслийн бусад шинж тэмдгүүдийг арилгана. Лукол нь эрүүл мэндийн ерөнхий байдлыг сайжруулна. Ууц нурууны өвдөлтийг намдаана. https://epharma.mn/product/40077

Ариун цэврийн хэрэглэл

Төрсний дараах эхний хоногуудад шавхрага нэлээд их хэмжээтэй байдаг болохоор сайн шингээж авдаг, дотоожинд сайн бэхлэгддэг шөнийн ариун цэврийн хэрэгсэл сонгож авах хэрэгтэй. Сүүлийн үед тусгайлан төрсний дараа ашиглах зориулалттай шингээх чадвар өндөртэй ариун цэврийн хэрэглэл гэж гарсан. Ариун цэврийн хэрэглэлийг бохирдохын хэрээр 2-3 цаг тутам заавал сольж байх хэрэгтэй. Шавхрага нь өвчин үүсгэгч нян үржих таатай орчин байдаг болохоор ойр ойрхон солих шаардлагатай байдаг. Төрсний дараах эхний хоногуудад гарч байгаа зүйлийн хэмжээ, хэлбэр зэргийг эмч, сувилагч тогтооход хялбар байдаг тул том даавуун ариун цэврийн хэрэглэл хэрэглэж болно. Төрсний дараах үед гарч байгаа зйүл хэт их эсвэл огт байхгүй бол нэн даруй эмч, сувилагчид мэдэгдэх хэрэгтэй. Учир нь хэт их хэмжээний (ариун цэврийн хэрэглэл хэдхэн минутын дотор нэвт норох, нөжирсөн цус гарах) шавхрага нь нэн даруй, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байдаг төрсний дараах цус алдалтын шинж тэмдэг байж болзошгүй юм. Харин төрсний дараа шавхрага огт гарахгүй байх нь умайн хүзүүний сувгийг нөж бөглөсөн, умайн агших чадвар буурснаас үүдсэн байж болзошгүй юм.   

Төрсний дараах үеийн цагаан хэрэглэл

Дотуур хувцас агаар чөлөөтэй нэвтрүүлдэг, хэт бариу биш гэсэн хоёр шаардлагыг хангаж байх ёстой.

Умайн хүзүү, үтрээ, бэлгийн уруул, хярзан дээр оёдол тавиулсан бол эмзэг хэсгийн ариун цэврийг бүр сайн сахих ёстой гэсэн үг. Умайн хүзүү, үтрээ, бэлгийн уруул дээр хайлдаг оёдол гол төлөв тавидаг. Хярзанд оёдол тавиулсан бол оёдлоо задлахгүйн тулд 3-4 долоо хоног орчим суухгүй байхыг зөвлөдөг. Хүүхдийг зогсож, хэвтэж байгаад хөхүүлнэ.

Оёдлыг угаахдаа алчуур зэргийг ашиглах шаардлага байхгүй. Оёдолд гараар хүрэх хэрэггүй. Шүршүүр оёдолтой хэсэг рүү чиглүүлээд алчуураар маш болгоомжтой арчина. Халдварын эсрэг хамгаалалтыг илүү сайжруулахын тулд усаар угаасны дараа маш сул ягаан өнгөтэй марганцын уусмал, эсвэл эмийн санд бэлдэн ариутгасан фурацилин зэргээр угаах хэрэгтэй.

Төрсний дараах эмзэг газрын ариун цэврийг сахихад хориглох зүйлс

Төрсний дараах үеийг дуусаж, бие махбод бүрэн хэвийн хэмжээндээ хүрэх хүртэл ванн дүүргэн усанд орох, усанд сэлэх зэргээс татгалзах хэрэгтэй. Ингэснээр умайн хүзүүгээр халдвар орж төрсний дараах хүндрэл үүсэхээс сэргийлнэ. Дархлаа сул байгаа болохоор хэт даарахаас зайлсхийх хэрэгтэй. Хүнд зүйл өргөж хэрхэвч болохгүй. Төрсөн ээжийн өргөж болох хамгийн хүнд зүйл нярай хүүхэд л байна. Эмзэг газрын ариун цэвэр сахихдаа барааны саван ашиглаж болохгүй. Ямар ч тохиолдолд дотор талаас бургуйгаар шүршиж угааж болохгүй. Эмчийн заалтгүйгээр үтрээг дотор талаас нь бургуйдаж угаах нь халдвараас хамгаалах чадварыг бууруулан тус гэхээсээ илүүтэйгээр хор хүргэдэг болох нь нэгэнт батлагдсан зүйл.

Бие засах тухайд

Төрсний дараах эхний хоногуудад давсаг, шулуун гэдсийг цаг тухайд нь суллаж байхад анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өтгөн, шингэнээ барих хэрэггүй. Учир нь умайтай зэргэлдээ байрладаг давсаг, шулуун гэдэс дүүрэх нь умайнд хэвийн агшилтанд саад болсноор төрсний дараах үеийн явцыг хүндрүүлж болзошгүй байдаг.

Төрөх үед ургийн толгой аарцагны мэдрэлийн зангилааг дарж шахсны улмаас төрсний дараах эхний хэд хоногт эмэгтэй хүн шээс нь хүрч байгааг мэдрэхгүй байх тохиолдол байдаг. Тиймээс шээс хүрэхгүй байсан ч 3 цаг тутам давсгаа суллаж байх хэрэгтэй. Шээж чадахгүй байгаа бол эмчид заавал хэлэх ёстой. Төрсний дараах үед өтгөн хатах, шамбарам буюу цагаан мах эргэх гэсэн асуудал үүсэх нь олонтаа. Ялангуяа хярзанд оёдол тавиулсан бол дүлэх үед оёдол задарч магадгүй байдаг болохоор цаг тухайд нь өтгөнөө гадагшлуулж байх хэрэгтэй. Төрснөөс 2-3 хоногийн дараа өтгөнөө гадагшлуулах хэрэгтэй. Үүний тулд буудайн чанамал, жимс ногоо зэрэг эслэг ихээр агуулсан бүтээгдэхүүн, тараг хэрэглэж байх хэрэгтэй. Дан сүү, шинэ цагаан талх, хөөлгөгч ашиглан хөөлгөж хөвсийлгөсөн гурилан бүтээгдэхүүн, хурц халуун ногоотой, өөх тос ихтэй бүтээгдэхүүнээс татгалзана. Шамбарам хөдөлсөн үед бие зассаны дараагаар ариун цэврийн цаасаар арчилгүйгээр хүйтэндүү бүлээн усаар угааж цэвэрлэх нь дээр. Шаардлагатай бол эмчийн бичсэн лааг хэрэглэж болно.

Биеий ерөнхий ариун цэвэр

Эмзэг газрын ариун цэврээс гадна биеийн ерөнхий ариун цэврийг сайтар сахиж байх хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд заавал дагах ёстой дүрэм бол гараа сайтар угааж цэвэрлэж байх явдал юм. Боломжтой бол шүршүүрт өглөө оройд орж байх. Ор хөнжлийн цагаан хэрэглэлийг хамгийн цөөндөө 5-7 хоног тутам сольж байх хэрэгтэй. Цамц цэвэр даавуун байх ёстой бөгөөд өдөр болгон сольж байх хэрэгтэй. Гар, хөх, эмзэг газрыг арчдаг алчуурууд зөвхөн таных байх ёстой. Өөр хүн санамсаргүй хэрэглэхээргүй газар байлгах нь дээр.

Хөхийг хүүхдийн саван ашиглан гараараа өдөр хоёроос ихгүй удаа угааж байх хэрэгтэй. Хөхийг хүүхдээ хөхүүлэхээс өмнө заавал угаах гэсний хэрэггүй. Ингэвэл хөхний товч гэмтэх нь нэмэгддэг. Хөхний товч орчмыг халдварын эсрэг йод гэх мэт зүйлсийг түрхэх хэрэггүй. Хөхийг хамгаалах хамгийн сайн арга бол хөхүүлж дуусаад хэдэн дусал сүү саан түүгээр хөхний товч, товчны тойронд түрхээд арчилгүйгээр 2-3 минут хаттал нь хүлээх явдал юм.

Умайн холбоос нь төрсний дараах эхний хэд хоногт их сунасан хэвээр байдаг болохоор маш хөдөлгөөнтэй байдаг. Умайг зөв байрлалд орох хүртэл түрүүлгээ харж унтах нь зөв. Ийм байрлалтай унтахад шавхрага гадагшлахад бэрхшээл үүсдэггүй.

Төрөхөөс гарсны дараа 10-14 хоноод эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй байдаг. Бүх зүйл хэвийн байлаа ч гэсэн төрсний дараах үе элдэв хүндрэлгүйгээр явж байгааг эмч үзлэг хийн магадлаж үзэх ёстой.

Нийтэлсэн : Э. Мөнхтэмүүлэн        Эх сурвалж : https://zaag.mn/archives/7885