Ковидоор өвдсөн хүмүүст элэгний гэмтлийн шууд бус маркерууд болох АЛАТ, АСАТ өсөх, үүнээс гипоалбуминеми /цусан дахь уургийн хэмжээ багасах/ нь хүнд хэлбэрийн COVID-19 өвчтнүүдийн дунд 7 дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ. Мөн ковидоор хүнд өвдсөн өвчтөнүүдийн 14-53% -д элэгний гэмтэл илэрч байна. Ковидын халдварын үед болон дараа нь ядарч сульдах, ажлын ачаалал даах чадвар буурах, тамир тэнхээ муудах зэрэг зовиур илэрч байгаа нь элэгний гэмтэл явагдаж, элэгний үйл ажиллагаа бүрэн сэргэж чадахгүй байгаатай холбоотой юм. Иймээс элэгний үйл ажиллагаа дэмжиж, элэг хамгаалах бэлдмэл хэрэглэх нь чухал юм.
Элэг ямар үүрэгтэй вэ?
Бидний хэрэглэсэн хоол хүнсний зүйл болон эмийн бодис ходоод гэсдэнд боловсроод нарийн гэдэсний ханаар шимэгдэж цусны судсанд орж шууд элгэнд очно. Энд хорт бодис саармагжина. Хоногт хүний элгээр 720 литр цус дамжин өнгөрөх бөгөөд биед үүссэн болоод гаднаас орсон хорт бодисыг хоргүйжүүлэх, эд эсийг төлжүүлэхэд хэрэгтэй шим тэжээлт бодис нийлэгжүүлж, нийлмэл бодисыг задлан шаардлагатай хэлбэрт оруулах чухал үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Хүний элэг хоногт 1 литр цөс ялгаруулах бөгөөд тэр нь нарийн гэдсэнд өөх, тос боловсрон гэдсний ханаар шимэгдэх, нарийн гэдэсний хөдөлгөөн, шүүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түүнчлэн бактерийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ.
Коронавирусын халдварын үед яагаад элэг гэмтдэг вэ?
Ковидын үеийн элэгний гэмтэл нь коронавирус болон эмийн эмчилгээ гэсэн хавсарсан шалтгааны улмаас үүсдэг. Ковидын халдвартай холбоотой цитокины шуурга өрнөдөг. Энэ нь маш их үрэвслийн процесс бүхий л биед явагдаж байна гэсэн үг юм. Аливаа вирус бактер эстэй холбогдож үржиж, эд эрхтэнг гэмтээдэг. Тэгвэл коронавирус нь эсийн ангиотензин-2 рецептортой холбогдон эд эрхтэнг гэмтээдэг. Тэгэхээр ангиотензин-2 рецептортой бүх эрхтэн гэмтэх боломжтой ба элэгний энэхүү рецептортой холбогдож элгийг гэмтээдэг юм. Эмчилгээнд хэрэглэж байгаа антибиотик болон вирусын эсрэг эмүүд нь элэг хордуулах нөлөөтэй байдаг төдийгүй энэ нь элэгний гэмтээх бас нэгэн шалтгаан болж байгаа юм. Мөн өндөр тунтай витаминууд нь элэгний ачааллыг нэмэгдүүлдэг.
Ямар элэг хамгаалах болон элэгний үйл ажиллагааг дэмжих бэлдмэл хэрэглэх нь хамгийн зохимжтой вэ?
Элэгний үйл ажиллагааг дэмжих болон элэг хамгаалах хоргүй зөөлөн, ургамлын гаралтай бэлдмэл хэрэглэх нь зохимжтой байдаг. Сиропон эм гэхээр магадгүй хүүхэд л уух ёстой гэсэн буруу ойлголт нийтлэг байдаг. Тэгвэл сиропон эм маань давуу талууд ихтэй шүү. Сироп нь шахмалаас илүү биед амархан шингэдэг учраас үйлдэл хурдан илэрдэг. Учир нь шахмал эмийг уусны дараа энэ нь ходоод гэдсэнд задарч шингэн хэлбэр шилжсэний дараа шимэгдэж үйлдэл үзүүлдэг ба үүнд хагас цаг орчим шаардагддаг. Тэгвэл сиропон эм маань ууснаас хойш 5-6 минутын дотор шимэгддэг байна. Шахмал эмийг уухад хүнд стресс үүсч байдаг тэгвэл сиропон эм маань стресс үүсгэхгүйн дээр уухад маш хялбар байдагтай хүн бүр санал нийлэх байх.
Лив52 сироп нь элэгний үйл ажиллагааг сайжруулах, элэг хамгаалах, хоолны дуршил сайжруулах, нянгийн эсрэг, вирусын эсрэг, үрэвслийн эсрэг зэрэг маш олон үйлдэлтэй ба ковидын халдварын үед болон халдварын дараа 1-3 сарын хугацаанд ууж хэрэглэхэд таны элэгний үйл ажиллагаа сэргэснээр бие хоргүйжиж тамир тэнхээ сэргэж, ядралт багасна.
Лив52 сиропын хэрэглэх арга ба тун:
Хүүхдэд 10мл-ээр өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ Насанд хүрэгчид 20мл-ээр өдөрт 2-3 удаа ууж хэрэглэнэ
Худалдан авахыг хүсвэл зурган дээр дараарай.