Сүүлийн үед эмэгтэйчүүдийн өөрөө өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун байхын тулд тавьдаг нэг том шаардлага нь яах аргагүй хэвийн жин, гоё сайхан бие галбир, нарийхан бэлхүүс хэлбэр болсон гэхэд болно. Хүмүүс хүссэн жиндээ очиж гоё сайхан биетэй болохын тулд янз бүрийн хоолны дэглэм болон мацаг барих, идэвхитэй хөдөлгөөн хийх гэх мэт аргуудыг өргөн хэрэглэж байна. Эдгээр аргууд хүн болгонд адил үр дүн үзүүлэх нь ховор байдаг. Тэгвэл танд илүү эрүүлээр жингээ хасч болох хослолыг санал болгож байна.
Тодорхой цагт мацаг барих
Мацаг нь бодисын солилцоог хурдасгаж, биеийг залуужуулж, хөгшрөлтийг удаашруулж байгаа процесс юм. Энэ үед хоол боловсруулахад зарцуулж буй энерги нь эргээд бидний бие дэхь өвчнийг эмчилж эдгээхэд зарцуулагддаг. Танд санал болгож буй арга бол тодорхой тогтсон цагуудад мацаг барих арга бөгөөд бусад мацаг барих аргуудыг бодвол харьцангуй хөнгөн арга юм. Энэ аргын нэг том давуу тал нь та хүссэн зүйлээ идэж болохоос гадна өөртөө тохируулж цагаа уртасгаж, богиносгож болдог. Хэрвээ урьд нь мацаг бариад дуусгаж чадалгүй орхисон, өөрийгөө мацаг барих хангалттай тэвчээртэй биш гэж боддог бол энэ аргыг туршаад үзэхэд илүүдэхгүй гэхэд болно.
16:8 мацаг: Энэ нь та өдрийн 24 цагийн 16 цагт нь мацаг барьж үлдсэн 8 цагт нь хүссэн зүйлээ идэх юм. Оройн хоолны дараа мацаг эхлэхээр тооцон цагаа тохируулж болно. Орой 20 цагаас эхэлвэл дараа өдрийн 12 цаг хүртэл барина. Таны унтаж буй цаг мацаг барьж байгаад тооцогдох учир өлсөх мэдрэмжийг мэдрэх нь харьцангуй бага байдаг. Цаашлаад 20:4 24:24 гэж сунгаж мацаг барих чадвараа нэмэгдүүлж болно. Та өөрийн биеийн байдалд тохируулан цагаа уртасган бага багаар нэмэх хэрэгтэй.
Мацаг тайлах нь мацаг барихтай адил маш чухал. Мацгаа тайлах цаг болмогц огцом идэж болохгүй. Ингэвэл гэдэс цочирч ходоодны өвчтэй болох магадлалтай. Мацгийн дараах анхны хоол хөнгөн чанартай шинэ ногоо жимсээр баялаг байх хэрэгтэй. Юу ч нэмж хийгээгүй үрсэн лууван, давс, тосгүй агшаасан цагаан будаа эсвэл зүсэм цагаан талх идээрэй. Ингэснийхээ 1 цагийн дараа эсвэл маргааш өдрөөс нь бага багаар энгийн хооллолтонд шилжиж болно.
100% ургамлын найрлагатай Slim Figure
Энэхүү бүтээгдэхүүн нь найрлагадаа Л-карнитин, Гарциния Камбоджа жимс, бөөрөлзгөний кетон, ногоон кофены үр, хром агуулдаг.
Л-карнитин болон ногоон кофены үр нь эсэд энерги үүсэлтийг нэмэгдүүлж, биеийн жинг бууруулж дасгал хөдөлгөөн хийх үеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг. Гарциния Камбоджа жимсэнд агуулагдах гидроксицитрик хүчил нь хоолны дуршлыг бууруулж, биеийн жинг хэвийн болгодог. Бөөрөлзгөнө жимсэнд агуулагдах өндөр идэвхит бодис болох бөөрөлзгөний кетон нь Slim Figure-ийн найрлагад байдаг бөгөөд өөхний эдийн задралыг нэмэгдүүлдэг.
100% ургамлын найрлагатай учир ямар нэгэн гаж нөлөө илрэхгүй, удаан хугацаанд хэрэглэж болдогоороо давуу талтай. Мацагтай хослуулахаас гадна дасгал хөдөлгөөнтэй хослуулж хэрэглэвэл маш өндөр үр дүнг мэдрэх болно.